Нийгэм
Ц.Даваасүрэн: 2019 оныг “Ухаалаг эрчим хүч” гэсэн бүтээлч уриатайгаар угтаж байна.
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын үе үеийн ахмадууд, инженер техникийн ажилтнууд, тэдний гэр бүл болон зорилго нэгт нөхөддөө шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Манай салбарын бүтээлч хамт олон улиран одож буй 2018 оныг амжилт бүтээл арвинтай үдэж, угтан ирж байгаа 2019 оныг “Ухаалаг эрчим хүч” гэсэн бүтээлч уриатайгаар угтаж байна.
Эрчим хүчний салбар үүсч бий болсон 100 шахам жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн, барьж цогцлоосон бүхэн Монгол Улсын хөгжлийн түүчээ болсоор ирсэн билээ. Эрчим хүчний хамт олон илч, гэрэл түгээх ариун үүргээ ямар ч хүнд цаг үед хариуцлагатайгаар нэгдмэл үйл ажиллагаагаараа даван туулж ирсэн түүхтэй. Улиран одож буй 2018 онд үер ус, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл манай салбарын үйл ажиллагаанд саад тотгор учруулж байсан ч мэргэжлийн хамт олны хичээл зүтгэл, шуурхай ажиллагаа, туршлага, мэдлэг чадвараар цаг алдалгүй даван туулсан.
Эрчим хүчний технологийн онцлог, тогтвортой, найдвартай ажиллагаанд зохицохгүй шийдвэрүүдийг цэгцлэн, алс ирээдүйгээ бодолцсон эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрөө гаргаж Засгийн газраар батлууллаа.
Энэ онд шинээр эрчим хүчний нийт 128МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.
Монголдоо анхных болох 300 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг Улаанбаатар- Мандалговийн хооронд барьж байгуулан “Оюу Толгой” ХК-д дотоодоосоо эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийг бүрдүүлээд байна.
Мөн олон жил яригдсан Оюутолгойг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний уурхай дээр барих шийдэлд хүрч 2023 онд ашиглалтад оруулахаар тохиролцоод байна. Ингэснээр жил бүр гадагшаа урсаж буй 120-140 сая ам.долларыг дотооддоо шингээх боломж бүрдэнэ.
Өдөр хоногоор өсөн нэмэгдэж буй эрчим хүчний салбарын хэрэглээний өсөлтийг хангах бодлогын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 75МВт, Амгалангийн дулааны станцыг 50МВт-аар тус тус өргөтгөх ажил ирэх хавраас хийгдэж эхэлнэ. Эдгээр ажлууд хийгдсэнээр эрчим хүчний хэрэглээний өсөлтийг 2021 он хүртэл хаах бололцоотой болох юм.
Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах томоохон ажлыг Эрчим хүчний салбарын хамт олон хийж гүйцэтгэж байна. Нийт 52 000 га газарт 42 000 айл өрхийг хамруулж цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлууд дуусч, техникийн комисс ажиллаж байна. Мөн нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажлыг 2018 онд хийж гүйцэтгэсэн.
Ирэх өвлийн ахуйн хэрэглээний түлшийг хангах үүрэг бүхий жилд 200.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Тавантолгой Түлш” үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна. Ойрын хугацаанд үйлдвэрийг жилдээ 600.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр болгон өргөтгөн ирэх жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилт тавьж байгаа.
Салбарын нийт хамт олон та бүхэндээ ирж буй ондоо амьдрал тань аз жаргалаар дүүрэн , ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай!
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав