Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Энтертайнмент

Д.Гүрсэд:Ниссэн харин бууж чадаагүй. Буух нь нисэхээсээ хэцүү юм билээ

Нийтэлсэн

-

-Манай урилгыг хүлээн авсан Танд баярлалаа.
-Бүгдээрээ сайхан намаржиж байцгаана уу.
-Таныг анх хэн гэгч хүн Монголын кино урлаг руу хөтлөн оруулав. Анхны сонирхолтой, сайхан дурсамжаасаа хуваалцана уу
-УБИС-д 1976 онд кино драмын ангид элсэн орсон хүн шүү дээ, би. Нэлээд хожуу 25 насандаа оюутан болж байгаа нь тэр. Тэгээд 1980 онд жүжигчин найруулагч мэргэжлээр сургуулиа төгссөн. Оюутан байхад МУГЗ Халтарын Дамдин /хүүхдийн/ багш маань “Газрын үнэр” кинонд биднийг дадлагаар авч явсан юм. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд очоод “За, Гүрээ чи бригадын даргын дүрд тоглоно шүү” гэж билээ. Тэр киноны гол дүрд нь Г.Мягмарнаран, Б.Цэрэнпагма хоёр тоглосон. Багшийнхаа хэлсний дагуу би хамгийн анх энэ киноны бригадын даргын дүрд тоглосон юм. Тэр дүр маань намайг өөд татаж, их олон хүнд танилуж өгсөн шүү. Гүрсэдийг биш бригадын дарга нь олны танил болж, олонд хүрсэн хэрэг. Дараа нь Соёлын яамны томилолтоор “Үндэсний жүжгийн хүрээлэн”-д жүжигчнээр ангиасаа МУАЖ С.Сарантуяа, би гээд тавуулаа очиж байсан. Оюутны ширээнд сууж байхад бидэнд урлаг, театрын тухай ном айлдсан хүн бол МУАЖ Б.Мөнхдорж багш минь. Тэр мундаг багш маань одоо ч гэсэн СУИС-д хүчин зүтгэж залуу хойч үеээ бэлтгэж байгаа. Миний бие ч гэсэн 1994-1995 онд СУИС-д багшаар ажиллаж байлаа. Тэгээд амьдралын эрхээр Солонгос улсыг зорьсон ч тэнд нэг их удаагүй ээ. Эргэж ирээд урлагийн байгууллагадаа “Хүүхэлдэйн театр”-т 10 жил хүчин зүтгэсэн. Түүний дараа Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга”-д найруулагчаар томилогдож, 12 жил тэнд ажиллаж, амьдарч байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Гэсэн хэдий ч Кино урлагийн сургуулийн захиргаанаас надад багшлах санал тавьсан. Ингээд тэднийхэн хүсэлтийн дагуу дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-“Говийн зэрэглээ”, “Гэрлэж амжаагүй явна”, “Би нисэх дуртай” гээд олон сайхан кинонд тоглож, үзэгчдийн хайрыг ид татаж байх үедээ Та нэг хэсэг сураг алдарсан. Тэр хугацаанд хаана юу хийж явсан бол гэх асуулт олон хүнд байдаг байх шүү?
-“Сэлэнгийн долгио чуулга”-д найруулагч, уран сайхны удирдаачийн албан тушаал хаших томилолтоор явсан тэр цаг. Тэр үед чинь би гэдэг хүн байгууллагынхаа төлөвлөгөөт уран бүтээл урын сангийн бодлого тодорхойлох гээд толгой өндийлгөх завгүй нүсэр ажилтай байв. Тиймээс кинонд тоглох урилга ирэхэд очиж чаддаггүй байсан. Тэр үед хүмүүс намайг “Гадаадад амьдарч байгаа… Кино урлагаа орхисон…” гэж ярьдаг байсан юм гэнэ лээ.
-Сэлэнгийн чуулгад ажиллаж байсныхаа дараа гэнэт уран бүтээлээрээ уулзахад гайхаж, Таныг бараг танихгүй шахам байсан гэх яриа сонссон л доо. Та хэдэн онд эргээд дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзлаа?
-Шавь нарынхаа хэд хэдэн уран бүтээлд 2010 оноос дүр бүтээж, дэлгэцийнхээ урлагт эргэж ирэхэд намайг шинэ жүжигчин шиг л “Энэ өвгөн хаанаас гараад ирэв ээ” гэж хүмүүс ярьдаг байсан гэдэг шүү.
-Таны хувьд бас хэн нэгэнд тохиогоод байдаггүй хувь тавилан тохиосон шүү. Жүжигчин, уран бүтээлч хэн боловч “Холливудад тоглоод үзчих юм сан” гэж мөрөөдөж байдаг. Харин Таны хувьд Холливудад тоглоод авсан азтай уран бүтээлч. Энэ талаар Таны яриаг сонирхож байгаа хүн олон?
-МУСК “2000” кинонд өвгөн баатрын дүр бүтээж явахад танай улсын жүжигчдээс проб хийе гэж 2018 онд Англиас хүсэлт ирсэн. Тэр хүсэлт ирэх болсон нөхцөл нь гэвэл гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг тоглох болсноор энэ бүтээлд Монголоос жүжигчид авч тоглуулах гэдэг шийдвэр гарсан юм. Эхний удаад бидний зургийг явуулсан бол дараа нь өөрсдийгөө танилцуулсан видео бичлэг ирүүлэхийг хүссэн. Хүсэлтийн дагуу явуулсан видео бичлэгнээс МУАЖ П.Цэрэндагва бид хоёр тэнцэж, Холливудын кинонд дүр бүтээсэн юм. Кино зохиол нь 2008 онд бичигдсэн хөгжиж байгаа болоод жижиг буурай орнуудын газар нутгийн баялгийг тонон дээрэмдээд орхиж явахдаа иргэд Засгийн газрын хооронд иргэний дайн дэгдээгээд явдаг Америк улсын нэгэн бодлогыг шүүмжилж бичсэн. Зохиолч нь энийг цагаан арьстнууд хийж байна. НҮБ болоод дэлхийд хэлэх цаг нь болсон гэдгийг зохиолоороо хэлж чадсан учраас Нобелын шагнал хүртсэн байдаг. Энэ зохиолоор кино хийх гэж ерөнхий продюссер Карл 20 жил судалж хөөцөлдсөний эцэст кино хийх эрхийг авсан юм билээ. Тус кинонд дөрвөн улсын жүжигчдийн баг оролцсон. Энэ багийг бүрдүүлэх эрхийг Англи, зураг авалтын тоног төхөөрөмж, найруулагчийн талыг Америк, хувцас нүүр хувиргалтыг Итали, зураг авах газар машин тэрэг хоол хүнсийг Африкийн Марокко улс хариуцаж ажилласан. Тухайн кинонд оролцсон өөр өөр улсын хүмүүс биенээсээ суралцах, өөрийн улс орны онцлогийг таниулах, хоорондоо холбоо хэлхээтэй дахин хамтран ажиллахад илүү хялбар болох гэх мэт маш их үр өгөөжтэй ажил болсон. Жонни Дэпп бид хоёр шууд зургийн талбай дээр уулзсан. Дараа нь Англиас олны хэсэгт орохоор ирсэн Өнөрөө гэх эмэгтэйгээр дамжуулан яриа өрнүүлсэн. Тэр үед их зүйлийг ярих байсан ч Жонни Дэпп дараагийн зургандаа орохоор явсан. Зураг авалтыг харж байхад манай Монголын жүжигчдийн тоглолт Жонни Дэппийн тоглолт хоёрын хооронд нэг их ялгаа байгаагүй Бодит үнэнийг үнэлж тоглох, сэтгэлээсээ бие биетэйгээ зөрчилдөж байгаа нь эн тэнцүүхэн байсан. Өгөгдсөн нөхцөлд тухайн дүрд яаж тоглох, ямар байх нь жүжигчний ур чадвараас хамаардаг. Станиславскийн тэр бодит үнэнийг үнэлэх, бодит үнэнээр тоглох гэдэг нь дэлхийн жүжигчдийн дунд сургааль, бүхэл систем болоод түгчихсэн юм байна гэдгийг тэндээс ойлгосон. Миний хувьд аль ч орны уран бүтээлчидтэй Монголын жүжигчид адил мэт харагдсан өөр нэг зүйл нь гэвэл манай улсад урлагийн чиг хандлагыг зохион байгуулах тэр улс орны өмнөх үеийн хаяж, алдаж болохгүй сайхан зүйлүүд гээгдэж Монгол хүн өөрөө монголоосоо зугтааж байгаа нь буруу юм аа. Жишээ нь, Солонгос улсын соёлын бодлого үнэхээр сайн байна. Тэдэнд тийм их хаадын түүх, дайн тулаанд ялалт байгуулж байсан түүх байхгүй хэдий ч тэд өөрсдөө зохиож байхад манай улс энэ агуу хаадын түүх нүүдэлчин соёлоороо кино хийх хэрэгтэй гэж боддог.
-Та амьдралын турш хуримтлуулсан энэ их туршлагаа залууст хэрхэн өвлүүлж байна. Өнөөдрийн залуу үеийнхэн Таны залуу үеийн хорронд ялгаа их байна уу?
-Урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, зорьсон мэргэжилдээ өөриймсөг хандаж, ахмад үеийнхээ уран бүтээлчдийн гаргасан зам мөрийг улам илүү тод томруун болгож явуулахыг хүсч, өөрийнхөө урлагт өнгөрүүлсэн 44 жилийн алдаатай, оноотой зүйлсийг зааж зөвлөж явна даа. Ахмад уран бүтээлч хүний нэгэн жарны амьдрал гэдэг бол тухайн үр хүүхэд залуу ирээдүй хойч үед нь сургамжтай авууштай, бодууштай юм их байгаа бас хаяхаар зүйл ч бий. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд сайнаа авч мууг хаяж ирсэн болохоор одоогийн хүүхдүүдэд ойлгуулах гэж заримдаа уурлаж, инээж, зэмлэж, магтах бүгдийг л хольж явна даа. Багш хүний амьдрал ажлын нэг өдөр ингэж л өнгөрдөг дөө.
-Таныг “Говийн зэрэглээ” киноны хоёрдугаар нисгэгчийн дүрд тоглосон болохоор “Би нисэх дуртай”гэх кинонд тоглуулсан гэдэг Та үнэхээр “АН-2” онгоцыг жолоодож чаддаг уу?
-Би тэр онгоцыг жолоодож чадна гэж хэлэхгүй ээ. Доржпалам багш 1980 онд “Говийн зэрэглээ” гэдэг кино хийх гэж байна. Драмын театр дээр дүр сонгох гэж байна. Хүрээд ир гэж хэлсэн”. Тэгээд тэр кинонд хоёрдугаар нисгэгчийн дүрээр оролцсон. Энэ киноны дараагаар 1986-1987 онд Сумхүү багш “Би нисэх дуртай” хэмээх кино хийнэ гэж намайг дуудаад “Чи ч хоёрдугаар нисгэгчээс дээш гарахгүй юм байна даа. Уул нь чамайг онгоцны дарга болгоё гэж бодсон боловч зохиол мааньөөр. Чи хэрэг тарьсан, тушаал буурсан хоёрдугаар нисгэгчид тоглох уу гэсэн. Би ч тоглоё л гэсэн”. Тэр үед нисэхэд ажиллаж байсан залуус “Ямааны эвэр” гэдэг жолоон дээр суулгаж байгаад л АН-2 /царцаа ногоон/ онгоцоор нисэх анхны мэдэгдэхүйнтэй болгосон. Тэр үед залуу ч байж хүний сурсныг би яагаад хийж чаддаггүй юм бэ гэж бодож нисэх гэж оролдсон. Ниссэн харин бууж чадаагүй. Нисгэгч хүний хамгийн хүнд ажил бол буух. Буух нь нисэхээсээ хэцүү юм билээ.
-Дүр сонгоход тухайн жүжигчний хамгийн том шалгуур нь юу байдаг юм бол?
-Тэр үеийн найруулагчид дүр тохируулахдаа дотроо тэр дүрээ төсөөлж, буулгаж авдаг. Тэгээд иймэрхүү царай төрхтэй, дуу хоолойны өнгө тийм гэх мэтчилэн төсөөлөлд нь би тэнцсэн болохоор сонгосон. Монгол киноны ноён оргилуудтай бүгдэдтэй нь хамтран ажиллаж үзсэн болохоор өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Энэ нь өөрөө Монголын кино дэлгэцийн урлагаар дамжуулан хүргэсэн дүрүүд минь хүмүүсийн сэтгэлд хүрсэн учраас намайг тоож, өөрсдийн уран бүтээлдээ тоглуулсан байх гэж бодож явдаг. Эргээд харахад хийсэн зүйлдээ сүрддэг их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг анх дэлгэцэнд амилуулж, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин Ван Ханддорж, их хаан 40 жил төр барьсан Баянмөнх Жононгийн дүрд тоглосон. Нэг талдаа их айдаг, энэ агуу хүмүүсийн дүрд тоглохдоо үзэгчдийн хүсэн хүлээж байсан зүйлсийг дутуудуулж хаясан байх бол яах вэ гэж. Хүмүүс нэгэндээ цаасан малгай өмсгөхдөө их сайн алдаа дутагдлын хэлэх хүн ховор. Барагтай бол хэлдэггүй, эмээдэг энэ нь их хэцүү байдаг. Тайз дэлгэцийн урлаг намайг Монголын ард түмэнд таниулсан мөн дээрээс нь кино урлагийн сургуульд багшилж байгаа болохоор өөрийгөө боловсруулах гэж их дайчилдаг болсон.
-Таны уран бүтээлийн хамгийн оргил үе хэзээ байв?
-Үндсэндээ 1980 онд хоёр уран сайхны кино, нэг телевизийн бүтээлд тоглосон. Бас драмын театрт хэд хэдэн жүжгүүдэд оролцож дүр бүтээсэн. Маш мундаг хүмүүстэй цуг хамтран ажилласан. Тэр үед драмын урлагийг нуруун дээрэ үүрч явсан ахмадуудаас магтаал, зэмлэл бүгдийг сонсож явсандаа би өдий зэрэгт хүрсэн.
-Дүр бүтээх, уран бүтээл найруулах хоёр бол маш өөр. Таны хувьд найруулагчаар ажиллахдаа жүжигчдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Улсын хүүхэлдэйн театрт ээлжийн найруулагч 10 жил хийсэн. Б.Лхагвасүрэнгийн “Цүнх”, “Давс”, “Өлгийгийн зүүд” гэх мэтчилэн жүжгүүдийг найруулалцаж гар бие оролцож заримд нь өөрөө тоглож явлаа. “Үлгэрийн далай чуулга” ардын аман зохиолын чуулгад уран бүтээл туурвиж, жүжигчдээ ахалж, хөдөө орон нутгаар өөрсдийн хийсэн ажлаа толилуулж эхэлсэн цаг л даа. Ийм ажлуудыг туулж өнгөрүүлсэн энэ хугацаанд маш мундаг уран бүтээлчид, зохиолчид, яруу найрагчидтай цуг байсан ажлын үр дүн өнөөдөр сэтгэлд хоногшин үлдэж хүнд хэлэх үгтэй болжээ.
-Бүтээх дүрээ судлахад хамгийн гол нь юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд, мэдээж зохиолтойгоо танилцдаг. Тухайн эх зохиолыг кино зохиол болгосон зохиолуудтай уялдуулж уншиж тэр дүрийнхээ байгаа нөхцөлөөс илүүтэй өмнөх түүхийн судалж яагаад энэ дүр бичигдэх болсон гэдгийг эхлээд хардаг. Үүгээр дамжуулаад дүрийнхээ үрийг олдог. Ингэж олсон үрээ өөрийнхөө дотор ургуулж, дүр бүтээдэг. Уран бүтээлч хүн гэдэг өрөөл бусдын амьдрал, тэмцэл, жаргал, зовлонг өөрөөрөө дамжуулж гаргадаг нь жүжигчний мэргэжлийн ялгарах онцлог юм. Үгийн, биеийн, сэтгэхүйн гэсэн энэ гурван үйлчлэлээр тухайн дүр тодрон гардаг. Үүнд жүжигчин хүн хариулахын тулд өөрийгөө бэлтгэж эзэн болох хэрэгтэй. Жишээлбэл: “чиний амьдрал би орж тоглохын тулд чи юу сэтгэж, бодож хэрхэн биелүүлэх гэж байгааг, яаж биелүүлсэн зэргийг дүрийн түүхээр гарган ирдгийг дүрийн судалгаа гэнэ.
-Орчин цагийн кино Монгол түүх, монгол ахуйгаасаа нэлээд холдоод байна уу даа гэсэн эмзэглэл байдаг. Энэ тал дээр Таны бодол?
-Ерөнхийдөө бол Монголын кино, урлагийн түүх нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаж явдаг. Тэгтэл улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн бодлого ямар хүрээнд, аль цаг хугацаанд байгаа нь хамгийн чухал асуудал нь болдог. Залуу үеийн бүтээлчдээ буруутгахгүй. Харин ч төр, засгийн дэмжлэг авалгүйгээр өнөөдрийг хүртэл бүтээж, хийж ирсэнд нь бахархдаг. Өнөө үед монголчууд суурьшмал амьдралд хэт их дуртай болчихож. Нүүдэлчин арга ухаант малчин соёлоосоо холдож, хуучны уламжлалт байдлыг мартсан, амар хялбар аргаар амьдрах гэсэн хүмүүс энэ нийгэмд олширсон. Төрөл бүрийн сэдвээр кино хийж байгаа залуу үеийнхэн бол зөв. Гагцхүү төр засгаас энэ соёл урлагийг бодлогоор маш сайн дэмжиж, дэлхийн хэмжээнд эх түүхээ таниулан дэлгэрүүлэх хэрэгтэй.
Залуусдаа хандан хэлэхэд үр хүүхдээ өөрийн гэсэн бодолтой өрөөл бусдад саад болохгүй амьдарч чаддаг тийм л иргэн болгож хүмүүжүүлээрэй гэж хүсч захиж явдаг юм. Өнөөдөр бидний өвөг дээдсийн үлдээсэн тэр сайхан ёс заншлуудаа гээж байгаа нь харамсмаар санагдах юм аа.
-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна монгол, англи дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.
А. Азбаяр
Б. Билгүүн
А. Энхбаясгалан
О. Эрдэнэцогт
Ч. Маргад
Г. Одбаяр
Ч. Ихбаяр
Г. Болор-Эрдэнэ
М. Өлзий-Орших
Т. Ууганбаяр
Б. Тулуй
Э. Саруул-Эрдэнэ
Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна.
Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим