Бусад
Монгол Улс Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Ийнхүү дотоодоос зарим эрчим хүчээ хангах болсноор гадагш урсаж буй валютын урсгал дотооддоо үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм.
Түүнчлэн цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахаа талууд гарын үсэг зурах үеэр онцлов.
“ЦААШИД ГОВИЙН БҮСИЙН ХЭРЭГЛЭГЧ НАРЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ ТОМООХОН АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА”
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. 2013 оноос “Оюутолгой” ХХК импортоор буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүч авч ирсэн.
Монгол Улстай хамтран ажиллах гэрээгээр уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор үндэсний үйлдвэрлэгчдээс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хангах ёстой. Энэ ажил удаашралтай байгаа хэдий ч тодорхой ажлууд хийгдэж байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн үйл явдал юм.
Одоогийн байдлаар дэд бүтэцтэй холбоотой 600 тэрбум орчим төгрөгийн ажил бүрэн хийгдсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн “Оюу толгой” ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг дотоодын үндэсний үйлдвэрлэгч нараас хангах боломжтой бүрдлээ. Мөн цаашид говийн бүсийн хэрэглэгч нарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450 мегавольтын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний станцыг барьж, ашиглалтад оруулахаар тусгагдсан ба бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна” гэв.

““ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗҮГЭЭС ДОТООДООС ЭРЧИМ ХҮЧЭЭ АВНА ГЭХ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ НЭГ АЛХАМ БОЛЛОО”
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Өнөөдөр бол дотоодын эрчим хүчнээс “Оюутолгойн уурхай эрчим хүчээ хангаж эхэлж буй тэмдэглүүштэй өдөр болж байна. “Оюу толгой” компанийн менежмент болон техникийн багийн хамт олон маань Эрчим хүчний яам болон “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласны үр дүнд дотоодоос эрчим хүчээ авах техникийн боломжийг нээлээ. Компанийн зүгээс дотоодоос эрчим хүчээ авна гэх амлалтаа биелүүлэх нэг алхам гэж бодож байна.
“Оюу толгой”-н уурхай нь уурхайн зэрэглэлдээ томдоо ордог ба олон мянган хүн ажилладаг тул найдвартай эрчим хүч гэдэг маш чухал бөгөөд бизнесийн үйл ажиллагаан дахь чухал зүйлүүдийн нэг юм. Цаашид тус байгууллагуудтайгаа хамтран эрчим хүчээ нэмэгдүүлэх талаар судалж үзэх болно” гэлээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ