Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫГ “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ЫН САЛБАР ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР СОНГОЛОО

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Хан-Уул дүүрэг дэх салбар холбоо /2020.09.07/ байгууллаа. Тус холбоо байгуулагдсан цагаасаа 14 аймагт салбар холбоо байгуулсан байна. Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар дүүргийн салбар холбооны тэргүүнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Алдаржавхланг сонгон баталгаажууллаа.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн батламжилсан гэрчилгээ болон, холбооны тугийг тус холбооны Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн бригадын генерал Д.Ганбаатар гардуулан өглөө. Хан-Уул дүүрэг дэх салбар холбооны нарийн бичгийн даргаар бэлтгэл дэд хурандаа Д.Сэргэлэнцогт сонгогдлоо.
Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой.
Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг орон нутгийн болон бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах, тэдний бахархалт үйлсийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллана.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.