Бусад
Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ

Улсын Онцгой комиссоос есдүгээр сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл маргааш /2020.09.12/ Токио-Улаанбаатарын нислэгээр иргэдээ татаж авах юм. Өнөөдрийн байдлаар дараах гурван нислэгийг үйлдээд байна.
Тодруулбал,
- Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57 настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
- Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес , бусад шалтгаантай 107 иргэн бий.
- Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс эрүүл мэндийн шалтгаантай 46, өндөр настан 37, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн гурав, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.Энэ сард болон дараа, дараагийн сард хийх нислэгийг БНСУ болон АНУ-руу хийнэ. БНСУ-т байгаа иргэдийн хувьд удаа дараа хүсэлт гаргасан хүмүүсийн асуудлыг тэргүүн ээлжид шийднэ.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
- Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ