Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Баярсайхан: МАН даргаа бүх гишүүнийхээ дундаас сонгох хэрэгтэй

Нийтэлсэн

-

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Барилга, хот байгуулалтын бодлогын зөвлөлийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

-АН дүрэмдээ өөрчлөлт оруулж, бодлогын нам болж шинэчлэгдэж байгаа.Энэ хүрээнд одоогийн Засгийн газрын бүтэцтэй адилхан бодлогын зөвлөлүүд байгуулсны нэгийг та даргалж байна. Энэ зөвлөл өнөөдрийн байдлаар ямар ажлууд амжуулаад байна вэ?

-Миний бие Барилга, хот байгуулалтын Бодлогын зөвлөлийн даргын ажлыг аваад жил шахам болж байна. Юун түрүүнд Бодлогын зөвлөлийн гишүүдийнхээ нэгдмэл байдлыг хангахын төлөө ажиллалаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бүгдээрээ барилга хот байгуулалтын салбарыг нэг нүдээр, нэг цонхоор харцгаая, цаашаа ч нийгэм рүү хандсан ажлаа ч нэг цонхоор харж хийе гэж зорьсон. Ямар ч байсан бид нэг баг болж чадлаа.

Манай Бодлогын зөвлөлийн гол ажил 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн Барилга, хот байгуулалтын салбарын хэсгийг хариуцаж голлох үүрэгтэй ажиллах юм байна гэж бид ойлгосон. Ингээд Барилга хот байгуулалтын, Барилгын хөгжлийн, Орон сууц, нийтийн аж ахуйн, Газрын харилцаа геодези, зураг зүйн гэсэн дөрвөн дэд зөвлөл байгуулсан. Дэд зөвлөлүүд салбарынхаа танилцуулгыг Бодлогын зөвлөлийн гишүүдэд ээлж дараатайгаар хийгээд байна. Тэдгээр танилцуулга, хэлэлцүүлгийн явцад сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулах санаа, дүгнэлтүүд гарч ирж байгааг бид нэгтгэн цуглуулж байгаа.

Бас салбарын төрийн байгууллагуудад тулгамдсан ямар асуудал байна, үүнийг шийдвэрлэх ямар гарцууд байгааг хэлэлцүүлэг болгон дээр нээлттэй ярилцдаг. Энэ ажлын хүрээнд бид Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдардаг Улаанбаатар хотын барилга, хот байгулалтын асуудлыг нэлээн томоохон хэмжээнд хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт “Гудамж” төслийн удирдагч байсан С.Батболд, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн санаачлагч, удирдагч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Түмэнбаяр нар ирж оролцсон. Ихээхэн ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.
Улаанбаатарт нэн тэргүүнд тулгараад байгаа бэрхшээлүүд нь түгжрэл, утаа, нийтийн тээвэр. Үүнийг хэрхэн шийдэх вэ, иргэд юу хүсч байгаа, нэгэнт суурин амьдралыг сонгосон хүн амын төвлөрсөн газарт хэрхэн амьдрах вэ, ямар бэрхшээлүүд байгаа юм, ямрыг нь урьдчилан харж шийдэх ёстой юм гэдэг дээр бид удаа дараа хэлэлцүүлэг хийгээд, асуудлуудаа дүгнэж, базаад явж байгаа. Товчхондоо ийм байна.

 

-АН “Монголоо сонсъё” аяны хүрээнд иргэдийн байр суурийг сонссон. Энэ үеэр барилгын салбарын хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Барилгын салбарын хөрөнгө оруулалтын ихэнх нь хувийн аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарт ТББ-ууд түлхүү ажиллаж байна. Нийтдээ 30 гаруй байгууллага байна гэж сонссон.
Хувийн компаниудтай уулзаж, ярилцаж байхад нийслэлийн болон улсын, орон нутгаас хийж байгаа хөрөнгө оруулалт дээр худалдан авах ажиллагааг зөв зүйтэй зохион байгуулж өгөөч гэж хамгийн түрүүнд хүсдэг. Дараа нь хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зөв зүйтэй тавьж өгөөч гэж хүсч байна. Жишээлбэл, санхүүжилтийг гурван жилийн турш хувааж олгох явдал байдаг. Тэгэхээр барилгын ажил удаашрах гэх мэт асуудал гардаг. Энэ дээр голчлон анхаараач гэж байна. Мөн барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гардаг. Эхнээсээ цемент, арматурыг Монгол Улсад өөрсдөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэдэг болсныг тэд сайшааж байгаа. Одоо тэдний хувьд хүндрэл учруулж буй нэг асуудал нь борлуулалт. Борлуулж чадаагүй 30 мянга гаруй орон сууц улс даяар байгаа гэсэн мэдээ бий.
Бас нэг хүсдэг зүйл нь барьсан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр олгож шат дарааллыг нь багасгаж өгөөч гэдэг. Түүнчлэн шинэ орон сууцанд орох оршин суугчидтай тогтоох холбоог төр хийж өгөөч гэсэн санал гарч байна.
Барилгын салбарт зонхилогч нэг тал нь орон сууц худалдан авагч. Тэдэнд өдөр тутамд тохиолддог бэрхшээлүүд бий. Бид фэйсбүүкт групп нээж энэ талаар санал, мэдээлэл цуглуулж байгаа. Тухайлбал, СӨХ гэгч учир нь олддоггүй байгууллага, конторын асуудлыг хэрхэн шийдэх юм, ямар санал, гарц байгаа юм гэх мэт.

Манай бодлогын зөвлөл хувьчлагдсан ч бай, хувьчлагдаагүй ч бай эдгээр орон сууцны их засварын асуудлыг Үндсэн хуулийн, “Иргэн ая тухтай, аюулгүй нөхцөлд амьдрах ёстой” гэсэн заалтыг бариад төр хариуцаж байвал зүйтэй юм байна гэсэн саналыг гаргаж байна.

Шинэ буюу шинэвтэр орон сууцуудад асуудал харьцангуй бага байгаа. Гэсэн ч цаг хугацаа өнгөрсний дараа эдгээр барилгад их засварын асуудал үүсэх нь тодорхой. Манай бодлогын зөвлөл хувьчлагдсан ч бай, хувьчлагдаагүй ч бай эдгээр орон сууцны их засварын асуудлыг Үндсэн хуулийн, “Иргэн ая тухтай, аюулгүй нөхцөлд амьдрах ёстой” гэсэн заалтыг бариад төр хариуцаж байвал зүйтэй юм байна гэсэн саналыг гаргаж байна. Хамгийн ойрын жишээ бол ОХУ-д нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд төр их засварыг хариуцах зохицуулалтыг хуулиар гаргаад өгчихсөн.

-Том зургаар нь харвал, Бодлогын зөвлөлөөс тодорхойлсноор энэ салбарт ямар чухал өөрчлөлтүүд орох вэ?

-Дүрэм, журам, хууль, тогтоомж бол хангалттай бий. Гол нь бүх зүйл баталсан зураг төслийнхөө л дагуу явдаг, газрынхаа хэмжээндээ барилгаа барьчихдаг, явган хүний зам, тохижилтоо хийдэг, зогсоолоо шийддэг байвал уг нь асуудал гарахааргүй байгаа юм. Нэмж хэлэхэд төвлөрсөн суурин газарт нэгэнт амьдарч байгаа юм чинь хүнд зориулсан хот байгуулалтын бодлого л шаардлагатай. Тэгэхгүйгээр, машинд зориулсан зам, гүүрээ түлхүү барьж байна. Тэгсэн хэрнээ явган хүний болон дугуйн зам алга. Нэг талаас нийтийн тээвэр зохистой түвшинд ажиллаж байж хот байгуулалтын асуудлыг шийднэ.
Дүгнээд хэлэхэд, Хүн амын нутагшил суурьшлын цогц баримт бичигтэй болж, түүнийхээ дагуу Монгол Улсын суурин газруудад хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэг нь дэс дараатайгаар явах ёстой. Одоо бол УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хуваарилснаас болж хөрөнгө оруулалт нь тархай бутархай болчхоод байна. Үүнээс болоод л Улаанбаатар “өвчин”-тэй хот болчихсон гэж хэлж болно.

-Таныг Барилгын хөгжлийн төвийн захирлын ажлаа өгсний дараа Барилгын хөгжлийн төвийн бүтцийг өөрчилсөн. Тусгай эрхүүдийг ТББ-уудад шилжүүлэх гэх мэт. Тэр нь зөв алхам болсон гэж та үздэг үү?

-Ер нь төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд шилжүүлэхэд болохгүй зүйл үгүй. Гол нь дэс дараалалтайгаар л шилжүүлэх ёстой байсан болов уу. Яагаад гэхээр өмнө ярьсанчлан, орон сууцанд амьдарч байгаа иргэд маань барилгын салбарын гол хэсэг. Тэдний эрх ашгийг нэгдүгээрт бодож байх ёстой. Өөрөөр хэлбэл, барилгын компанийн тусгай зөвшөөрөл, тухайн компанид ажиллаж байгаа инженерүүдийн сургалт, барилгын зураг төслийг хэрхэн иргэд, оршин суугчдад эерэг нөлөөтэйгөөр зөв зохион байгуулах вэ гэдэг л хамгийн чухал нь.
Бүтцийн өөрчлөлт нэрийн дор баахан хүн ажлаасаа халагддаг болчихлоо. Үүний цаана өчнөөн гэр бүл хохирдог учир энэ улс төржилтөө бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Мэдээж, ажлаа хийж чадахгүй байвал халах бол байж болох өөр хэрэг.

-Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Хэрэгжилт ямар байдаг юм бол?

-Би хэлсэн шүү дээ, энэ салбарт хууль эрх зүйн орчин хангалттай гэж. Гол нь баталсан зураг төслийнхөө хэмжээнд л ажлаа хийдэг болчихвол Улаанбаатар хот аятайхан л болоод явчих ёстой юм. 2000 оны үед Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан нэг нөхөр “чигжих” гэдэг бодлого гаргаж ирээд сул орон зай, ногоон байгууламж байсан газруудыг барилгаар чигжсэн. Архитектурт “чигжих бодлого” байх нь байдаг. Гэхдээ ногоон байгууламжаар чигжих ёстой. Гэтэл эсрэгээрээ, баахан барилгаар чигжчихсэн. Ингээд Улаанбаатар хот дэд бүтцээ тойрсон, явган хүн явах боломжгүй шахам хот болж хувирсан.

-Залруулахад маш хэцүү болж эхэлж байна?

-Ужгирсан, хүндэрчихсэн, архаг өвчнийг эмчлэхэд хэцүү байдагтай л адил юм даа. Улаанбаатар хотыг тойргийн системээр дахин барилгажуулаад, бие даасан дэд бүтэцтэй хороолол, хотхонууд барьж байж л энэ асуудлыг шийднэ. Түүнчлэн орон нутгаас нүүж ирж байгаа их хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд барих хэрэгтэй. Орон нутагт мал маллаад амьдарч байсан хүмүүс хотод ирээд мал ч үгүй, орлого ч үгүй болохын хажуугаар утаа үйлдвэрлэгч болж хувираад байна.

-2019 оны төсвийг гишүүдийн тойрог дахь бүтээн байгуулалт нэртэй сонгуулийн төсөв боллоо гэж сөрөг хүчин харж байна?

-Хамгийн ойлгомжгүй зүйл чинь энэ. Ялангуяа, төрийн байгууллагууд баахан конторын барилга бариулах төсөв байгаа. Цэцэрлэг, сургууль бол зайлшгүй хэрэгтэй. Харин төрийн байгууллагуудын тэр конторыг дагаад ашиглалтын зардал гэж маш их зардал нэмж гардаг. Дулаан, цахилгаан, дотор нь ажиллаж байгаа үйлчилгээниий ажилтнуудын зардал гэх мэтээр төсөвт хүндрэл учруулах зүйл мунддаггүй. Хуучин болоод байсан тэр ажлын байрандаа багтахгүй байгаа юм шиг шинэ байрны зардал ихээр тавьсан байна лээ. Энэ бол тэвчиж болох, хойш нь тавих зардлууд байсан. Юунаас эхлэх ёстой гэхээр, зайлшгүй хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах ёстой. Жишээлбэл, Булган аймагт дулааны станц хамгийн түрүүнд ашиглалтад орох хэрэгтэй байгаа. Түүнийг нь ашиглалтад оруулаагүйгээс болж айлууд руу халуун, хүйтэн ус, дулааны баахан труба татаад булаад орхичихсон байх жишээтэй. Энэ хамгийн түрүүнд, яаралтай шийдэх ёстой ажил мөн үү гэвэл мөн.
Энэ чинь нөгөө л миний яриад байгаа хүний нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө, бодлого байхгүйтэй холбоотой. 2019 онд тэр сумын хүн ам, сургуулийн насны хүүхэд тэд хүрэх юм байна, тэтгэврийн насныхан нь тэд болох юм байна, асрамжийн газар, цэцэрлэг, сургуулийн барилга зайлшгүй хэрэгтэй юү гэсэн судалгааг хийж байж л энэ хөрөнгө оруулалт чинь зөв болно шүү дээ. Тэгэхгүйгээр хүн ам нь буурчихсан суманд 960 хүүхдийн сургууль барих жишээний. Анги дүүргэлт байхгүй хэрнээ ашиглалтын зардал өндөртэй. Цэргийн хуаран шиг барилга барьчихсан газар хаа сайгүй байна. Үүндээ анализ хийхгүйгээр УИХ-ын гишүүд дураараа, тэр бүү хэл зураг төсөлгүйгээр баахан барилга тавина гэдэг өөрөө эргээд Монгол Улсын төсөвт хүндрэл учруулна.

-АН-ын шинэчлэл хэр бодитой бол. Зарим судлаач, эрдэмтнээс “Одоогийн улс төрд үүсээд байгаа нөхцөл бол тогтолцооны мухардал. Улс төрийн намууд тараад, цоо шинээр үзэл баримтлалаараа хуваагдах ёстой” гэсэн байр суурь бас цухалзаад байна л даа?

-АН шинэчлэгдчихсэн шүү дээ. Баруун төвтэй нам гэдгээ тодорхойлоод, дүрэмдээ өөрчлөлт оруулчихлаа. Анхан шат руугаа хандсан томоохон аяныг Монгол Улсынхаа хэмжээнд хоёр ч удаа зохион байгууллаа.
Анхан шатанд байгаа бэрхшээлүүдийг газар дээр нь очиж сонслоо. Шийдэх гарцуудыг хамтарч ярилаа. Үүн дээрээ дүгнэлт хийж сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санаа, газар дээр нь шийдэх асуудлууд, орон нутгийн хэмжээнд шийдэж болох ямар асуудал байсан юм, Засгийн газрын түвшинд шийдэж болох ямар асуудал байгаа юм гэдэг дээр бодлого гаргаад явж байгаа. АН бусад намтай харьцуулахад илүү нээлттэй. Бидний асуудал, жаргал, зовлон монголын ард түмэнд нээлттэй байдаг. Өдий хүртэл бид дотроо янз бүрийн л асуудалтай байсан. Гэхдээ МАН шиг ийм байдалд хэзээ ч орж байгаагүй.
Уг нь АН-ын хувьд эрх баригч намын өнөөдрийн энэ байдал ашигтай. Гэхдээ бид ашигтай гээд зүгээр суухгүй. Одоогийн тогтолцооны гажуудал буюу төрийн институцуудын болохгүй байгаа асуудлуудыг яриад цаашаа ямар шинэчлэл хийх шаардлагатай юм, ямар асуудлыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулах шаардлагатай юм гээд бодлогоо тодорхойлоод цаашаа явна.
Хүссэн, хүсээгүй энэ хоёр нам улс орныг авч явна гэж би боддог. Татан буулгаад дахиж нам байгууллаа гэхэд, Б.Баярсайханыг хаалганы цаана гаргачхаад буцаад оруулж ирж суулгахтай л адилхан шүү дээ. Энэ намын гишүүд бүгд итгэл үнэмшлээрээ Монголынхоо төлөө, ардчиллын төлөө л байгаа. Ялангуяа манай АН-ынхан ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүй ч энэ Ардчиллынхаа төлөө 30-аад жил явсан. Ийм гишүүн өчнөөн бий. Тэднийхээ үгийг анхан шатанд нь очиж сонссон. Энэ бол бид эргээд бүх зүйлийг шинэчилж, ахисан түвшинд ажиллана аа л гэсэн үг.
Ний нуугүй хэлэхэд, урьд нь сонгууль болохоор л уулздаг байлаа шүү дээ. Энэ бүхнийг арилгасан нь том үзүүлэлт гэж үзэж байна, АН-ын хувьд.
АН энэ сард Их хурлаа хийж үзэл баримтлалаа шинэчилсэн. Энэ бол бодлогын маш том асуудал. Бас намынхаа даргыг бүх гишүүдийнхээ дундаас сонгоно гэдэг Монгол Улсын улс төрийн тогтолцоонд хийсэн хамгийн шинэлэг зүйл. Үүнийг МАН-ынхан ч гэсэн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол МАН-ын намынх нь даргын асуудал маш хүнд болчихлоо.

-Эрх баригч намтай хариуцлага ярих тоолонд ам таглах хэрэгсэл болгочихсон сэдвүүдийн нэг нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын асуудал. Танд энэ дээр хэлэх зүйл байна уу?

-Аливаа хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хэрхэн зарцуулсан, үр дүн гарсан уу гэдэг чухал. 2012-2016 оны хооронд АН олон байх үедээ хийсэн хөрөнгө оруулалтуудаар хаана, юу барьсан юм гэдгийг Монгол Улсын иргэн бүр харж байгаа. Найман хувийн ипотекийн зээлийн бодлогыг дэмжиж барьсан орон сууцууд Яармагаар дүүрэн байна. Тэр хөрөнгө оруулалтаар барьсан засмал замаар бид хөдөө орон нутаг руу зорчиж байна. Тэрхүү хөрөнгө оруулалтаар хийсэн үндэсний үйлдвэрүүдийн цементээр бид барилгаа барьж байна. Үр дүнгүүд нүдэн дээр ил байгаа. Гагцхүү сайныг мушгин гуйвуулж, зогсоож явах нь буруу. МАН-ынхан “Гудамж” төслийг зогсоочихлоо. Эсвэл бидний хийж байсан сайн зүйлсийн нэрийг нь өөрчлөөд цааш нь авч явдаг. Энэ буруу. Нэг л Монгол Улс шүү дээ. Бид бүгд л Монголчууд.
Сөрөг хүчнийхээ өмнө нь байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлсэн ажлыг эрх баригч нам зөвийг нь зөв, бурууг нь буруу гэж хэлээд л авч явах ёстой. Тэгэхгүйгээр, нэг их өр тавьчхаад явчихсан хүмүүс ч юм шиг ойлгуулаад байдаг. Өр гэдэг гэнэт үүсдэг зүйл биш шүү дээ.
Бүр өмнө, баахан бэлэн мөнгө тарааснаас хамгийн их өр үүссэн. Иргэн бүрт нэг сая төгрөг олгох амлалт өгч байж МАН-ынхан сонгуульд ялсан шүү дээ. Тэр өрөө төлөх гэж баахан зээл авсан. Авсан зээл нь хуримтлагдаад 2012 онд бидэн дээр ирсэн. Бид тэр өрийг төлөөд, дээр нь бүтээн байгуулалт хийчхээд байхад энэ нөхдүүд мушгин гуйвуулсаар юу ч хийлгүйгээр өдийг хүрлээ.

-Ирэх сонгуулийн дараа АН төрийн эрх барилаа гэж бодъё. Таны хэлж байгаачлан цааш нь үргэлжлүүлээд явах ямар сайн ажил МАН эрх барьсан энэ хугацаанд хэрэгжсэн бэ?

-Би харин энэ асуултыг өөрөөсөө асуусан. Бодоод ерөөсөө олоогүй. Баахан л хөрөнгө оруулалт босгосон, зарцуулчихсан байдаг, яг хэрэгтэй зүйл юу хийсэн юм, мэдэхгүй. Үнэхээр харамсалтай. Маш их зээл, тусламж хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихлоо. Түүнийг мэргэжлийн, аудитын байгууллагууд нь шалгаж тогтоох биз.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байна. Та СЕХ-ны нарийн бичгийн дарга байсан хүний хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би сонгуулийн төв байгууллагад хамгийн хүнд үед нь нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. УИХ-ын өнгөрсөн сонгууль явагдсан Сонгуулийн ерөнхий хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм билээ. Сонгуулийнхаа тогтолцоог зөв тогтож аваад сонгодог ардчилсан улс болохын тулд сонгуулийн ямар хуультай байх юм гэдгээ шийдэх ёстой. Сонгуулиа л хамгийн түрүүнд зөв хийж байж зөв хүмүүс нь энэ улс эх орныг авч явна шүү дээ. Тэгэхгүйгээр, сонгууль болгоны өмнө л Сонгуулийн хуулиа засч, өөрчилдгийг нэг мөр болих хэрэгтэй. Тэр байтугай сонгуулийг УИХ-ын гишүүдийн 3/2-оос доошгүй дэмжлэгээр л өөрчилдөг болох ёстой. Хуралдаанд оролцогчдын олонх дэмжээд л явдаг хууль уг нь биш байхгүй юу. Үндсэн хуулийн дараах, хоёр дахь том хууль болгож өөрчлөх хэрэгтэй.

-Та массыг популизмд автамтгай байна гэж боддог уу?

-Нийгмийн сүлжээнээс харж байхад, хэт дөвийлгөж ярьдаг хүмүүсийг хүлээж авах дуртай байдаг юм шиг байна. Энэ юутай холбоотой гэхээр, манай монголын ард түмний ихэнх нь ядуу, ходоод хоосон байна шүү дээ. Чинээлэг, дундаж давхарга олонх болж байж л энэ асуудал арилах болов уу. Улс орныг дундаж давхаргынхан л авч явна уу гэхээс хэдхэн гэр бүл лиценз зарж баяжчихаад бусдыгаа авч явдаг нь худлаа гэдгийг нотолчихлоо. Тэгэхээр газрын доорх баялаг бол ард түмний өмч гэдэг Үндсэн хуулийнхаа гол зарчмыг бариад лиценз зарж олсон ашгаасаа ард түмэнд өгөх ёстойг нь өгөөд явахгүй бол болохгүй. Тэр нөхдүүд ард түмнийг саарал масс гэж үздэг билээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболдын командынхан өөрийн намын нэр дэвшигчдээ “Ард түмэн бол зүгээр л цагаан цаас. Тэрэн дээр юу ч бичиж болно” гэж ярьсан байдаг.
-Ярилцсанд баярлалаа.

Х.ХУЛАН

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим