Бусад
“Есөн настай талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан. Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй”

Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байгаа талаар бид өглөө мэдээлсэн билээ.
Уг хэргийн шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүрээс зарим зүйлийг тодрууллаа.
– Өчигдөр есөн настай охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ хэргийн шалгалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?
– Есдүгээр сарын 20-ны өглөө 05:30 цаг орчимд хүүхдийн харамсалтай тохиолдлын талаарх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас Цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Хүүхэд эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас барсан. Тэгээд эмнэлгээс цагдаагийн байгууллага руу холбогдож дуудлага мэдээллийг ирүүлсэн.
Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан.
Урьдчилсан байдлаар есөн настай хүүхэд /эмэгтэй/ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан түүний хойд эцэг гэх 36 настай Б-г холбогдуулан шалгаж байна.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад 45 хоног шалгагдана. Энэ хугацаанд шүүх эмнэлгийн дүгнэлт буюу талийгаачийн нас барсан шалтгаан 21 хоногийн хугацаанд тогтоогдсоноос хойш шалгалтын ажиллагаа явуулж, хэн, яагаад учруулсан бүх шалгалтын ажиллагааг нарийвчлан тогтоох боломжтой.
Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй.
– Хэрэгт холбогдогчийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан түүх бий болов уу?
– Хойд эцгийн хувьд урд өмнө нь эдэлж байсан ял шийтгэл байхгүй. Бас ямар нэгэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаагүй. Цахим мэдээллийн хуудас болон зарим сайтуудаар талийгаачийн биед олон хөхрөлт няцралт байна гэж гарсан байсан. Бид бүхэн гэмтэл шарх сорвийг хэн ямар шалтгааны улмаас үйлдсэн, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг завдаж байсан эсэхэд ч шалгалтын ажиллагаа явуулна.
– Хоригч хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ?
– Талийгаач охин ээж, хойд аав, 12 настай эгч, 2 настай эрэгтэй дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон. Ээж нь давхар биетэй байсан. Гэхдээ тухайн гэр бүлийн хувьд цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, нөхөр согтуу орж ирээд байна гэсэн дуудлагыг мэдээллийг огт өгч байгаагүй.
Магадгүй энэ нь далд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй гэдэг үүднээс одоо шалгалтыг цагдаагийн байгууллага, нийгмийн ажилтан, сургуультай нь хамтарсан шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
– Хэрэгт холбогдогч согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан уу?
– Урьдчилсан байдлаар хэргийн газрын үзлэгт архи согтууруулах ундааны шил лааз байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шууд хараад хүнийг согтуу байна гэж хэлэх боломжгүй. Мэдээж хэрэг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоох боломжтой.
– Холбогдох хуулийн хариуцлага ямар байх вэ?
– 2017 оноос өмнө хэрэгжиж байсан хуульд хүнд болон хөнгөн зүйл ангийг нийлүүлээд нэг хэрэг болгон шалгадаг байсан бол шинэ хуулиар хоёр тусдаа зүйл заалтаар буюу хоёр эрүүгийн хариуцлагаар ял оногдуулах боломжтой болсон.
Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан асуудал тогтоогдвол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, удаа дараа үйлдэж байсан, нөгөө талаар амь насыг нь хохироосон байвал давхар зүйл ангиар хүндрүүлэх нөхцөл байдлаар шалгагдана.
Мөн охинд удаа дараа халдаж байсан хүчирхийллийн шинж тэмдэг тогтоогдвол нуун дарагдуулсан ээж, асран хамгаалагч, тухайн хүчирхийллийг сонссон, мэдсэн, харсан, үзсэн бүх хүмүүсийг татан оролцуулах боломжтой.
– Энэ онд энэ харамсалтай хэрэгтэй төстэй хэрэг хэр их гарсан бэ?
– Статистик мэдээллийг их, бага байна гэж хэлэхдээ өнөөдөр чухал биш. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй бас урьдчилан сэргийлээд, таслан зогсоох боломжтой. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаа ихэнх тохиолдолд эхлээд ээж, аав биш найз нөхдөдөө ярьдаг бөгөөд уг асуудал өөрөө их хаалттай байдаг. Хүүхдээ сонсож, анхаарал тавьдаггүй эцэг эхчүүд ихсэж, эцэстээ үхлээр дуусаж байгаа шинж энэ.
Ер нь ямар ч гэмт хэрэг зөрчлийг бид бүхэн гэмт хэргийн шинжгүй байсан ч цагдаагийн байгууллагын 102 утсанд мэдээлэл өгөх ёстой.
Гэтэл “Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн зөрчлийн дуудлага мэдээлэл өгөхөөр эргээд намайг дуудаад ажил төрөл хийлгэхгүй, цаг зав бараад байдаг” гэсэн өөрийгөө бодсон хайхрамжгүй үзлээс болж асар том хохирол, хүний амь нас эрстэх явдал гардаг. Иргэд цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлээд байгаа аян арга хэмжээг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөдөггүй байхад анхаараасай.
Мөн ЕБС-иуд болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ажлаа идэвхжүүлээч ээ гэж хэлмээр байна.
Ер нь хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, дуугаа хураах, дээрэлхүүлсэн, ялгаварлан гадуурхагдсан, хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг буюу биед нь хөх няц үүссэн, маажуулсан, чимхүүлсэн сорви байвал ангийн багш нь нийгмийн ажилтны хамт тухайн хүүхэдтэй уулзаж, ярилцдаггүйн улмаас хүүхэд хаалттай, бөглөрч явсаар амь насаараа хохирох явдал гардаг.
Хүүхэд гэртээ эцэг эхийнхээ зааж, зөвлөснөөр хүмүүждэг бол сургуулийн орчинд багшийн хяналтад байх ёстой. Бүх асуудлыг дандаа оройтож, амь нас нь хохирч эрдсэний дараа Цагдаагийн байгууллага шалгах албагүй. Урьдчилаад таслан зогсоох боломжтой.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ