Бусад
Цэцэрлэгт хүүхдээ өгсөн ээж, аавын орлого 15.5 хувь өснө

Улаанбаатар хотод оршин суудаг ээж нарын ажил хөдөлмөр эрхлэлт жил бүр буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаагийн гол шалтгаан нь хүүхэд төрүүлэх, асрахтай холбоотой аж. Тиймээс улсын цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулах нь эцэг, эхийн ажил эрхлэлт, орлогыг дэмжих үр дүнтэй арга гэж үзжээ. Мөн хүүхдийг цэцэрлэгт хамруулахдаа сугалаа ашиглаж байгаа нь бага насны хүүхдүүдийн боломжийг тэгш бус болгож байна гэж зүсэн байна. Мөн цэцэрлэгийн орон тоог нэмснээр хүүхдүүдийг тэгш боломжоор хангах боломжтой гэж үзжээ.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн судалгааны баг “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийсэн бөгөөд судалгаагаар 2017-2020 оны хооронд нийт 4000 гаруй өрхийг түүвэр судалгаанд хамруулжээ.
Судалгаагаар монгол эмэгтэйчүүд тэр дундаа хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсаар байгааг тогтоожээ. Тухайлбал, 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцоо хүйсийн хувьд эрс ялгаатай байгаа аж.
Харин хоёр хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан нь хүүхдийн асаргаатай холбоотой байдаг байна.
Судалгааны үр дүнд улсын цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулснаар эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтэд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулснаар эцэг, эхийн ажил эрхлэлт болон цалинд дараах байдлаар нөлөөлдөг байна
- Ээжийн ажил эрхлэлтийг 8.3 хувиар, аавынхыг 2.9 хувиар өсгөдөг
- Ээж, аавын цалинг 15.5 хувиар өсгөдөг
- Ээжийн албан секторт ажиллах магадлалыг 10.8 хувиар өсгөдөг
Түүнчлэн судалгаанаас ажиглагдсан нэг зүйл нь элсэлтийн эхний жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байжээ. Иймд эхний жилд өвчлөл өндөр байгаа шалтгааныг цаашид нарийн судлах шаардлагатайг судалгааны багийнхан онцолсон юм. Тодруулбал,
- Ханиад томууны тохиолдол 9.5 хувиар өссөн
- Эмнэлэгт үзүүлсэн тоо 15.5 хувиар өссөн
- Халдварт өвчний тохиолдол 33 хувиар өссөн (хяналтын бүлгийн дундаж тохиолдол 0.11-тэй харьцуулснаар)
- Эмчилгээ, эм уух давтамж 37 хувиар өссөн (хяналтын бүлгийн дундаж болох 7 хувьтай харьцуулснаар) байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ