Энтертайнмент
“Ideree’s Home Party” нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж, найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Олон хүний хөдөлмөр, өвчин зовлон туулж яваа хүмүүсээр даажигнах эрх хэнд ч байхгүй. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү” гэж анхааруулсан билээ.
Түүний хэлсэн нэвтрүүлэг нь “Ideree’s Home Party” нэвтрүүлэг байсан бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогчид дээрх мэдээллийн дараа Улсын Онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсжээ.
Энэ талаар тус нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсандаа “Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна” гэжээ.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент24 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад22 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм17 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ