Энтертайнмент
14-р зууны үеийн алтан утсаар оёсон Монгол дээл 407 мянган ам доллараар зарагджээ
Дэлхийн 46 оронд үйл ажиллагаа явуулдаг “Christies”-н дуудлага худалдаагаар 2011 онд 14-р зууны үеийн алтан утсаар оёсон луун хээ бүхий монгол дээл 407 мянган ам доллараар зарагдаж байжээ. Анх дуудлага худалдааны төлөөлөгчид тус дээлийг 150 мянгаас 400 мянган ам доллараар зарагдана гэж таамаглаж байсан ч 407 мянган ам долларт хүрч, худалдаалагдсан байна.
Дуудлага худалдааны тайлбар хэсэгт “Монголчуудын 13-14 зууны үеийн алтан утсаар оёсон, луун хээ бүхий торгон дээл” гэж бичжээ.
Энэхүү үнэт олдвор нь хэдэн зуун жилийг элээсэн ч бараг бүтнээрээ хадгалагдан үлдсэн аж. Судлаачид дээлийн загвар хийцээс эмэгтэй хүний дээл гэж тодорхойлсон бөгөөд 1980-аад оноос хойш Азийн урлагийн бүтээлүүдийг цуглуулж буй хүн худалдан авсан байна. Үүнээс хойш 2017 онд дахин дуудлага худалдаагаар орсон ч үнийн талаарх болон эзэмшигчийн мэдээлэл нь нууцлагдсан байна.
Эх сурвалж: Christies
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.