Бусад
Австралийн эрэг дээр 400 орчим халим үхжээ

Энэ долоо хоног эхэлснээс хойш Тасманий баруун эрэг дээр 380 гаруй урт сэрвээт халим үхсэн нь Австралийн түүхэнд хамгийн олон халим амиа хорлосон хэрэг болж байна. Эрэг дээр гацсан халимнуудаас амьд байгаа 80-ыг нь аврахын тулд аврагчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд өчигдрийн/2020.09.23/ байдлаар 50-ийг нь амжилттай усанд нь буцаан тавьсан байна. Тасманийн засгийн газраас аврах ажиллагаа эрэг дээр амьд халим байгаа л бол зогсолтгүй үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн байна.
Тийнхүү амьд байгаа халимнуудыг аврахаас гадна хэдийн үхсэн хэдэн зуун халимны хүүрийг эргээс цэвэрлэх ажил яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа аж. Гэвч түрүүлж гарч ирсэн халимнуудын хүүр зарим нь элсэнд булагдаж, зарим нь уснаас бүрэн гараагүй байгаа учир цэвэрлэх ажиллагаанд хүндрэл учирч магадгүй гэнэ. Халимнууд төдийгүй далайн гахайнууд ийнхүү сүргээрээ эрэг дээр гарч ирж үхсэн тохиолдол цөөнгүй байдаг билээ. Энэ удаагийн явдлаас өмнө Австралийн баруун эрэг дээр 320 халим гарч ирж үхсэн нь түүхэндээ хамгийн олон халим амиа хорлосон тохиолдол болон бүртгэгдэж байсан юм.
Эрдэмтдийн хэлж байгаагаар халимнууд ийнхүү өөрсдийгөө хуурай газарт гарч ирж гацаан амиа хорлодгийн шалтгаан одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа ч хэд хэдэн таамаг байдаг аж. Жишээ нь зарим амьтан судлаачид халимнууд сүргээрээ загас агнаж байгаад толгойлогч халимны алдаанаас болж гүехэн усанд гацдаг хэмээн үздэг бол зарим байгаль хамгаалагчид халимнуудын амиа хорлох шалтгааныг усны бохирдол, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарладаг юм.
Эх сурвалж: BBC.COM

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ