Нийгэм
НОЦТОЙ МЭДЭЭ: ӨМНӨГОВЬ аймгийн ЗДТГ-ын дарга А.Ганзуузай ажилтнаа зоджээ

Сайн явахад садаа мундахгүй гэдэг дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа бусдыг манлайлж яваа талаархи мэдээлэл нь явж байдаг Өмнөговь аймаг энэ удаад хараар бичигдэх нь. Тодруулбал, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганзуузай гэгч эмэгтэй өөрийн удирдлаган дор ажилладаг ОНХА-ны ажилтнаа хэл амаар доромжлон, улмаар биед нь халдаж, гэмтээсэн хэрэг дуулиан дэгдээлээ.
Тэрбээр ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албанд томилогдоод 14 хонож буй аж. А.Ганзуузай нь Засаг даргын тайлангийн хурал дуусгаад гарч явахдаа тус аймгийн Хөгжимт драмын театрын өмнө ОНХА-ны ажилтан эмэгтэйг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйд баймгүй авир гарган хохирогчийг “п…, гичий, авгай” зэрэг үгээр хараан доромжилж байсныг олон гэрч харжээ. Ганзуузай хохирогчийн араас дагаж явсаар нүүр, толгой тархи руу нь цохиж зодон г.эмтээсэн байна. Хэрэг гарах үеэр тэдэнтэй хамтявж байсан Өмнөговь аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Уугантуяа, А.Ганзуузайг салгажээ. Тэдний хооронд болсон маргаан, зодоон аймгийн “Говь Сэндс” /Govi Sands/ зочид буудлын үүдэн дэх хяналтын камерын бичлэгт бичигдэн үлджээ. Одоогийн байдлаар А.Ганзуузайд зодуулсан эмэгтэйн бие тааруу эмнэлэгт хандаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Даргын нөмөр, нөөлөгт эрдэж, омогшсон “цүнх баригчид” бусдыг албан тушаалаараа дарамталж, зодож цохидгийн захын жишээ энэ. Энэ хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр, тэрбээр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын халаасны хүн гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.