24 баримт
УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг тодотгох 24 баримт
1.Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Увс аймгийн Улаангом сумын харьяат, физикч мэргэжилтэй Норовын Алтанхуяг томилогдож байлаа. Энэ бол 2012 оны наймдугаар сарын 9-ний өдөр. АН-ын даргаар дөрвөн жил ажиллаж, УИХ-ын сонгуульд намаа удирдан орж, хамгийн олон суудал авахуулсны дараа ийн Ерөнхий сайдаар тохоогдсон хэрэг.
2.Н.Алтанхуяг 1958 онд төрсөн. 54 насандаа Ерөнхий сайд болж байв. МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөөд, тэндээ ажиллаж, улмаар 1996 онд УИХ-ын гишүүн болсон. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайд, 2008-2012 онд Тэргүүн шадар сайдаар ажилласан туршлагатай.
3.С.Баярыг 2009 оны аравдугаар сарын 28-нд өвчний улмаас гэсэн шалтгаанаар ажлаа өгөхөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэг хоног ажилласан хувь тохиол бас түүнийх.
4.Ерөнхий сайд болсноос нь хоёр жил хоёр сар 27 хоногийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар огцруулсан.
5.Н.Алтанхуяг энэ хугацаанд Ерөнхий сайдын хувьд муу ажиллаагүй гэж улстөрийн ажиглагчид дүгнэдэг. Үнэнийг хэлэхэд түүнийг Ерөнхий сайд болж байх үед Монгол Улс баян байлаа. Дэлхийн зах зээл дээр манай амин зуулга болсон нүүрс, зэсийн үнэ боломжийн байж тэр хэрээр улсын түрийвч түнтийж байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй.
- Ерөнхий сайд байхдаа тэрбээр мөнгө босгож чадсан. Эхлээд “Чингис”, дараа нь “Самурай” бонд гаргаж, дэлхийн хямралын эхэн үеийг монголчууддаа мэдрүүлээгүй гэхэд болно. Магадгүй, Н.Алтанхуягаас өөр Ерөнхий сайд ийм зоригтой шийдэл гаргаж чадахгүй байж мэднэ.
- Эдгээр бондоор босгосон бүтээн байгуулалтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Яагаад гэвэл бондоос босгосон мөнгөөр олон аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. 7. Ганц замын ажил ч биш “Гудамж” төсөл энэ тэрийн хүрээнд хийгдсэн төв суурин газруудын бүтээн байгуулалт цөөн биш.
- Н.Алтанхуяг бол хамгийн олон тууз хайчилсан Ерөнхий сайд. Зурагт асаахад л тэр ямар нэг арга хэмжээ, эсвэл бүтээн байгуулалтын нээлтэд тууз хайчлаад зогсч байдаг байв. Эргээд харахад, тэр явдал муу биш, хийж бүтээж чадаж байсныг илтгэх.
- Хоёр жил гаруй ажиллаад гэнэт огцорсон Н.Алтанхуягийн оронд Ч.Сайханбилэг 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд болов.
- Н.Алтанхуягийг 2008 онд АН-ын даргаар сонгосон байдаг. 2000 онд байгуулагдсан АН-ын тав дахь дарга нь тэр.
- Намын даргын хувьд таван ч удаагийн сонгууль удирдаад ялалтад хүргэсэн гэх гавьяатай. Түүнийг Ерөнхий сайдаас огцорсны дараа АН-ын ҮЗХ хуралдаж намын даргаас нь бас буулгасан.
- Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь хашиж байсан тэрбээр зарим асуудлаар хүч түрэмгийлсэн бодлого явуулсан нь ч огцроход нөлөөлсөн гэх нь бий. Нэг үгээр хэлбэл, хэт эрх мэдэл, бараг нам доторх намын дайтай болтол дөвийлгөсөн олон фракцууд нь эцэстээ хяналтаас нь гарч, албан тушаалуудаа бүрмөсөн өгөхөд хүргэсэн байх талтай л даа.
- Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” хэмээх цуврал “хичээл” заасан шиг улс төрийн хүрээнээс хол мэт явах болсон.
- Намтайгаа хамт 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш тэрбээр улс төр, фракц, бүлэглэл гэхээсээ илүү ганцаарчилсан тоглолт хийх болсон нь нууц биш.
- Нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зөвлөхөөр түр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнээс хойш улс төрөөс илүү “хичээл” зааж, сошиал орчинд идэвхтэй байх болсноос түүний улс төрийн барьцаа улам ахиулж байгаа нь ил л байсан.
- Ийнхүү улс төрөөс шууд утгаараа ангид бус явахдаа түүнийг хөшигний ард тохироо, томилгоо хийж явна гэх хардалт үргэлж дагаж байлаа.
- 17. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудал сөхөгдөөд эхэлсэн. .
- Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Б.Ургамалцэцэгийг Боловсролын яамны дэд сайдаар томилж байсан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөхөөсөө өмнө Сан Францискод суух консулаар томилуулж амжсан. Түүнийг “Алтан гадас” фракцидаа үнэнч нөхдөө хаядаггүй гэх яриаг энэ мэт нотлох бөлгөө.
- Соцдек гаралтай ч АН-д байгуулсан түүний гавьяа их гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч өнөө хэрр намын харьяалалгүй яваа тухайгаа “Би намаас гараагүй, намайг намаас хассан” гэх тайлбараар ам тагладаг.
21.АН-ын даргын суудал түүний сэтгэлийн мухарт байсаар байгаа гэдгийг “… намын гишүүд дэмжиж, миний нэрийг дэвшүүлбэл би даргаар ажилласан ч болно” гэх хариултаас харж болно.
- Нэг хэсэг “Шударга бусын хонгил” гэж давхиж явснаа “Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Мундаг нам. Их олон хүсэл, их олон хүний бадрангуй тэмүүлэл төвлөрсөн нам хэмээн АН-ыг ам хуурайгүй магтах жишээтэй..
- Өнөөдөр ч улс төрийн харьяалал нь тодорхой бус яваа тэрбээр “Намайг АН-аас гарсан гэсэн буруу ойлголт яваад байна. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар цөөхөн хэсэг нөхөд буюу удирдлагын түвшний цөөн хүмүүс, түүний цаана байгаа хүмүүс намайг намаас хасах шийдвэр гаргасан” гэж гоморхож хүртэл үзсэн.
- “Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж” гэж нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж алхаж явсан журмын нөхрөө улалзтал хэлсэн Н.Алтанхуяг “Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн” хэмээн пээдийж яваа билээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.