Бусад
Бусад ААН-ийн нөөц автобуснуудыг “Автобус-1”-ийн чиглэлүүдэд гаргасан, нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн /2020.12.06/ байдлаар 94 чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 139923 хүн зорчжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 120 зорчигч тээвэрлэсэн байна. Харин өнөөдөр /2020.12.07/ 94 чиглэлд 855 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.
Түүнчлэн Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах, автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн.
Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. тэрбээр “Автобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855 автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент19 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад17 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм12 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ