Энтертайнмент
Ухаалаг гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлэх уралдаан

Зорилго
Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгох, Үндэсний OTT үйлчилгээг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын интернет урсгалыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд программ хангамж хөгжүүлэгчдийн дунд тус уралдааныг зохион байгуулж байна.
Хамрах сэдвүүд
Интернетэд суурилсан харилцааны аппликейшн буюу “OTT communications” төрлийн аппликейшн хөгжүүлэх уралдаан
Цахим орчинд хүүхэд хамгаалах шийдлийн хүрээнд эцэг, эх, багш нар ухаалаг гар утасны хэрэглээнд хяналт хийх боломж бүхий аппликейшн – “Интернетийн шүүлтүүрийн аппликейшн” хөгжүүлэх уралдаануудыг тус тус зарлаж байна.
Хамрах хүрээ
Монголын нийт оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчид, сонирхогчид
Хугацаа
2018 оны 10 дугаар сарын 01-с 12 дугаар сарын 07-ийг хүртэл хүлээн авна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 14-ний хооронд шалгаруулж, дүнг тус хорооны цахим хуудсаар зарлана
Уралдааны шагнал, урамшуулал
“OTT Communications” аппликейшн:
Тэргүүн байр: Өргөмжлөл, 9,000,000 төгрөг
Дэд байр: Өргөмжлөл, 3,000,000 төгрөг
Гуравдугаар байр: Өргөмжлөл 2,000,000 төгрөг
Интернет шүүлтүүрийн аппликейшн:
Тэргүүн байр: Өргөмжлөл, 9,000,000 төгрөг
Дэд байр: Өргөмжлөл 3,000,000 төгрөг
Гуравдугаар байр: Өргөмжлөл 2,000,000 төгрөг
Уралдаанд тэргүүн байранд шалгарсан оролцогчтой тус хороо хамтран үндэсний хэмжээнд төслийг хэрэгжүүлэх бөгөөд аппликейшны зохиогчын эрхийг тус хороо эзэмшинэ.
Шагнал гардуулах арга хэмжээ
Тус хорооны цахим хуудсаар зарлана.
Тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
Монгол хэл дээр байх
ios эсвэл android аль нэг үйлдлийн системүүдийн дэмждэг байх
ios 9.0 –оос, android 7.0 –оос хойших хувилбарууд дээр ажилладаг байх
Play store, App store –д байршуулсан байх
“OTT communications”-ийн шаардлага:
1. Аппликейшний шаардлага
Интернет протоколд суурилсан \IP\
LAN орчинд ажилладаг байх \peer to peer\
Видео, Аудио дуудлага хийх
Мессеж илгээх, хүлээн авах
Хувийн болон групп чат үүсгэх
Зураг болон видео хуваалцах боломжтой байх
2. Цаашид хөгжүүлэх, интернетийн орчинд \WAN орчинд\ ашиглах талаар шийдлийг боловсруулж, төслийг бэлтгэсэн байх.
“Интернет шүүлтүүрийн аппликейшн”-ийн шаардлага:
1. Аппликейшний шаардлага
Ашиглахад хялбар байх, ойлгомжтой байх
Эцэг, эх, багш нарын хяналтын хэсэгтэй байх \parental control\
Вэбсайтын хандалтыг нас харгалзан болон тохируулсаны дагуу хязгааралдаг байх
URL шүүлтүүр
Түлхүүр үгийн шүүлтүүр \Монгол, Англи хэлээр\
Гар утасны программ, тоглоомуудын хандалтыг мөн тохируулсаны дагуу хязгаарадаг байх
2. Цаашид хөгжүүлэх шийдлийг боловсруулж, төслийг бэлтгэсэн байх
Хүлээн авах
Ухаалаг утасны программ хангамж хөгжүүлэх уралдааныг 2018 оны 12 дүгээр сарын 07-ний өдөр хүртэл Харилцаа холбооны зохицуулах хороонд доорх хаягаар хүлээж авна.
Хаяг: Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг УБ 14201
Холбогдох утас: 11-304258, 88888099
Цахим шуудан: battulga.g@crc.gov.mn

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.