Нийгэм
Салхитийн ордын лицензийг М.Энхболд цуцалж өгсөн

2018 он төгсөх ойртож байхад монголд нэгэн “ардын баатар” тодорсон нь өвөрлөгч хошууны цахар эр ерөнхий сайд У.Хүрэлсүх гэгч байв. Тэрээр нөгөө л нэг монголчуудыг хөөрөгдөж хулхиддаг, зальжин зангаараа “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшилд байх7991Х, 12772Х, 12773Х тусгай зөвшөөрлүүдийг өөрөө хүчингүй болгох “чиглэл” өгсөн мэт жүжиг тоглож гол дүрд Г.Занданшатар тоглов.
2018 оны 10 сарын эхээр ЦЕГ-т ажиллаж байсан хурандаа Ч.Болдбаатарын Баянгол зочид буудлын хойно байрлах “220 к резиденс” гэх тансаг зэрэглэлийн гэрээс авлига хээл хахуульд өгөхөөр бэлтгэж байсан гэх 1.3 сая ам.долларыг АТГ-ын комиссарууд хураан авсан гэсэн дуулиан гарч байсныг уншигчид санаж байгаа байх. Энэхүү гэмт хэргийн араас мөрдсөн хашир туршлагатай хурандаа Х.Энхжаргал “Жи Пи ЭФ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Си Си Эм Икс” компанийн тайлан данс тооцоонд аудит хийлгэхэд асар их хэмжээний мөнгийг татвараас нуун дарагдуулж, худал мэдүүлсэн гэрээ байгуулах байдлаар уг тусгай зөвшөөрлүүдийг иргэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас худалдан авсан нь тогтоогджээ. Татвар нуун дарагдуулсан болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон тул АТГ-аас албан тоот илгээснээр Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын кадастрын хэлтсийн даргын 2018.12.16-ний өдрийн тушаалаар Салхитийн ордын ашиглалтийн хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Гэхдээ энэ бүх ажиллагааг М.Энхболд сайтар хянаж удирдан явуулжээ.
Өөрийнх нь томилсон хүн болох нэг ангийн анд АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс энэ тухай олж мэдсэн У.Хүрэлсүх түүнээс нэн даруй уг тушаалийг хэлтсийн даргаас нь ажил тарахаас өмнө гаргуулан авч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт өөрийнх нь нэр төр, алдар сууг мандуулж ард иргэдийг төөрөлдүүлээд ирэхийг даалган Дундговь аймгийн Гурвансайхан сум руу мордуулсан нь энэ байлаа.
Ингэж АМГТГ-ын нэгэн хэлтсийн даргын тушаал Ерөнхий сайдад эгзэгтэй үед аминд нь орох байсныг хэн мэдэхэв дээ. Хүний хийсэн ажлыг өөрийн болгодог арчаагүй байдал сайдад хүртэл бий болохоор жирийн ард иргэд төөрөлдөж мунгинах нь зүйн хэрэг ажээ.
Б.Туул

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.