Энтертайнмент
Хөл хориог ЗУГААТАЙ өнгөрөөх 20 арга

Дархлаагаа дэмжихийн тулд сайн унтаж амарч, эрүүл хоол хүнс хэрэглэхээс гадна сэтгэл санаагаа тайван байлгах нь маш чухал. Хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед, айж бухимдалгүйгээр цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөцгөөе!
1. Дасгал хийх
2. Бүх хувцсаа шүүгээнээсээ гаргаад, бөөгнүүлж тавьж байгаад, “Би энэ хувцсыг үнэхээр өмсөх дуртай юу?” гэж өөрөөсөө асуугаарай. Мөн ном, сувенир болон бусад эд зүйлсээ гаргаж ирээд “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөж, ямар нэгэн зүйлийг мэдрүүлж байна уу?” гэж асуугаарай. Та тухайн хувцсыг хэзээ ч өмсмөөргүй, тухайн эд зүйлийг хараад өөрт тань ямар ч сэтгэгдэл төрөхгүй бол шуудхан хаяарай хэмээн Японы алдарт “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондо зөвлөсөн байдаг.
Гэрээ хэрхэн эмх цэгцтэй болгох талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол түүний “Tidying Up with Marie Kondo” нэвтрүүлгийг видео стрийминг үйлчилгээний Netflix сайтаас үзэж болох юм.
3. Оскарын “Шилдэг кино” шагналыг хүртсэн бүх киног үзэх (Үзэхийг хүсвэл ЭНД дараарай.)
4. Японы алдарт “Ghibli” студийн бүх хүүхэлдэйн киног үзэх
Тус студийн ихэнх уран бүтээлүүд энэ оны эхээр Netflix-д байршсан байна лээ.
5. Юм нэхэж сурах. Удахгүй тохиох найзынхаа төрсөн өдөрт эсвэл өөртөө зориулж, дахин давтагдашгүй бүтээл урлацгаая.
6. Удаан холбоо бариагүй найзтайгаа дүрсээ харж ярих
7. Толинд харангаа өөрийнхөө хөргийг зурах
8. Хөөстэй ваннд хэвтэх
9. Дуртай зургаа өнгийн харандаагаар будах
10. Дараа жилийнхээ зорилго, төлөвлөгөөг гаргах
11. Үсээ олон янзаар сүлжиж сурах
12. Өвөө, эмээтэйгээ утсаар ярьж буйгаа аудио болгон хадгалаарай. Дараа нь сонсоход дурсамжтай байх болно.
13. Камер, утсан дээрх зурагнаасаа хамгийн гоёыг нь сонгож аваад зургийн цомог хийх
14. Талархлын жагсаалт гаргах
15. Гэр бүлтэйгээ хамт ном бичих. Хүн бүр өөр өөр түүх зохиож бичээд, хамгийн сүүлд нь бие биедээ уншиж өгөх
16. Хөл хорио дууссаны дараа хиймээр байгаа зүйлсийн жагсаалт гаргах
17. Гэрийнхээ тавилгуудын байрлалыг өөрчлөх
18. Компьютер дээр нэг минутад хэр олон үг шивж чадахаа туршиж үзэх
19. Дуртай кинондоо дуу оруулж үзэх. Киноныхоо бичлэгийн дууг нь хаагаад, дуу оруулж буй мэт жүжиглэхэд л хангалттай
20. Тасалгааны цэцгүүдээ арчлах. Хангалттай нарны илч тусах газарт байрлуулж, тогтмол услах.
21. Гэр дотроо робот шиг хөдөлж, гэрийнхнийгээ хөгжөөх
22. Үгийн сүлжээ, рубик шоо, эвлүүлдэг тоглоом тоглох

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ