Энтертайнмент
Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.
Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.
Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.