Нийгэм
Н.Арвинтариа: Шүүх эмнэлэг бэлгийн гэмт хэргийн үзлэгийн төлбөрт ₮10,000 хураадаг зохицуулалт хүчингүй болсон
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халжээ.
Энэ талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Бид үйл ажиллагаа явуулах 25 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн маш олон хохирогчтой таарсан. 2004-2008 онд л гэхэд шүүх эмнэлгийн асуудлаас болж хэрэг нь шийдвэрлэгдээгүй 36,000 хүн байсан. Яагаад шүүх эмнэлэг бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүсээс төлбөр авах ёстой гэж, тэр нь хуульд нийцсэн шударга зүйл үү гэдэг асуудлаар бид нэлээд ажиглаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн” хэмээн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа мэдээллийн эхэнд хэлэв.
“УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС БЭЛГИЙН ҮЗЛЭГИЙН ТӨЛБӨРТ 10,000 ТӨГРӨГ ХУРААДАГ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН”
Мөн тэрбээр “Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 тоот тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмаар бэлгийн гэмт хэргийн үзлэг хийхэд 10,000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтооход 8,000 төгрөгийн төлбөр тогтоосон нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдний хуулийн хамгаалалт авах, хохирол, нөхөн төлбөрөө төлүүлэх боломжийг алдагдуулж, зарим тохиолдолд ял завших боломж олгож байсан юм.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Шүүхийн шинжилгээний байгууллага улсын төсвөөс санхүүжнэ” гэж заасан атал үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагааг нь үйлчилгээний төрөлд тооцож, төлбөр тогтоосон нь буруу гэж үзэн уг зохицуулалтыг хүчингүй болгуулахаар 2017 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Үүний дараа төлбөрөөс болж хохирсон олон кэйс гарсан.
Ийнхүү явсаар Улсын дээд шүүхээс бэлгийн үзлэгийн төлбөрт 10,000 төгрөг хураадаг зохицуулалтыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр бэлгийн гэмт хэргийн хохирогчид шударга ёсыг хүртэх боломж дээшилж байна.”
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн тэр дороо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй бол ул мөр нь амархан арилдаг. Гэмтлийн зэрэг тотоох үзлэг дээр 8,000 төгрөг авдаг зохицуулалт хуучин хэвээрээ” гэв.
“АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХУУЛИЙН ХЯНАЛТ САЙН БАЙХ ЁСТОЙ”
Монголын Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч С.Дондов
“Аливаа хүчирхийллийн хохирогч хэн ч байж болно. Энэ хүмүүсийн найдвартай, хуулийн хувьд, эдийн засгийн хувьд баталгаатай байх боломжийг төр бүрдүүлнэ. Гэтэл төлбөр авч байгаа нь шударга бус юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өнөөдрөөс эхлэн уг зохицуулалт хүчингүй болсон хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхэллээ. Ард түмний эрх ашгийн төлөө хуулийн хяналт сайн байх ёстой. Хуульчид бас уг асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй” гэв.
Нийгэм
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ
Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаажээ.
Иймд зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудлаас Улаанбаатар хотруу хүрэхдээ Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулав.
Нийгэм
Орхон аймгийн ахмадын ордон хойд бүсдээ жишиг болно
Орхон аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлал, чийрэгжүүлэлтийн танхим, спортын өрөө зэрэг хэрэгцээт үйлчилгээгээр ханган, үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Цаашдаа бүсийн хэмжээнд ахмадуудынхаа нэгдмэл байдлыг хангаж, ахмадуудын нийгмийн асуудлын судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Ахмад настны хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийг хэрэгжилтэд онцгойлон анхаарч, ахмадад нийгмийн үйлчилгээ хүргэх, жишиг загварыг гаргах хэрэгтэй байна.
Олон жил яригдсан ахмадын сан бодитой болгож хуульчилсан тул ахмадын холбоод үйл ажиллагаагаа тогтвортой явуулах ХӨШҮҮРЭГ нь болно.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах хуулийг ахмадын холбоодтой хамтран хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшилд тулгуурласан идэвхтэй насжилтын төв байгуулахаар төлөвлөж байгаа.
Үүнд Орхон аймгийн ахмадын хөгжлийн төвийг бүсийн жишиг болгож, ажиллуулж, нөхцөл байдлын үнэлгээг хийх, эрүүл мэндийн түвшинг үнэлэх, хөдөлмөрийн чадварыг оношлох үйлчилгээг хэрэгжүүлнэ.
Нийгэм
Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна
-
Улс төр6 цаг өмнө
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
-
Энтертайнмент9 цаг өмнө
Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвани, Тайландын багтай тоглоно
-
Улс төр9 цаг өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
-
Нийгэм7 цаг өмнө
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Сор кашемир” ХХК-д ажиллалаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авлаа
-
Улс төр9 цаг өмнө
Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ