Нийгэм
ИРЭХ ӨВӨЛ, ХАВРЫН ТЭНГЭРИЙГ ШИНЖЛЭЭ
Монголчууд од эрхэс тэнгэр хангайгаа ажиглаж ирэх өвөл, хаврынхаа цаг агаарыг эртний сайхан уламжлалтай.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Бага залаагийн уулан дээр жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-нд гарч ирэх жилийн өвөл хаврын цагийн байдлыг урьдчилан харж ажиглах үйл ажиллагаа болдог билээ.
Уламжлал ёсоор энэ жил 2020-10-01-ний шөнө гарч тэнгэр ажиглагч Ш.Эрдэнэбулган, Д.Таванжин, Говьсүмбэр аймгаас н.Баярмагнай нар ажиглалт хийж хонолоо. Өндөршил сумын нутаг Баян уулан дээр Өндөршилийн Ц.Баяр, Говь-Угтаал сумын С.Пунцагдорж, А.Лхагвасүрэн нар ажиглалт хийлээ.
Их баян хайрхан дээр олон түмэндээ Шилийн Баяр хэмээн алдаршсан Ц.Баяр гуай, Говь- угтаал сумын харьяат Говийн хэмээн Пунцагдорж гуай , Аюурын Лхавгаа нарын нэрт шинжээчид Өндөршил, Баянжаргалан сумдын удирдлагууд, Өндөршил, Баянжаргалан,Гурвансайхан, Адаацаг сумдын малчид иргэдийн төлөөлөл тэнгэр хангайгаа шинжиж хонолоо. Хашир шинжээчдийн ажиглалт дүгнэлтээр ирэх өвөл хүйтэвтэр, тарлан цастай, од мичид сарны 5 удаагийн тохиолоор цаг агаар хуйсагнуур таагүй байх шинжтэй. Зүүн, зүүн урд талдаа алсхандаа өнтэй өвөл, хавар болох магадлалтай. Хавартаа салхи ихтэй эрт цаг наашлах төлөвтэй гэж шинжлээ.
н.Баярмагнай гуай зөвхөн зүүн тал, Говьсүмбэр аймгийн нутгаа харж ажигласан “Сайхан өвөл болно, дулаахан, цас багатай, мичид зулзагалсан өнгөрсөн өвөлтэй адил өвөл болно, хавар чангахан болно” гэж дүгнэлээ.
Д.Таванжин: “Тохиол олонтой, сардаа 5 тохиох байх, хүйтэн, хатуухан өвөл болно, хавар чийг багатай газраа хатуухан болно” гэж дүгнэлээ.
Ш.Эрдэнэбулган: “Хүйтэн, чангахан өвөл болно, зүүн урдаа үүдтэй байна” гэж дүгнэлээ.
Ц.Баяр: “Алаг цастай, хүйтэн өвөл болох байх, ховоо татахгүй жил байх байх, зүүн урд зүг сайхан харагдаж байна” гэж дүгнэлээ.
С.Пунцагдорж: “Чангахан өвөл болох байх, хавар эрт татаж авах байх, зүүн урд тал сайхан харагдана, малчид иргэд бэлтгэл сайн хангасан дээр байх” гэж дүгнэлээ.
А.Лхагвасүрэн: “Бод мал нутагт өвөлжихгүй байх, хүйтэн өвөл болно, хавар гайгүй болох байх” гэж тус тус дүгнэлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Төв аймгийн ИТХурлын дарга Ц.Энхбат, Говь-Угтаал сумын засаг дарга Ө.Мөнх-Амгалан, аймгийн ИТХурлын төлөөлөгч Б.Доржсүмбэр, Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Буджав, Өндөршил сумын засаг дарга Л.Мөнхбадрах, Төв аймгийн Баянцагаан сумын ИТХурлын дарга Г.Пүрэвдорж, засаг дарга Ж.Ганбат, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХурлын дарга н.Эрдэнэбат, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайнцагаан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум болон дээр дурдагдсан сумдын малчид, иргэд оролцож энэхүү намрын цастай, жавартай шөнийн тэнгэрийн хаяаг дурандан ажиглаж хонолоо.
Тэнгэр ажиглагч, мэргэн ардуудын хэлж байгаагаар сүүлийн 30 шахам жилийн хугацаанд намрын дунд сарын шинийн 15-нд цас орж уулын оройд цасан дунд тэнгэр ажиглан хоноглож үзсэнгүй гэх яриа өрнөж байлаа.
Цаг уурч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн гуайн маань бие чилээрхэж хүрэлцэн ирж амжсангүй. Д.Шагдарсүрэн гуай сүүлийн 26 жил энэхүү зан үйлд оролцож мэргэн ардын дүгнэлтийг олон түмэнд хүргэсээр ирсэн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр