Энтертайнмент
Энэ ням гарагт оюутны буухиа гүйлтийн тэмцээн болно
Монголын оюутны спортын холбооноос “Олон улсын оюутны спортын өдөр”-ийг тохиолдуулан оюутны буухиа гүйлтийн тэмцээнийг энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
“Бид хамтдаа” уриатай тус тэмцээнийг 19,920 метрийн зайд зохиох ба их дээд сургуулиуд нэг багт дөрвөн оюутан (нэг эмэгтэй) нэг багш нийт таван хүний бүрэлдэхүүнтэй оролцох эрхтэй аж.
Зааврын дагуу нэг оюутан тамирчин 4,980 метрийн зайг туулан гүйх бөгөөд тэрхүү оюутнаас буухиаг авах хэлбэрээр дараагийн оюутнууд ижил зайг туулж хурд хүчээ сорих юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.