Нийгэм
Турснаар хүний царай хэрхэн өөрчлөгддөг вэ
Шинэ жилийн дараа турж эхэлнэ гэж жил бүр дэлхийн олон сая хүн зорилго тавьдаг. Заримынх нь хувьд хоолны дэглэм, спорт бол гоолиг биеэ хадгалж үлдэх гол арга барих заримд нь турна гэдэг мөнхийн мөрөөдөл, амьдралаа эрс өөрчлөх зорилго нь байдаг. Мэдээж турахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүх хүн мэднэ. Тэгвэл шинэ жилийн дараа турахад тань урам зориг өгөх үүднээс дараах хүмүүсийн харьцуулсан зургийг гаргаж байна. Тураад танигдахын аргагүй өөрчлөгдөж, улам залуужсан хүмүүстэй танилцана уу.
Гурван жилийн хугацаанд 90 гаруй кг хассан.
11-хэн сарын дотор 76 кг турсан.
17 кг хаяхад л өөр хүн шиг болж байгаа биз.
Энэ залуу 119 кг хаях зорилго тавьсан. Түүнийгээ давуулан биелүүлсэн бололтой.
1.5 жилийн дотор 55 кг-аар хөнгөрсөн. Энэ жингээ гурван жил барьж байна.
Энэ хос хүүхдээ төрсний дараа зөв галбиртаа орохоор шийджээ. Жилийн хугацаанд эхнэр нь 25 кг, нөхөр нь 14 кг хаясан.
Ийм тарган биеийн цаана ийм сайхан залуу нуугдаж байж. 61 кг-ийн ялгаа.
Төгс өөрчлөлт. -238 кг.
55 кг хасчээ.
Энэ эр жилийн дотор илүүдэл 113 кг жингээ хаяжээ.
36 кг хасахын тулд 5 жилийг зарцуулжээ.
Хуримаа хийхээр шийдэж, 65 кг турсан нь энэ.
Эдгээр залуус хуримынхаа дараа жингээ хасч эхэлсэн. Залуу хос долоон жил тэмцсэний эцэст хамтдаа 177 кг-ийг хасчээ.
11 сарын дотор бараг 47 кг турсан нь энэ.
Энэ залуу 63.5 кг хаяжээ.
Энэ охин 40 гаруй кг турсан нь нүүрэн дээр нь илхэн байгаа биз.
Энэ бүсгүй 5 жилийн дотор танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, өмнө нь тарган байснаа дурсахыг ч хүсэхгүй байна.
11 сарын дотор өмнөх жингийнхээ тал хувь нь буюу 75 кг-ийг хассан.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.