Нийгэм
Нийслэлийн байгаль хамгаалагчид олон улсын холбооны гишүүн боллоо

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид өнөөдөр Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. Энэхүү холбоо нь 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдаж одоогоор 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг юм.
Байгаль хамгаалагчдын олон улсын холбоо нь байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэж буй албан хаагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгаль хамгаалагчид олон улсын холбоонд элссэнээр эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллах боломжтой юм.
Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн байгаль хамгааллын Кампус сантай хамтран байгаль хамгаалагчдад зориулсан цахим сургалтын модулийг Улаанбаатар хотод бэлтгэж, ес дэх удаагийн Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт, сургалтад хамрагдаж туршлага солилцох зэргээр идэвхтэй оролцож иржээ.
Нийслэлийн Байгаль орчны газар

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.