Энтертайнмент
“МАЙЛИ САЙРУС” ХАРЬ ГАРАГИЙН ХҮНТЭЙ ХАРЦ ТУЛГАРЧ БАЙСАН ГЭНЭ ШҮҮ

Энэ долоо хоногт хоёр ч олны танил хүн өөрт тохиолдсон харь гарагийнхантай таарсан талаараа сонирхолтой түүхээ дэлгэлээ. Эхлээд поп од, жүжигчин Деми Ловато өнгөрсөн амралтын өдрүүдээр Жошуа Три үндэсний паркад зугаалж байгаад харь гарагийнхныг харсан хэмээн ярьсан бол удалгүй Майли Сайрус бүүр ч хачирхалтай түүхээ олонд дэлгэсэн байна. Тэрбээр Америкийн долоо хоног тутмын сэтгүүлд ярилцлага өгөхдөө нэг удаа машинтайгаа явж байгаад үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ)-д хөөгдсөн, тэр байтугай нисгэгч харь гарагийн хүнтэй нь харц тулгарсан гэдгээ ярьжээ.
Тэрбээр “Би нэг найзтайгаа хамт Сан Бернардино нутгаар машинтайгаа салхи татуулан давхиж явлаа. Гэтэл гэнэт биднийг нэг төрлийн ҮМНБ хөөж эхэлсэн. Би харсан зүйлдээ тун итгэлтэй байна. Замд гарахаас өмнө би таконы дэлгүүрийн үүдэнд байсан том машинтай эрээс нэг зүйл худалдаж авсан юм. Хүмүүс намайг мансуурсан гэж бодож магадгүй ч би харсан зүйлдээ итгэдэг. Миний харсан зүйл бол маш том цасан бөмбөлөг шиг зүйл. Тэр зүйл шар өнгөөр гэрэлтэж байсан. Миний харсныг найз минь ч гэсэн батална. Түүнээс гадна зам дээр байсан бүх машинууд зогсч тэр зүйлийг ажигласан. Арай ч бүх хүн тэр том машинтай эрээс юм худалдаж аваагүй байлгүй дээ. Хамгийн аймаар нь тэр ҮМНБ-ийн урд сууж байсан этгээд над руу харсан. Тэгээд бид хоёр харц тулгарсан. Энэ явдал намайг маш их цочроосон юм. Төсөөлж ч чадахааргүй нэгний нүд рүү харна гэдэг аймшигтай байсан. Би таван өдрийн турш чичирч, эвгүйцсээр байлаа. Одоо би тэнгэр лүү харахаас ч айж байна. Тэд буцаад ирэх юм шиг санагдах боллоо” хэмээн ярьжээ

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ