Connect with us

Бусад

Карентины найман сарын турш 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, 40 хувь нь шүүхээр шийдвэрлэгджээ

Нийтэлсэн

-

Хүүхэд багачуудыг аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах нь улс үндэстний нэн тэргүүний ажил. 

Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд эдгээрээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтсэн аж. Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болжээ. 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл зэрэг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхийг нь хамгаалах, эцэг , эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Дэлхийн Зөн-Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн билээ. 

Иймээс хүүхэд гэмт хэргийн хохирогч болж ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхэдтэй холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэрэг асуудлаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

– Сайн байна уу. Энэ жил хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болсон тохиолдлуудын тоо 700-г давжээ.  Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой холбогдох хуулиудын хэрэгжилт ямар байгаа талаар яриагаа эхлүүлмээр байна?  

– УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой бүлэг, зүйл заалтыг тусган баталсан хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажил төдийлөн хангалтгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хохирох байдал буурахгүй байна. Иймд хуулийг хэрэгжүүлэх шаардлага нэн түрүүнд тулгарсан тул “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгааг хэлье.

– Ер нь энэ төрлийн аян, арга хэмжээнүүд хэр дүнтэй байдаг бол?

 Аяны хүрээнд гэмт хэрэг 10-50 орчим хувиар гэмт хэрэг буурдаг. Гэхдээ аян явагдсан тухайн сард нь буураад, дараагийн саруудаас нь гэмт хэрэг өсөж байгаа нь ажиглагддаг. Иймд аян зохион байгуулагдаж буй тухайн сард өгөх мэдээ мэдээлэл нь гэр бүлүүд болон нийгэмд соёл болон үлдэх нь л чухал.

Хүүхэд 24 цагийн бараг 80 хувийг гэр бүлдээ өнгөрөөдөг тул хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, аюулгүй орчинд амьдрах олон зүйл нь гэр бүлийн хүрээнд хамгаалагдах ёстой. Гэтэл энэ хугацаанд хариуцлагагүй ээж, аав, асран хамгаалагчийн буруугаас болж, хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох явдал буурахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн аяны хүрээнд эерэг мэдээлэл түгээхээр хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа тохирч, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

– Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хэдэн хүүхэд байсан бол?

– Монгол Улсын хэмжээнд 2019 онд 253 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.  

Бага насны хүүхдийг /4 хүртэлх нас/ хүчиндэх гэмт хэргийн талаар “Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12.4-т Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 20 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог.

Гэтэл үүнийг зарим үед торгох ял шийтгэлтэй гэж буруу ташаа ойлгогдохоор мэдээллийг цацдаг.  Нөгөө талд энэ ташаа мэдээллийг сонссон янз бүрийн санаа зорилготой хүмүүс гэмт хэрэг үйлдэхээр зэхэж байдаг юм.

Жишээ нь нэг аймагт 10 настай охин хүчиндүүлсэн гэх мэдээг “ийм хэрэг гарчээ” л гэж мэдээлдэг бөгөөд уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар огт мэдээлдэггүй. Тухайн этгээд нь Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдээд, хариуцлага хүлээж байхад хариуцлагын асуудал яригддаггүй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүлээсэн шийтгэлийг мэдээлэхгүй байх нь дараах сөрөг талтай.

  1. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж болдог юм байна. Хариуцлага хүлээдэггүй гэх ойлголт төрүүлдэг.
  2. Тухайн дүүрэг, аймаг, суманд хохирогч болсон 10 настай хүүхдийнх шиг гэмт хэрэг өдөр бүр гарахгүй ба жилд нэг, хоёр удаа л гардаг. Гэтэл тухайн  хүүхэд цацагдсан мэдээллийг сонсоод “Намайг бүх хүн ярьж байна” гэх мэт ойлголт аваад амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх, дахин хохирогч болох.

– Бас 2020 он эхлээд цар тахалтай холбоотойгоор улс оронд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм үйлчилсэн. Энэ хугацаанд хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлууд хэр зэрэг байсан бэ?

– Энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэх нэг төрлийн сувгууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, боловсролын байгууллага нь сая хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хэсэг хаагдсан.

Энэ төрлийн бус үндсэн гэмт хэргийн мэдээллээс хэлбэл энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал,

  • Хохирсон хүүхэд 411 буюу 35%-аар,
  • Гэмтсэн хүүхэд 120 буюу 29.3 хувиар буурсан.

Мөн насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36.4%-аар буурсан.

Гэсэн хэдий ч ахуйн хүрээнд онц ноцтой, олныг айдаст автуулсан  хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэр бүлийн хайртай дотнын хүмүүс нь /хойд эцэг, хамаарал бүхий хүн/ үйлдэх асуудал буурахгүй байгаа.

– Буурахгүй байгаа гэлээ. Сая карантины хугацаанд яг хэдэн тохиолдол гарсан юм бэ?

– 2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9%-иар буурсан үзүүлэлт.

Өмнөх жилүүдэд нийт хүчиндэх гэмт хэргийн 20-30 хувийг хүүхэд эзэлдэг байсан. Харин одоо нийт хүчиндэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байна.

– Энэ жил бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон 162 хүүхэдтэй холбоотой хэргээс нь хэд нь шийдэгдсэн юм бэ?

– Эдгээрийн 40 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үлдсэн 60 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

“САЛАЛТААС БОЛЖ ЖИЛД 5,000-6,000 ОРЧИМ ХҮҮХЭД ӨНЧИРДӨГ. ЭНЭ ХҮҮХДҮҮДИЙН 500 ОРЧИМ НЬ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЗОНХИЛОХ ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА”

 – Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж буй гол шалтгаан нь юу байна вэ?

– Дийлэнх нь хараа хяналтгүй байдлаас болж байна. Жишээ нь гэр бүл салалт. 18-40 насны хүмүүсийн дунд гэр бүл салалт их байна. Жилд 3,000 орчим гэр бүл дунджаар салдаг ба үүнээс үүдэн жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирч үлддэг. Энэ хүүхдийн 500 орчимд нь эцэг эхийн хараа хяналт маш дутмаг буюу хайр халамжаас гадуур өсдөг. Энэ хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна.

Хамаатныхаа айлд үлдээдэг, хот суурин газар айлд суулгаж, сургуульд явуулдаг, хүүхдийн дэргэд архидан согтуурдаг зэргээс ихэвчлэн бодог. Түүнээс биш  огт танихгүй хүн, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зүйл биш шүү дээ.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 58 хувь нь хамаарал бүхий буюу хамаатан садан, найз нөхөд, тэр айлаар орж гардаг таньдаг мэддэг хүмүүс үйлдэж байгаа юм.

Эдгээрээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль тогтоомжийг сурталчилж, ажлыг хороо, захиргаа, сум, баг сургуулиар дамжсан сургалт, нөлөөллийн ажлыг хийхийг аяны хүрээнд зорьж байгаа. Сарын хугацаанд үргэлжлэх хэдий ч цаашдаа ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулгыг оруулж өгөх зорилготой юм.

– Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх ажилд дэвшил гарсан уу?  

– СЭМҮТ-д тусгай тасаг нээгдэн зөвлөгөө өгч, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд гэвэл

  1. Хохирогчийг хамгаалах, шаардлагатай бол гэрч хохирогчийг хамгаалах ажлыг явуулдаг.
  2. Иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд хохирогчийг хамгаалахад нь холбон зуучилдаг. Эдгээр газрууд нь нийгмийн хамгаалалтад авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулах зэрэг ажлыг хийдэг юм.

Нэмж хэлэхэд хэрэг шийдвэрлэх ажиллагаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүүхдийн эрхийг хамгаалах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудын хүмүүс хийхгүй  хамаарал бүхий хүмүүс нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох тохиолдол гардаг.

Жишээ нь хойд аавтайгаа амьдарч байсан хүүхдэд хойд аав нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдлээ гэхэд  ээж нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болчихдог.  Тэгээд  хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдээ ятгадаг, янз бүрээр дарамталж, хэргийг нотлох ажиллагаанд хүндрэл учруулдаг зүйл бий.

– “Сүүдэр бүү тусга” аянтай холбоотой нэмэлт мэдээллийг төгсөлд нь хэлэхгүй юу?

– Нэг сарын хугацаан “Сүүдэр бүү тусга” аяныг Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн Зөн, JCI байгууллагатай хамтран зохион байгуулна.  Тодруулбал,

  • Нийгмийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн мэдээ мэдээллийг өгнө.
  • Нөгөө талд хяналт шалгалтын ажиллагааг явагдана.
  • Сургалтыг үе шаттай зохион байгуулна.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ мэдээлэл өгөх ажлууд хийгдэнэ.

Нэмж хэлэхэд энэ асуудлыг удаан хугацааны турш яриад явах боломжгүй байдаг. Яагаад гэвэл нөгөө талд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр зэхэж буй этгээд сэдэл авах магадлалтай тул богино хугацаанд тодорхой мэдээлэл өгч ажиллана.

Эх сурвалж: Ikon.mn

 

 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент12 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм12 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм12 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм15 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад15 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент15 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм16 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм17 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр17 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм17 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр5 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм5 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим