Энтертайнмент
Зүрхнээс ниссэн цав цагаахан шувууг эрх чөлөө гэдэг, тэр бол Дорнын Анна…

Хараацайн далавч хажууханд сэрчигнэх шиг, харанхуй шөнөөр хаврын өвс бөхөлзөх шиг амьсгал нь тийм нандин, амьсгалах нь тийм үнэн…Анна…эрх чөлөөгүй эгчмэдхэн, энгэртээ нулимстай ээжхэн…гунигтайхан гоо үзэсгэлэн, гундашгүй үнэнч чанар…хэрэв тэр цэл залуухан Вронскийтой учраагүй бол, хэрэв тэгээд болзоонд гүйгээгүй бол…гэхдээ л учирсан, гэрээ орхиод, гэргий гэдгээ мартаад, хүүгээ үлдээгээд, хүсэл хайраа дагаад…түүний амьдрал тэр чигтээ солилцоо. Хайр сэтгэлийнхээ төлөө гэр бүлээ зольж, эрх чөлөөнийхөө төлөө эрх ямба, нэр төрөөс татгалзсан. Амьдрал, хувь тавилангийн хэний ч зориглохгүй наймааг тэр хийв. Тэгээд хариуд нь шаналал, доромжлол, шарх, гав шиг үхлийг гал шиг дүрэлзсэн хайрын хамт халааслав. Зүрхнээс ниссэн цав цагаахан шувуу шиг, зүйрлэшгүй алсад амсхийхээр одсон эрх чөлөө…Наранбаатар “Анна Каренина”-гаа чадалдаа эрдэж, чансаандаа бардаж тавьжээ. Аргагүй драмын тайзнаа давтагдашгүй өнгө төрхтэй, өөрийн гэсэн өндөрлөгтэй найруулагч болж чаджээ. Л.Толстойг тэр Толстойн энд хүрч, эс ширхэг бүрээр нь задалсан байна. Зохиолчийн хэдэн сар жилээр бодож, тээж явсаар төрүүлдэг дүр хэмээгчийн мөн чанар, мөч хормуудтай хамт амьдарч чадсан байна. Толстой ганц л Аннаг төрүүлсэн. Наранбаатар дорнын дотоод сэтгэлзүйг дахин нэг дүрийн төвшинд босгож, хоёр Аннаг бий болгожээ. Бүтэн романыг жүжиг болгон бичсэн зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва…зангилаа болгоныг тайлж, зангилаа болгоныг буцаан хайр найргүй чангалж, тэгээд эцэст нь дорнын төөрөгдөл шиг Анна, өрнийн золиос шиг Вронскийг бий болгожээ. Монгол Анна-Баярмааг би эхлээд голсноо нуухгүй. Харин жүжгийг үзэх тусмаа түүний амьсгааг, айдсыг, чичирхийллийг, чих сэрвэгнүүлэх дотоод хашгираантай нь хамт үүрэлцэж эхэлсэн. Түүнийг би тоглосон гэж хэлэхгүй, тэр өөрөө Анна байсан. Вронский…залуу жүжигчин Сэргэлэн…амьдруулж чаджээ, амьсгал нь хажууд, ааг омог нь дэргэд, хүсэл шунал нь энгэрт, хүрэн зүрх нь хормойд, өс хонзон нь өсгийд…монгол Вронский хэзээ нэгэн өдөр дотоод чанараа дуудан сэрээхэд магадгүй түүнд би дурлах биз…УДЭТ-ын бүрэн бүрэлдэхүүн бүх хүчин чадлаараа агуу Толстойн 125 жилийн тэртээ бичсэн энэхүү роман дотор яваад орчихож. Одоо хэр нь тэр номын хавтсыг хааж чадахгүй, тэр тайзны хөшгийг буулгаж чадахгүй, тэр хайрыг дуусгаж чадахгүй…тэд тэндээ, тэр ялдам гоо Аннагийн зүрхэнд, омголон бардам Вронскийн хүсэл тачаалд үүрд үлдсэн мэт…энэ удаа тэд тайз зассангүй, тайз нь энд тоглосон бүх жүжигчний сэтгэл, ур чадвар байлаа. Анна шиг амьдрал, амь насны үнэтэй наймааг хийж чадаагүй хоёр эмэгтэй бий. Доли, бас Китти…тэд аз жаргалгүй, амиар дэнслэм учралгүй…юу гээч, Монголын нийгэмд, монгол эмэгтэйчүүд яг одоо, яг л энэ сонголтуудын өмнө бүдчиж явна, бүүр төөрч ч явна. Аль эрт эрх чөлөө, эрсдэл хоёрыг сонгоод халааслачихсан миний хувьд харин Анна шиг төгсөхгүй…цаг үеийн ялгаа, цадиг түүхийн эргэлт нь энэ юм. Гэхдээ юу гашуун болохыг мэдэх үү? Аннагийнхаас хүнд хэцүү төгсгөл дунд үлдээд, амьдрал үүрч яваа эмэгтэйчүүд дэндүү олон. Хамгийн зэвүүн нь юу гээч? Наранбаатар болон түүний багийнхан Монголын нэр нөлөө бүхий, нэгэн цагийн язгууртан мэт өөрсдийгөө үнэлэгчдийг өмнөө танхим дүүрэн суулгаад өнгө мөнгөний хэт их туйлшрал, өндөр сэнтийн хэт их эрх мэдэл, хэт их ангийн ялгаа, хэт их тансаглал чамирхал, хэт хоосон нэр төрд төөрөлдөн бүдчиж буйг нь, тэгээд тэндээсээ гарч чадахгүй гацчихаад буйг нь чанх өмнөөс нь харж байгаад чангаар хашгирчихлаа. Лев Толстой агуу байдгийн учир энэ юм. Түүнтэй хамт агуу оршсонд баярлалаа, УДЭТ…Л.Толстойн эдлэнд очоод дорнын Аннагаа тавьсан ч, том театрт, Москвад тоглосон ч бардам бүтээл болжээ.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ