Бусад
Амьтдын талаарх сонирхолтой 15 баримт

1. Усны миксин өт Хэлэн дээрээ хоёр эгнээ шүдтэй цорын ганц амьтан. Нийт биеийн урт 70 см, загасны дотор эрхтнээр хооллодог.
2. Араатнууд Араатан болон гэрийн муурын нүд нүүрний урд хэсэгт байрладаг. Энэ нь олзоо олж харах зориулалттай юм. Харин өвсөн тэжээлтнүүдийн нүд нүүрний хоёр талд байрлана, энэ нь хажуугаас ирэх аюулыг харах зориулалттай ажээ.
3. Наймаалж Наймаалжны нүд тэгш өнцөгт хэлбэртэй, харах өнцөг 340 хэм, харин хүнийх 190 хэмээр хардаг.
4. Панда Пандад нойрсох тусгай газар гэж байхгүй, ядраад хаа таарсан газраа л шууд унтаад өгнө. Модон дээр гарсан хойно нойр нь хүрвэл тэндээ унтахаас өөр аргагүйд хүрэх байх даа?
5. Дельфин Дельфин хараагаараа унтахаас гадна “жижүүр”-ийн нүд ажиллах буюу тархины зарим хэсэг болж буй зүйлийг хүлээн авч байдаг. Үзүүлбэр үзүүлдэг дельфин нойрон дундаа үзүүлбэр үзүүлж буй мэт болбол амьсгалаа зөв авч усанд хахаж цацдаггүй болохыг нь тогтоожээ.
6. Альбатрос шувуу Альбатрос нисэж байхдаа унтаж чадна. Энэ тохиолдолд яг л дельфин шиг зарчим ажиллана: нислэгийн үед тархины нэг хэсэг амарч байхад нөгөө хэсэг нь агаарт тэнцвэрээ олох, бусадтай мөргөлдөхгүй байх зэрэг үүргийг гүйцэтгэсэн хэвээр байдаг.
7. Тэнгисийн халиу Эдгээр өхөөрдөм амьтад унтаж байхдаа усны давалгаанд явчихгүйн тулд бие биенийхээ гараас барилцдаг.
8. Усан гахай Швейцарийн хуулиар усан гахайг ганцааранг нь тэжээхийг хориглодог – яагаад гэвэл усан гахай бол нийгэмших дуртай амьтанд тооцогддог. Хэрвээ хос амьтдын нэг нь үхвэл даруй нэгийг худалдан авч хосоор нь тэжээхийг хуулиндаа тусгажээ.
9. Буга Финляндад жил болгон 4000 хүртэлх тооны буга машинд дайруулж үхдэг байна. Энэ аймшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгэн ухаантай арга олжээ: бугын эврийг харанхуйд гэрэлтдэг будгаар будах.
10. Хулгана Нью-Мексико мужид нэгэн хулгана байшин шатаажээ. Мэдээж тэрээр өөрийнхөө хүсэл зоригоор тэгээгүй нь мэдээж. Байшингийн эзэн хулганыг бариад гал руу шидтэл галаас гарч зугтаасан хулгана ассан галтайгаа байшингаар нэг гүйжээ, хөөрхий.
11. Гахай 20 дугаар зууны эхээр Германы эрх баригч нар Хойд Фринсландийн Даничуудад данийн далбаа өлгөхийг хоригложээ. Үүний хариуд нь даничууд далбаатай төстэй гахайг хашаанаас гаргаж бэлчээх болж. Үүнээс хойш уг төрлийн гахайг “Данийн эсэргүүцлийн гахай” гэх болжээ.
12. Бабуин Галт тэрэгний замын дохио зохицуулагч Жеймс Уайд золгүй тохиолдлын улмаас өрөөсөн хөлөө алджээ. Тахир дутуу болсноос хойш ажлаа алдахыг хүсээгүй тэрээр нэгэн бабуиныг өөрийнхөө дохио өгөх ажилд сургажээ. Бабуин ямар ч алдаа мадаг гаргалгүй Жеймстэй цуг 9 жил ажилласан байна.
13. Дельфин Энэ дэлхий дээр хүнээс гадна амьтдын аймгаас дельфин л цор ганцаар үр удмаа үлдээх, мөн таашаал авахын тулд секс хийдэг байна.
14. Шувуудын секс Шувуунд бэлэг эрхтэн гэж байхгүй (эр хүйстэнд ч мөн адил). Тэд ийн үржинэ: бидний хэлж заншсанаар “анус”-ны нүхээ эмийнхээ анусны нүх дээр барьж байгаад үрийн шингэнээ цацна. Харин нэгэн азтай шувуу бий – аргентины шар шувууны эр нь бэлэг эрхтэнтэй, урт нь 20 см гээд бод доо.
15. Тэнгисийн халиу Энэ амьтны эр нь эмийгээ маш сайн халамжилна, даанч харьцаанд орохынхоо өмнөхөн эмийнхээ хамрыг хазаж орхидог байна. Хэрвээ хазуулсан хамартай эм халиу таарвал хөөрхий санамсар болгоомжгүй байж байгаад хавьталд орохоосоо өмнө хамраа хазуулжээ гэдгийг та одоо төвөггүй мэдэх боллоо.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ