Энтертайнмент
Модон бөмбөгийн УАШТ-д “Багануур” ХК-ийн баг, тамирчид түрүүллээ

Монголын Улсын 2020 модон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд боллоо.
Тэмцээнд Ховд аймаг – “Мон Топ” баг, “Залуу Од” спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, “Багануур” ХК, “Эрдэнэс-тавантолгой” ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур дүүргийн “Уурхайчин”, “Мон-Алтиус” БТДС-Мон Топ трейд ХХК гэсэн 11 багийн нийт 84 тамирчин оролцлоо.
Хоёр өдрийн туршид цохилтын эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, баг холимог хос, хос талбайн цохилтын тэмцээн гэсэн таван төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргав.
Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХ-ны шүүгчид удирдан явуулжээ.
Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд:
166 оноогоор Багануур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат
168 оноогоор ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж
172 оноогоор Бага-Нуур ХК-ийн тамирчин спортын мастер М.Хүрэлмөнх
Эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд:
171 оноогоор “Залуу од” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа
183 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, спортын дэд мастер Д.Балжинням
183 оноогоор Багануур ХК багийн тамирчин Г.Үүрийнтуяа
Холимог хосын төрөлд:
“Багануур” ХК-ийн тамирчин спортын мастер З.Байтагсүрэн, тамирчин Г.Үүрийнтуяа нар 49 оноогоор
ХААИС багийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, Э.Аюурзана нар 57 оноогоор
Залуу од клубын тамирчин ОУХМ Б.Баянбулаг, ОУХМ Ж.Загас нар 63 оноогоор
Сонирхолтой нь энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн спортын мастер З.Байтагсүрэн, Г.Үүрийнтуяа нар нь Мон-Алтиус БТДС-ийг төгсөгч, нэг гэр бүлийн тамирчид юм. Тэд Ховдын Булган сумаас энэ тэмцээнд оролцохоор зорин ирж, ийнхүү өндөр амжилтыг гаргалаа.
Эрэгтэй хосын төрөлд:
48 оноогоор Багануур ХК багийн тамирчин спортын мастер Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар
58 оноогоор Залуу од клубын тамирчид спортын мастер Х.Пүрэвжаргал, спортын дэд мастер Н.Дорлигжав нар
ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр, С.Балжинням нар
Эмэгтэй хосын төрөлд:
61 оноотой Дархан ШУТИС багийн тамирчин спортын дэд мастер Г.Ижилцэцэг, Ц.Баярцэцэг нар
62 оноогоор Залуу од клубийн тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Б.Нямдаваа,
62 оноогоор “Ховд аймаг – Мон Топ” багийн тамирчин Б.Дуламханд, М.Азжаргал
Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртэж байсан юм.
Эрэгтэй талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөн:
Багануур ХК-ийн тамирчин Г.Батболд тэргүүн байрыг эзлэн
“Залуу од” клубийн тамирчин, спортын мастер, Х.Пүрэвжаргал
ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр нар байр эзлэв.
Эмэгтэйчүүдийн төрөлд:
Спортын дэд мастер “Залуу Од” клубийн тамирчин, спортын шинэхэн дэд мастер Д.Балжинням
ХААИС-ийн багш, Залуу од клубийг үүсгэн байгуулагч, ОУХМ Ж.Загас
Багануур ХК-ийн тамирчин Г.Үүрийнтуяа
Энэ тэмцээний шигшээ тоглолтод багш Ж.Загас, түүний шавь, ХААИС-ийн төгсөгч Д.Балжинням нар өрсөлдөгч бүрээ хожин шигшээ тоглолтод шалгарч тоглосон байна.
Багийн төрөлд эрэгтэйчүүдээс
460 оноогоор спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн
463 оноогоор ОУХМ Б.Баянбулаг Д.Отгонпүрэв ахлагчтай Залуу од клубийн баг
477 оноогоор спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС баг
Эмэгтэй багуудаас
508 оноогоор ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу од” клуб
510 оноогоор спортын дэд мастер Б.Цэрэндулам ахлагчтай Багануур ХК-ийн баг
518 оноогоор Б.Дуламханд ахлагчтай Ховд аймаг -Мон Топ” баг
Багийн амжилтыг ганцаарчилсан төрөлд хамгийн сайн тоглосон дөрвөн тамирчдын нийлбэр оноог бодож гаргасан билээ. Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр
69 оноогоор ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг тамирчид
80 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу од” клубийн баг
137 оноогоор Спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС-ийн оюутны баг тамирчид тус тус шалгарав.
Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, Голомт банкны спорт клубийн дарга Б.Баатар нарын албаны хүмүүс болон тэмцээнд оролцогч багуудын багш, дасгалжуулагч нар оролцож тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм.
Энэ тэмцээний үеэр спортын цол, зэргийн болзлоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн Дархан аймгийн ШУТИС-ийн багийн тамирчин Д.Мөнх-Оргил, “Залуу од” клубын тамирчин Б.Хишигжаргал нар спортын мастерын цол зэрэг хүртэн, “Залуу од” клубын тамирчин, ХААИС-ийг төгсөгч Д.Балжинням спортын дэд мастерийн цол, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа. Шинэхэн дэд мастер Д.Балжинням энэ тэмцээнд амжилттай сайн оролцон цол зэргээ баталсан байна.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ тамирчид олноор оролцож, түүний дотроос хамгийн залуу тамирчин 13 настай Улаанбаатар багийн тамирчин Батбаярын Чинхүслэн оролцон өөрийн насны ангилалдаа тохирсон сайн тоглолтыг үзүүлэн, өсөх ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулсан юм. Мөн тэмцээнд хамгийн ахмад тамирчнаар ХААИС-ийн багш, 55 настай ОУХМ Ж.Загас оролцон энэ тэмцээнээс олон медаль хүртэн, залуу тамирчид, модон бөмбөгийн спортоор хичээллэгчдэд үлгэр дууриалал үзүүлсэн тоглолтыг гаргалаа.
Тэмцээнийг олон сарын өмнөөс хүлээн авахаар, талбайн техникийн болон тамирчдыг хүлээн авах бүх талын бэлтгэлийг амжилттай ханган, зохион байгуулахад оролцсон Багануур дүүргийн модон бөмбөгийн холбоонд Монголын модон бөмбөгийн холбооноос тусгай бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент22 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад19 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм15 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ