Эдийн засаг
13 хувьцаат компанийн ханш өсчээ
Өчигдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 105,638,934 төгрөгийн үнийн дүн бүхий 283,277 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай Би Ойл” ХК (HBO+15.00%) болон “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH-8.26%) болон “Айтүүлс” ХК (ITLS -5.17%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 0.94 хувиар өсч 21669.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,544,907,282,778 төгрөг боллоо.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.