Энтертайнмент
О.Ууганбаатар олимпын аваргыг цэвэр яллаа
Катарын Мастерс тэмцээний 2 дахь өдөр эхэллээ.
Энэ өдрийн хамгийн эхний барилдаанд эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд манай О.Ууганбаатар гарч ирсэн. Өрсөлдөгч нь Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаев байлаа.
Үнэлгээ тэнцүү өрнөсөн барилдааны сүүлийн хэдэн секундэд Хасаныг мэх хийх агшинд манай бөх барьц аван, өчих мэхээр цэвэр яллаа.
Одоо О.Ууганбаатар олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хос хүрэлтэй Канадын Антуан Валуа-Фортьетэй барилдана. Өмнө нь 3 таарч, 3 ялагдаж байсан өрсөлдөгч.
73 кг-д Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-ийг яллаа. Одоо А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимототой барилдана. Япон бөхтэй өмнө нь 6 барилдаж, 6 унаж байсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.