Нийгэм
АНУ-ын зэвсэгт хүчний хошууч гаднын нөлөөгүй амиа алджээ

АНУ-ын иргэн, зэвсэгт хүчний хошууч М.К.Стьюарт Шангри-Ла зочид буудалд нас барсан хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд гарсан.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт шинэ оны өмнөхөн гарч, гаднын нөлөөгүй амиа алдсан болох нь тогтоогджээ. Мөн талийгаачийн цогцсыг эх орон руу нь буцаасан аж.
Хэрэг явдлыг тодруулбал, дуудлагын дагуу цагдаагийнхан тухайн өдрийн 10.30 цагийн орчимд хэрэг гарсан өрөөнд очиж, үзлэг, шалгалт хийхэд АНУ-ын иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Түүнийг өрөөндөө нас барсан байсныг зочид буудлын үйлчилгээний ажилтан цэвэрлэгээ хийхээр ороод мэджээ.
Хэргийн газраас цагдаа нар архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авч хэрэг бүртгэл нээн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлсэн юм. Тухайн үед талийгаачийг гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж цагдаа нар урьдчилсан байдлаар дүгнэсэн ч шүүх шинжилгээний дүгнэлтээр илүү тодорхой болно гэж мэдэгдэж байсан юм.
Уг хэрэг гарсны дараа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам “АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд Төрийн Департамент гүнээ харамсаж байна. Түүний гэр бүлийнхэн болон ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч байжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.