Нийгэм
Газрын тос, Уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах уралдаант шалгаруулалтад оролцогчдыг сонгон шалгаруулах зар
Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр зэргийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно.
Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулна.
- Бүртгэл: 2020 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
- Шалгаруулалт: 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.
2020 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:
- Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш байх/,
- Боловсролын гэрчилгээний хуулбарууд /Эх хувийг хуулбарын хамт/
- Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
- Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/
- Оюутны үнэмлэх эсвэл батламж /Эх хувийг хуулбарын хамт/
- Нэг хувь цээж зураг
Гадаадад бакалавр, магистрт суралцах сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх бичиг баримтууд дээр нэмж:
- Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ
Гадаадад магистрт суралцах иргэд дээрхи баримт бичгүүд дээр нэмж:
- Бакалаврын диплом / Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн/
- Суралцахаар сонгосон улсынхаа сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг
- Нийгмийн даатгалын дэвтэр /сүүлийн 2 жил баталгаажсан байх/
- Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
- Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт
Харилцах утас: 263963 /АМГТГ/
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: Legalinfo.mn, Засгийн газрын 2013 оны 291 дүгээр тогтоолын хавсралт журамтай танилцана уу.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм13 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ