Бусад
123.6 сая төгрөгөөр 1227 автобусыг камержуулсан ч эвдэрчээ

Их, дээд сургуулиуд өнөөдрөөс эхлэн хэвийн горимоор хичээллэж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, халаасны хулгайн гэмт хэрэг ихэсдэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Нийт халаасны хулгайд алдагдсан эд зүйлийн 85-90 орчим хувийг гар утас, ipad эзэлдэг. Харин хулгайд эд зүйлээ алдсан иргэдийн 60-70 хувь нь 14-25 насны хүүхэд, залуус, оюутнууд байдаг ажээ. Тэдний ихэнх нь өөрийн хайхрамжгүй байдлаас болж эд зүйлээ хулгайд алддаг байна.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал орчимд үйлдэгддэг. Он гарсаар эхний есөн сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгтэй холбоотой 2100 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний 49.3 хувь буюу 1200 орчим нь нийтийн тээвэр дотор болон буудал орчимд үйлдэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт халаасны хулгайн гэмт хэргийн 95-98 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг. Энэ жил халаасны хулгайн гэмт хэрэг 242 бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 89 гэмт хэргээр буюу 26 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд хөл хорио нөлөөлсөн байж болохыг мэргэжилтнүүд хэлж байв.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ
Халаасны хулгайн гэмт хэргийн статистик тоо баримтаас дурдвал нийслэл хотод 2020 оны эхний найман сарын байдлаар 11.600 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 3722-оор буюу 24.3 хувиар буурчээ. Үүнээс хулгайлах гэмт хэрэг 3309 бүртгэгдсэн. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1637 буюу 32.5 хувиар буурсан гэсэн мэдээллийг нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Энэ талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтанзул мэдээлэл өгөхдөө “Сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 39.4-50 орчим хувийг эзэлдэг байсан. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран цогц бодлого төлөвлөж, хэрэгжүүлж зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн жил, сар, улирал, өдөр, долоо хоног, цагаар нь малын хулгай, халаасны хулгай, орон байрны хулгай, автомашины эд ангийн хулгай юу гэдэгт нарийвчлан судалгаа хийдэг. Дээрх ажлын үр дүнд гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарч байна.
Энэ жилийн хувьд цар тахлын хөл хориотой холбоотойгоор гэмт хэргийн тоо буурсан гэж үзэж болно. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр цар тахлын нөхцөл байдалтай холбоотой захирамж, шийдвэрүүд удаа дараа гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилласан. Хөл хорионы үеэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа зогсч, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг багасгаж, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрууд цөөрөөд ирэхээр нийтийн тээвэрт үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэрэг багассан” гэв.
123.6 САЯ ТӨГРӨГӨӨР 1227 АВТОБУСЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛСАН Ч ЭВДЭРЧЭЭ
Өнгөрсөн 2019 онд нийслэл хотын хэмжээнд ашиглаж буй нийтийн тээврийн автобусны камеруудыг ашиглалтад оруулах шийдвэрийг зургадугаар сарын 1-нд гаргасан. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран “Нийтийн тээврийн хэрэгсэлд мөрдөгдөх камер ашиглалтын журмыг боловсруулж, баталсан. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар смарт карт” компаниас 123.6 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, “Автобус нэгтгэл 1, 2, 3” болон “Эрдэм транс”, Сутайн буянт”, “Тэнүүн-Огоо”, “Айтибус” гэх мэт 18 аж ахуйн нэгжийн 1227 автобусыг бүрэн камержуулсан.
Гэтэл 2020 оны эхний есөн сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн тал хувь буюу 49.3 хувь нь нийтийн тээвэрт үйлдэгдээд байгаа аж. Өнгөрсөн жил өчнөөн сая төгрөг зарцуулж, хийсэн ажил өнөөдөр үр дүнгүй болж, камерууд нь эвдэрсэн гэдгийг цагдаагийн алба хаагчид учирлаж байв.
“Бид буруутай албан тушаалтан, ажилтан, мэргэжилтэнд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцохоор судалж байна. Урьд шөнийн шалгалтаар /2020.09.17/ нийтийн тээврийн 100 гаруй автобусанд шалгалт хийхэд нэг автобусанд дөрвөн камер байх ёстой ч гурав нь хэвийн ажиллаж байгаа ч жолооч талын камер эвдрэлтэй байна. Жишээлбэл, жолооч талын камерт бохь наах, сим карт алга болсон, эвдэрсэн нэрийдлээр ажиллуулахгүй, холбох утсыг нь тасалсан байжээ. Хяналт шалгалт хийхдээ хамгийн их зөрчил давтагдаж, хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагын анхааруулгад хайхрамжгүй хандаж байгаа аж ахуйн нэгжид хийсэн.
Тухайн нийтийн тээврийг бүрэн байлгах үүрэгтэй жолоочоос эхлээд тээврийн хэрэгслийг шалгах үүрэгтэй механикч, айти инженер, ахлах мэргэжилтэн, дарга гээд маш олон хүн хариуцлага хүлээх ёстой. Гэвч энэ хяналт шат шатандаа суларсан учраас ийм байдалд хүрч, иргэд хохирч байна. Есдүгээр сарын 21-нээс сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд хэвийн горимоор ажиллаж эхэлнэ. Энэ үеэр халаасны хулгайн гэмт хэрэг ихэснэ. Тиймээс бид халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, шалгалт зохион байгуулж байна” гэж Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтанзул хэлсэн юм.
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?
Халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ автомашинтай сэрэмжлүүлэг арга хэмжээ зохион байгуулж байна. Ингэхдээ есдүгээр сараас аравдугаар сарын хооронд 14 хоногийн хугацаанд болон намар, хаврын улиралд төв замуудад энэ арга хэмжээг зохион байгуулдаг аж. Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд энгийн хувцастайгаар үүрэг гүйцэтгэж, хулгай хийж буй этгээдүүдийг илрүүлэх зорилгоор ажилладаг ажээ.
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол хуулийн хэмжээ харгалзахгүйгээр 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэнэ.
Харин Зөрчлийн тухай хуулийн 8.1 зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол албадан сургалтад хамруулж, 7-30 хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна. Уг зөрчлийг гурваас дээш удаа үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ