Нийгэм
Зарим нөхөд эх орноо амралтаа өнгөрүүлдэг, хөрөнгө босгодог диваанжингийн орон юм шиг боддог болж
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяртай цөөн хором ярилцлаа.
-Та өнөөгийн төрийг удирдаж буй хоер намын өөр хоорондын зөрчлийг юу гэж харж байна?
-Бид энэ бохир гадны гар хөл болсон Монгол Улсыг хувийн компани хэмжээнд хүргэж баяжих төвөө болгосон олигархи намын нэр дор эвссэн, бөгс долоодог, пялдага, үе залгамжлагч нараас нь салах цаг нь болсон нь илт байна. МАН болон АН ыг сонгоод тэдний эвсэж нэгдсэн нэг карманы бүлэглэлүүдээр нь улсаа тоглуулаад хэдий болтол харж суух вэ бид. Монголчууд минь ухаараа ч эдний хатуу хавтастай гишүүнчилэлээс татгалзаад өгөөч гэдэг байр суурийг зургаан жил гаруй хэлж ярьж ойлгуулах гэж миний бие зүтгэж байна. Энэ хоер намын аль алин бидэнд хэрэггүй.
Эд бол зөвхөн төрийн эрх мэдлийг ээлжилж барьж намын бүлэглэл хоорондын тохироогоор монголын байгалийн баялагыг болон төрийн өмч, хөрөнгө, мөнгө, санхүүг хувааж идэх гэсэн луйварчин хэсэг бүлэг ард түмний нэрийг барьж тоглолт хийж өөрсдийгөө өмгөөлөн хамгаалдаг, төрийн алба болон өндөр албан тушаалыг наймаалцаж бүр цаашлаад хууль хүчний байгуулагыг, өөрсдөө хувааж ээлжит пялдагуудаа томилж шийдвэрт нөлөөлж, улсын тусгаар тогтнол, эдийн засгийн хараат байдлыг их шуналаасаа болж эвдсэнээ мэддэг ч үргэлж ухаарч буй мэтээр худал ярьдаг, Монголын ард түмний эв нэгдийг буснуулагч ийм л нөхөд.
Монгол улсын эрх ашгаас давсан намын болон бүлэглэлийн эрх ашиг хэзээч байх ёсгүй гэдэг байр сууриа би илэрхийлж тэдэнд тодорхой шаардлага бүхий албан бичгийг олон удаа хүргүүлсэнч тэд үл тоож ард түмнийг хавтас гэж ойлгож буйд харамсаж байна. Эрх мэдлээ бататгахын төлөө том бүлэглэлийн удирдагч байхын төлөө бидний эх орны хувь заяагаар энэ хоёр нам 29 жил тоглож ирлээ шүү дээ. Тэд хэзээч ард түмний сайн сайхан, улсын тусгаар тогтнолыг хангахын төлөө ажиллаж ирээгүйн нотлогдсон. Бид эднийг хуулийн дагуу хариуцлага тооцуулах цаг нь аль хэдийн ирсэн.
-Энэ хоер намаас салаад хэн улс орныг удирдаж авч явах юм. Та юу?
– *инээв/ Бид хувиа хичээж, талцаж биенээ муулж, хэсэг бүлэг нөхдийг төрийн өмч, хөрөнгөөр баяжуулсаар байтал эх оронгүй болох гээд байгааг та өөрөө харж байгаа. Гадны дайснаас илүү, дотоодын дайсан ямар хүчтэйгээр эх орноо, газар нутгаа, баялагаа, төрийн өмчийг өөрсдийн эрх мэдэлд оруулж улсын тусгаар тогтнол эдийн засгийн хараат байдлыг гадныханд найр тавин өгч уламаар намын хатуу гишүүнчилэл дор нэгдсэн олигархи эвсэл бүлэглэлийг энэ олон жил өөгшүүлж тэдний төлөө санал өгч өөр хоорондоо хагралдан бутарч, жалга довны үзэлд автаж, ах, дүү, амраг садан, ээж, ааваа үл хүндлэгч цүнх баригчдыг олноор төрүүлсэнийг та надаар хэлүүлтгүй мэдэж байх ёстой.
Одоо болсон намуудын гишүүнчилэлээс татгалзаж эх орныхоо төлөө, мянга мянган монгол үрсийнхээ төлөө, хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө, тусгаар тогтнолоо хангахын төлөө, ТББ ууд, иргэний нийгмүүд, хөдөлгөөнүүд, намуудын гишүүн дэмжигч нар, ард түмэн нэг удаа хамтарч УИХ- ыг тарааж төрийн эрх мэдлийг Үндсэн хуульд заасны дагуу авч, Төрийг өмчтэй, хөрөнгөттэй, хариуцлагатай, шудрага болгохын төлөө л бидний хэсэг нөхөд эдэнтэй тэмцэж дуу хоолойгоо хүргэж явна.
– Та нар гаднаас нь дуугараад төрийг эрх мэдлийг авч чадах уу? За яахав их хурал тарлаа дахин сонгууль явуулья гэж саная гэтэл бие даагчидыг хэн сонгох юм.
-Бидний аминаасаа илүү хайрлах ёстой зүйл бол терсөн эх орон Монгол минь гэдгйиг бүгд мэдэж байгаа. Гэхдээ зарим нөхөд эх орноо харь орон мэт бодоод, амралтаа л өнгөрүүлэх зуураа мөнгө, хөрөнгө босгодог диваанжингийн түр зуурын орон болчихсон юм шиг байна. Энэ сайхан Монгол эх оронд төрж өсч өндийгөөгүй юм шиг гадаад орныг өөрийнхөө эх орноосоо илүүд үзэж, хамааруулж яриад байдаг юм бол . . . Эх орноосоо сэтгэлээ, нүүрээ буруулсан зарим нэг төрийн өмч, ард түмний баялагаас ашиг олж мөнгийг нь хувьдаа завшсан хэсэг бүлэг нөхдөд хэлхэд урвагчидаа эх орноос минь авсан бүх зүйлээ өгөөд зайл гэмээр санагддаг юм.
Эх орон ард түмний нэр барьж, мафижсан намын бүлэглэлийг гартаа оруулах бодол агуулсан тэднийг дэмжиж иргэдийн төлөөлөл гэж тэдэнтэй хамтарч нийлж янз бүрийн жагсаал, цуглаан, хурал, хэлэлцүүлэгийг мөнгөөр өнгөлөг хийдэг нөхөд одоо бол. Бид эв нэгдэлээ хангахын тулд мөнгө харж биш итгэл үнэмшил эх орныхоо ирээдүйн төлөө хамтрах хэрэгтэй. Эдний тоглолтонд талцаж 29 жил оролцож Монгол орныг үгүй хийх дээрээ тулаад байгааг яагаад ойлгохгүй дахин дахин өнөө маргаашийнхаа хэдхэн төгрөгний төлөө тэдний гар хөл болж худлаа үгэнд нь итгэж эх орон газар нутгаараа тоглоод байгааг билээ гэдгээ ухаараад хэрэв сонгууль явбал дахин олон жил их хуралд суусан туршлагатай олны танил энэ хоер намын олигархи бүлэглэлийн гишүүдийг сонгож болохгүй.
Гэхдээ би монгол улсад огт нам хэрэггүй гэж хэлэхгүй намууд бодлогын чиглэлээр хөгжиж, хатуу гишүүнчилэлгүй төрийн эрх мэдлийг намын шугамаар шийддэггүй тийм байхыг хүсэж харж байгаа. Сонгогчид маань ухаарсан байхаа бид ээлжилж хоолонд ордог нөсөр том феодлын ангийн нийгмийг бий болгосон байна 29 жилийн түүхэнд тйим болохоор эднйи хэн ч байсан адил дахин Чингэсийн төрийн ариун голомтонд бүү сонго гэж хэлэх гэсэн юм.
-Баярлалаа танд. Эцэст нь шинэ оны мэнд уншигч түмэндээ хүргэнэ үү?
-Монголчууд бидний хувьд ирж буй 2019 он төр улсаа төвхнүүлэх их хувьсгалын жил байгаасай гэж хүсэж байна. Монгол Улс, Монголын ард түмэн мөнхөд мандан бадрах болтугай. Шинэ оноо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн угтаарай.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.