Нийгэм
ХОРООДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХАЛАМЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г үзүүлэхэд шинээр батлагдсан журам, аргачлалд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулж, цаашид үйлчилгээг хэрэгжүүлэх явцад анхаарах асуудлуудаар 21 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар мэргэжилтнүүд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах, зорилтот бүлгийн иргэдийг үйлчилгээнд түлхүү хамруулах, үйлчилгээг гэрээлэн үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах талаар санал солилцож, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.