Бусад
Ургац, хадлан тэжээлийн үед ачаа тээвэрлэх журам

Улсын хэмжээнд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журмыг зөрчих нь нэмэгдэж байна. Тухайлбал тээврийн хэрэгслийн ачаатай өндөр, өргөний хэмжээг хэтрүүлэх, хажуугийн толь, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, улсын дугаарыг халхалсан үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдох явдал ихэсжээ.
Иймд ургац, хадлан тэжээлийн тээвэрлэлтэд явж байгаа ачааны автомашинуудын жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлэгт заасан ачаа тээвэрлэх журмын хүрээнд:
- Ургац, хадлан тэжээл тээвэрлэж яваа бүх ачааны автомашины хувьд нийт өндрийн хэмжээг газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачсан ачааны нийт өргөний хэмжээ 2.5 метрээс илүүгүй тус тус байхаар ачиж тээвэрлэх
- Тухайн ачсан өвс, ургац нь тээвэрлэж яваа ачааны автомашины тэвшнээс унаж, асгарч, чирэгдэхгүй байх нөхцөлийг хангасан байх
- Жолоочийн харах боломжийг хязгаарлаж, толинд араас яваа тээврийн хэрэгслүүд харагдах нөхцөлийг бууруулаагүй байх
- Ачааны автомашины хойд талд гэрэл ойлгогч тууз, цацруулагчийг оврын хэмжээгээр байрлуулсан байх
- Хойд талын гэрэлтүүлэх хэрэгслүүд болох тоормосны, оврын, эргэх чиг заах дохионы гэрлүүдийг халхалсан эсэх, тэдгээр нь бүрэн ажиллаж байгаа эсэхэд онцгой анхаарч үзлэг шалгалтыг хийх
2. Мөн “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS4345: 2011 стандартад зааснаар:
Тухайн тээврийн хэрэгслийн ачаатай өндөр газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачаатай өргөний хэмжээ 2.5 метрээс хэтрээгүй боловч уг тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө тэвшнээс 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл ойлгогч буюу цацруулагч байрлуулсан байх ёстой.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ