Нийгэм
Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр /2018.12.19/ БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Ж.Батбаясгалан “Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсье. Улаанбаатар хот БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Тяньжин хоттой 1992 оноос харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийслэл Улаанбаатар хотод дэд бүтэц, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.
Улаанбаатар хотод өвлийн хүлэмж төслийг хэрэгжүүлэх, эрүүл хүнс, хүнсний ногоогоор жилийн 4 улирал хангах чиглэлээр хамтарч ажиллах гэж байгаад баяртай байна” гэв.
Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Шөн Шин “Бид газар тариалангийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжууд бий вэ гэдгийг судлах бодолтой байна. Хотын удирдлагууд болон судалгааны мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тяньжин хот бол газар тариалангаараа арвин туршлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэл сайн хөгжсөн. Бид хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн” хэмээлээ.


Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.