Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

М.Болорболд: Утаан дотор Улаанбаатарыг хэд дахин хордуулах хэмжээний мөнгөн ус бий

Нийтэлсэн

-

М.Болорболд МУИС-ийн физикийн анги төгссөн, биофизикч мэргэжилтэй нэгэн. Монголын анхны биофизикчдийн нэг тэрбээр соц дек П.Улаанхүү, УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин хоёртой нэг анги. Төгссөнийнхөө дараа МУИС-д багшилж П.Алтанхуяг, Баабар хоёрт хичээл зааж байсан удаатай. Төд удалгүй М.Болорболд Уламжлалт анагаах ухааны хүрээлэнд томилогдон очсон байна. Уламжлалт эм барьдаг тэрбээр физикч хүний хувьд Улаанбаатарын агаар, ус, хөрсний бохирдлын талаар санаа зовж сануулж, ярьж явдаг. Улаанбаатарын агаар дахь нүүрснээс үүдэлтэй мөнгөн ус, хүүхдийн хатгаа өвчин хийгээд мөнгөн усыг уламжлалт эм танд хэрэглэж байсан түүхийг та бүхэнд хүргэж байна.

-Утаанд мөнгөн ус агуулагдаж байгааг хэдий үеэс анзаарсан бэ, мөнгөн усыг яагаад судалж эхлэв?

-Саяхан үндэсний телевизээр утаан дотор мөнгөн ус байна гэдгийг анх удаа хөндлөө. Энэ тухай би гучин жил ярьж байгаа юм. Энэ асуудлаар П.Алтанхуяг Ерөнхий сайдад тайлбарлаж хэлж байлаа. Олон эрдэмтэн, сэтгүүлч, янз бүрийн улсуудад ярьдаг юм. Чухал асуудал байна гэсэн ч чимээгүй болчихдог. Ажил нь болдоггүй юм байлгүй дээ. Би сайндаа олоод харчихсан юм биш. Ажлын шаардлагаар Уламжлалт Анагаахын хүрээлэнг анх Байгалийн нэгдлийн хүрээлэн гэж байхад очсон юм. МУИС-д хоёр жил гаруй багшилж байсан чинь доктор Хайдав “Шинэ төсөл боловсруулах гэж байна. Физикийн хүн математик аргачлал, загварчлал анагаах ухаанд нэвтрүүлэхэд хэрэгтэй” гэсэн. Гол нь сонирхлоороо яваад орчихов оо. Биофизикийн хүн учраас биологи, биохими гээд олон төрлийн юм руу зэрэг орчихсон. Манай эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд айхавтар ухаантай залуус байсан. М.Амбага доктор, уламжлалтын Б.Дагвацэрэн, доктор Бадамжавын Болдсайхан гэж Энэтхэг, Түвдээр тэнэсэн мундаг ухаантай эмч бий. Ийм залуус ажиллаж байлаа.

Энэ залуус бүгдээрээ л намайг сургаж байсан. Би чинь анагаах ухааны “А” ч байхгүй хүн. Тэднээр заалгаж аваад, жаахан дөртэй болоод эхэлсэн чинь Асгатын мөнгөний ордны геологийн судалгааг хийсэн Санжмятав гэж мундаг геологич байсан юм. Тэр өвдлөө гэж сонсогдлоо. Бие нь муудаад дийлэхээ байлаа гэнэ. Тэгсэн чинь чөмөг нь идээлчихсэн. Хоёр жил болоод угаалгадаг. Үүнийг яаж эмчлэх вэ гэдгийг мэддэг хүн байдаггүй. Манай залуус ч мэддэггүй. Тэрнээс үүдээд ном уншиж эхэлсэн. Түвд ном үздэг боллоо. Өчнөөн түвд ном судар хүрээлэнгээр дүүрэн байдаг. Гандангийн Т.Булган гээд дэд хамба бий. Тэр чинь миний багш байгаа юм. Нөгөө остимелит өвчнийг эмчлэх үлчүрэнчинжовжид гэдэг танд яг энэ өвчнийг эмчлэхэд 50 хувьд нь мөнгөн ус оролцуулдаг юм билээ. Би шинжлэх ухааны хүн учраас “Юу ярьж байгаа юм, мөнгөн ус эмэнд хэрэглэнэ гэдэг чинь” гээд гайхаад судалж эхэлсэн. Нөгөө мөнгөн ус чинь хаа сайгүй байдаг юм байна. Гэхдээ хортой хоргүй гээд хоёр хэлбэртэй юм байна. Оршдог хэлбэр нь HgS. Хүхэртэй нэгдсэн нэгдэл маягаар байдаг. Энэ нэгдэл бас хортой хоргүй хоёр янз. Хортойгоос нь цэвэр мөнгөн усны хүдэр маягаар ялгаж авдаг. Хоргүй нь газар дэлхийгээр дүүрэн. Дээр үед зос гэж байсан. Малд таних тэмдэг тавьдаг, хашаагаа зосдохоор бороо оронгуут сайхан тодроод ирдэг. Тэр зос гэдэг маань өнөөх мөнгөн усны чинь хүдэр байхгүй юу. Улаавтар өнгөтэй. Хортойгоос нь цэвэр мөнгөн усаа ялгаж авдаг. Дээр үед оо энгэсэг гэж байсан. Хатад хацар дээрээ улаан шунх тавьдаг. Тэр чинь нөгөө зос юм. Угаасан ч арилахгүй. Бас нэг ийм түүх байдаг. Заяын гэгээний хийдийн арын бурхныг хувьсгалын үед “Энэ бурхныг арилга” гээд цүүц алхтай хүмүүс явуулсөн гэдэг. Арилчихсан мөртлөө бороо орохоор л тодроод ирдэг. Энэ ямар учиртай юм гээд учрыг нь олдоггүй байж. Өнөөх зос чинь байхгүй юу. Тийм бат бөх, арилдаггүй, шингэц сайтай эд. Хадны сүг зургууд бий дээ. Улаан өнгийнх нь 20-40 мянган жил болсон ч зурайж байдаг. Ахуйдаа мөнгөн ус ашиглаж сурсныгаа бид өөрсдөө мэддэггүй.

 

Мөнгөн ус сонирхоод эхэлсэнийх улам цаашаа судалсан чинь Өндөр гэгээн Занабазар мөнгөн ус ашиглаад, бурхдаа шармалддаг байжээ. Дээр үед тулганд ил гал түлдэг байлаа шүү дээ. Гэрийн тоононы тортог шингэсэн навс гээд байгаа юм л даа. Тэрнээс алгын чинээ хайчилж аваад л шавар саванд алтдах юмаа цуг хийгээд шатаачихдаг байж. Мөнгөн усны уур нь алтаа уусгаад, сайхан жигд шармалддаг. Мөнгөн ус нь хаанаас гарч ирээд байна гэхээр тэр навснаас гарч байдаг. Эсгийний өөдөст яахаараа мөнгөн ус хуримтлагддаг гэхээр модноос. Манайхан нүүрс түлэх биш мод түлдэг. Модонд байгаа маш бага хэмжээний мөнгөн уснууд бага багаар ууршиж хуримтлагддаг юм байна. Ургамал үндсээрээ газраас усаа татна. Анзаарагдахын аргагүй бага хэмжээтэй байдаг нөгөө мөнгөн усыг чинь аажмаар ингэж хуримтлуулдаг. Нүүрс бас ургамалаас гаралтай эд. 200-300 мянган жил дарагдсан ургамал учраас бас мөнгөн ус тодорхой хэмжээгээр байна гэсэн үг. Нүүрс түлэхээр HgS гэсэн бат бэх нэгдэл шатаангуут задардаг юм байна. Ингэхдээ цэвэр мөнгөн ус буюу чөлөөт мөнгөн ус болдог. Чөлөөт мөнгөн ус агаарт дэгдэнэ. Манай хүрээлэнгийн эрдэмтэд үүнийг ажигласан хэрэг. Тийм учраас мөнгөн ус эсгийд хуримтлагддаг, утаан дотор мөнгөн ус байдаг юм байна.

-Утаан дотор хэр их хэмжээний мөнгөн ус байгааг яаж тооцсон бэ?
-Үүнийг тооцох аргыг сүүлд нь би бодож үзсэн л дээ. Таван жилийн өмнө химийн бодлого бодож байгаа юм шиг бүдүүлгээр тооцоо хийж үзлээ л дээ. Үндэсний телевизээр мэдээлсэн дүнгээс зөрүүтэй гарсан. Уг мэдээлэлд 800 мянган тонн нүүрсэнд 100 кг мөнгөн ус байна гэж тооцсон. Би таван жилийн өмнө тооцохдоо нэг айл таван тонн нүүрс түлнэ. Гурван цахилгаан станц 5 сая тонн нүүрс түлдэг. Агаарт 260 мянган тонн элдэв бодис цацагддаг. Энэ дотор чинь нөгөө олон хийнүүд, тоосонцоруудаас гадна 38 кг мөнгөн ус байна гэж тооцсон. Бага юм шиг санагдаж байгаа биз. Гэхдээ нэг грамм мөнгөн ус 10-20 га газрыг экологийн хувьд бүрэн хордуулах чадвартай. Харин үндэсний телевизээр ярьсан мэдээлэлд гэр хороолол 1,2 сая тонн нүүрс шатааж байна гэнэ. Цахилгаан станцууд 5 сая тонн нүүрс шатаадаг. Нийтдээ 6,2 сая тонн нүүрсийг Улаанбаатарт жилдээ шатааж байна гэнэ. 800 мянган тоннд нь 100 кг мөнгөн ус байна гэж үзвэл 6 сая тонн нүүрсэнд хэчнээн мөнгөн ус байх вэ. Замаа алдаж байгаа биз дээ. Улаанбаатарыг хэд дахин хордуулах хэмжээний хорыг тарьж байна гэдгийг бид хэлээд байгаа юм.

-Мөнгөн ус яаж хордуулаад байгаа юм бэ?

-Физикч хүн анагаах руу орсон учраас би үүнийг анзаарч байгаа юм. Эмч нар амьсгалын замын тодорхой бус өвчин гээд шинэ онош гаргаад ирж. Нэг хоёр хоногийн дотор хатгаа болчихдог. Амьсгал нь 40-50 хүрээд яах аргагүй хүндэрсэн хатгаа. “Даруй эмчлүүл, эмнэлэгт хэвтүүл. Тарианд ор” гэдэг. Ийм хүүхдийг бид үзэхээр хатгаа биш байгаа юм. Тав дахь өдөр эмнэлэгт үзүүлээд хагас бүтэн сайнд цэвэр агаарт гаргаад, буцааж авчраад эмчид үзүүлэхээр хатгаа байхгүй болчихсон. Ямар дүгнэлт хийсэн гэхээр нөгөө мөнгөн ус чинь агаарт цацагдаад, чөлөөтэй байж байдаг учраас бидний тооцоогоор 80 хувь нь амьсгалын замаар орж байна. Ойролцоогоор 20 хувь нь арьсаар нэвчдэг. Энэхүү чөлөөт буюу цэвэр мөнгөн ус нь амьсгалын замаар орохоор хүний биеэр дүүрэн хүхэр байдаг. Тэр тусмаа хоёр төрлийн амин хүчил нь хүхэр агуулдаг. Мөнгөн ус хамгийн түрүүнд хүхэртэй нэгдэхээр тэмүүлдэг. Тэгэнгүүт эд эс чинь эвдэрч байна гэсэн үг. 80 хувь нь уушгиар орж байгаа учраас хамгийн түрүүн уушгийг гэмтээдэг.

“Даруй эмчлүүл, эмнэлэгт хэвтүүл. Тарианд ор” гэдэг. Ийм хүүхдийг бид үзэхээр хатгаа биш байгаа юм. Тав дахь өдөр эмнэлэгт үзүүлээд хагас бүтэн сайнд цэвэр агаарт гаргаад, буцааж авчраад эмчид үзүүлэхээр хатгаа байхгүй болчихсон.

Цэвэр агаарт гаргахаар яагаад зүгээр болж байна гэхээр биед цэвэр агаар дутагдаж байгаа учраас организм ихээр шингээж аваад дор нь сэргэдэг. Хүүхэд нялхас хөгшин хөвөөгүй бүгд ийм болж байна. Яг ханиад хатгаа гэдэг нь тодорхой биш. Үүнийг би эмч нарт чадлаараа тайлбарлаж байгаа ч хүлээж авдаггүй. Яагаад гэхээр энэ шинжлэх ухаанч бус ойлголт байхгүй юу.

-Та энэ талаар туршилт хийж үзсэн үү?

-Үзээгүй. Энэ бүхэл бүтэн хүрээлэнгийн хийх ажил.

-Өөр улс оронд утаан дахь мөнгөн усны талаар судалж нотолсон уу?

-Үндэсний телевизийн мэдээнд гадны судлаачаас иш татаж байна лээ. Газар дэлхийгээс ургамал мод ийм хэмжээний мөнгөн ус сорж хадгалдаг юм байна гэсэн тооцоо хийчихсэн байгаа юм. Түүнд үндэслээд 800 мянган тонн нүүрсэнд 100 кг мөнгөн ус байна гэдэг тооцоог гаргасан юм билээ. Би бол бүдүүлэг тооцоо хийсэн. Үүнээс хэд дахин багаар тооцсон.

-Биед байгаа мөнгөн усыг яаж саармагжуулах вэ?

-Нэгэнт мөнгөн ус хүхрэнд “хайртай” юм бол хүхрийг нь өгье. Хүхэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх хэрэгтэй. Байцаа, буйцаа, хүрэн манжин улаан манжин. Дээр нь Аварга тосон, Жанчивлангийн рашаан, Оргил рашаан маш их хүхэртэй. Савлаад дэлгүүрт зардаг шүү дээ. Эдгээрийг идүүлж уулгаад, цэвэр агаарт гаргах нь үр дүнтэй. Цэвэр агаарт гарахад организм өөрийгөө сэргээнэ. Утаатай газраас цэвэр агаарт гарахад нэг их ханиалгадаг. Энэ цэвэрлэж байгаа хэрэг. Нөгөө хүндэрсэн хатгаа хоёр хоногийн дотор байхгүй болохоор эмч нар гайхалгүй яадаг юм. Ямар сайндаа амьсгалын замын тодорхой бус өвчин гээд шинэ онош гаргаад тавьчихсан байна.

-Нөгөө мөнгөн устай эмээ яаж хийсэн бэ?

-Үлчүрэнчинжовжид гэдэг тан ялзарсныг дарах эм гэдэг. Ялзарсан буюу идээ бээрийг дардаг эм гэсэн үг.

-Дээр үед уламжлалт эмнэлгийн маарамбууд мөнгөн усны учрыг мэддэг байсан байх нь уу?

-Маш сайн мэддэг. Анагаах ухааны талаар бид олон судалгаа хийж байсан. Толгой сэгсэрч биширмээр үр дүнтэй үзүүлэлтүүд ч гарч байсан. Даанч гаргаад тавихаар дэлхийн шинжлэх ухаан Европын анагаах ухааныг дагадаг. Үүнтэй зөрчилддөг учраас хүлээж авдаггүй. За тэгээд үлчүрэнчинжовжид танг хийхийн тулд бидэнд мөнгөн ус хэрэгтэй боллоо. Манай хэд тал талаасаа судлаад ярилцдаг. М.Зэнээ гуай хүртэл оролцдог байлаа. Тухайн үед Дорно дахины хүрээлэнд байсан. Тэгсэн чинь Баян-Өлгийн казакууд хорт хавдар боллоо гэнгүүт мөнгөн ус шууд идчихдэг. Хорт хавдар гэдэг айхавтар юмаа эдгээчихдэг гэнээ. Эдгээсэн ч өөр эрхтнийг нь гэмтээгээд хэдэн жил наслаад дуусдаг гэж сонсогдсон. Ингээд мөнгөн ус хайж эхэлсэн. Цахилгаан станцуудын тоолуур янз бүрийн юманд мөнгөн ус хэрэглэдэг. Тэр үед Аж үйлдвэрийн хангамжийн ерөнхий газар гэж байлаа. Эмнэлгүүд ч мөнгөн ус их хэрэглэдэг. Даралтын аппаратыг мөнгөн усаар цэнэглэдэг юм байна. Тэгээд хэдэн мөнгөн ус худалдаж авсан. Мөнгөн усаа боловсруулах жор гэж маш олон юм байна. Мөнгөн усыг хоргүйжүүлэхийг номхотгох гээд байгаа юм. Халууны шилний цэвэр мөнгөн усаа номхотгох ажил хийж байгаа юм. Дээр үед Баавгай гэж мундаг маарамба байсан. Баавгай гуай мөнгөн усанд их дуртай. Баавгай гуай урьд нь идээ бээртэй өчнөөн хүн эмчилсэн. Хөөрхий тэрэндээ хордсон. Түүнээс зөвлөгөө авдаг байсан. Харамсалтай нь Баавгай гуай өөд болчихсон. Эмнэлэгт задлан хийсэн чинь бүх эрхтэн нь идээ бээр байсан гэдэг. Онцгой байдлынхан гэрийнх нь шалыг хуулж байж цэвэрлэж байсан. Бид энэ чинь нарийн асуудал юм байна гээд хөдөө гарч байгаад аргалын гал дээр эм хүхэртэй нь холих гэж олон юм болсон. Хүхрээ, мөнгөн усаа цэвэрлэнэ. Нэг талаас нь гэрэл тусгахад сүүдэр байхгүй болтол нь цэвэрлэ гэж байгаа юм. Цэвэрлэхийн тулд технологийн олон шат дамжлагатай. Ингээд яг л нүүрс шиг хар нунтаг юмтай болсон.

-Тэгээд Санжмятав гуайгаа мөнгөн усаараа эмчилсэн үү?

-Санжмятав гуайгаа эмчилсэн. Тухайн үедээ эдгэсэн хөөрхий. Сүүлд долоон тонн мөнгөн усны хэрэг гэж гарсан юм. Асгатаас Геологийн төв лабораторид шинжилгээнд авчирсан хүдэрний мөнгөний агуулга өндөр байж л дээ. Олон оросууд ажилладаг. Нөгөөдүүл нь дор нь хайлуулаад өнөө долоон тонн хүдэр алга болчихгүй юу. Өчнөөн кг мөнгө дутаад Санжмятав гуай халагдсан. Тэрнээсээ үүдээд бие нь муудаад өнгөрсөн, хөөрхий. СЭВ-ийн орнуудын хуралд германчуудын судалгааг явуулчихсан байсан. Германы мөнгөний уурхай яг тэр үед хаагдаад бүх боловсон хүчин нь бэлэн байсан. Германтай хамтарч ажиллая гэсэн чинь оросууд шууд тасдаж орж ирээд, яриад байгаа судалгаа хийсэн нөхөр Санжмятав докторт долоон тонн мөнгөний хүдрийн хэрэг тохоосон.

Гаргаж авсан мөнгөн усны үнсээрээ дараа нь бид өчнөөн хүн эмчилсэн. Эмчлэхийн урьд Санжмятав гуай бид нарт яаж тусалсан гэхээр мөнгөн усныхаа үнснээс аваад Монголд ганцхан байсан атомын шингээлтийн спектрийн багаж Геологийн төв лабораторид байсан. Номхотгосон мөнгөн уснаасаа шинжилгээнд өгөөд, Санжмятав гуайд өөрт нь өгөөд, бусад хүмүүсийг ч эмчилсэн.

-Одоо ч мөнгөн усны хольцтой эм хэрэглэдэг үү?

-Европт тиймэрхүү хольцтой эм байхгүй. Одоо ийм эм хийхгүй. Үлчү 18 хаа сайгүй бий. Гэхдээ мөнгөн ус хийдэггүй. Мөнгөн усны оронд зэрлэг гахайн баасыг шатааж хэрэглэ гэсэн жор байдаг. Орчин үеийн уламжлалтынхан сармис шатаагаад, нүүрсийг нь хэрэглэж байгаа. Гахайн баас гэхээр эрүүл ахуйд ч таарахгүй биз дээ.

Б.ЯНЖМАА

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим