Эдийн засаг
Зэсийн үнэ энэ янзаараа байвал ирэх жилийн төсвийн орлого “төөрч“ мэднэ

2019 оны төсөв урьд байгаагүй өндөр орлого зарлагыг шингээж өгснөөрөө онцгой. Сонгуулийн өмнөх жил хүртэл МАН амлалтынхаа биелэлтийг “бөөндөх” хэмжээнд хүртэл хуримтлагдсаныг энэ төсөв хэлээд байх шиг.
Товчхондоо бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн шийдлүүд рүү “хүч хаясан” төсөв болсон. Ингэхдээ төсвийн орлогыг өмнөх оноос 2,4 их наядаар огцом нэмэгдүүлж, 9 их наяд 676.5 тэрбум төгрөг байхаар тооцсон. Засгийн газрын энэ тооцооллыг УИХ засваргүйгээр батлаад буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч ийм хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэх нь “Чанга” хэмээн тодотгосон ч хэрэгжих бүрэн боломжой гэж байгаа юм.
Манай улс 2019 онд 1.4 сая тн зэсийг тонн тутмыг нь 6272 ам доллараар экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөөлөөд байгаа юм.
Энэ мөрөөдлийнхөө орлогыг төлөвлөхдөө мөнөөх л уул уурхайн экспортод дулдуйдсан хэрэг. Өөрөөр хэлбэл ирэх онд уул уурхайн салбарын орлогыг 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ.
Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Энэ дундаас нүүрс болон зэсийн экспортоос тус бүр 1.3 их наядыг төвлөрүүлнэ. Уул уурхайн салбараас төсөвт орох орлогыг ингэж 1,3 их наядаар шууд нэмэгдүүлэх шалтгаан нь ирэх жил нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилттой уялдаж байгаа хэмээн тодотгож байсан.
Ингэхдээ төсөвт 2019 онд нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6272 ам долларын үнэтэй байхаар тус тус тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл манай улс 2019 онд 1.4 сая тн зэсийг тонн тутмыг нь 6272 ам доллараар экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөөлөөд байгаа юм.
Гэвч өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид зэсийн ханш 5987 ам.доллараар борлуулж байгаа нь бидний төсөөлсөн үнээс хавьгүй доогуур байгаа юм. Ерөнхийдөө 2018 оны зэсийн үнэд баярлах зүйл, өөдрөг хандлага тун бага харагдсан тэр янзаараа л байна. Саяхан болтол, тухайлбал 2017 онд зэсийн ханш 7000 доллар давж байсан бол сүүлийн саруудад тасралтгүй буурч байна.
Зэсийн үнийн энэ уруудаж буй хандлага 2019 оны эхээр хэвээр хадгалагдаж, 6000 ам доллараас давах шинж тэмдэг одоогоор лав харагдахгүй байна. Ингэхээр төсөвт суусан төсөөлөл төөрч, орлого тэр хэмжээгээр тасархад хүрэхээр байгаа юм.
Хэдийгээр дэлхийн зэсийн эрэлт сүүлийн 50 жилд 3 дахин нэмэгдэж, одоо 23 сая тн орчим болсон ч үнийн хувьд хөөрч баярлах зүйлээр бага байна. Дашрамд дурдахад 2010-2012 оны үед зэсийн үнэд үүлэн чөлөөний нар гийж, тонн нь 10 мянган ам доллараас дээш давж байсан удаатай.
Манай улс жилд дунджаар 1,4 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд 15 дугаар байрт жагсаж, дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн 1.9 хувийг бүрдүүлдэг.
М.Нэргүй

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм9 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм10 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр9 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа