Нийгэм
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэв

Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Элемент медикал ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна. Тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж.
Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11 гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан байж болзошгүй байна. Тиймээс экологийн цагдаагийн албанаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн хог хаягдлын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.