Эдийн засаг
“Гоо брэнд”-ийн онцлох 24

20 настай бүсгүйн үүсгэн байгуулсан “Гоо” брэнд Монголын гоо сайхны үйлдвэрлэлийн хөгжлийг хэд хэдэн шатаар ахиулж чадсан.
- “Гоо брэнд”-ийг анх 2014 онд М.Гонгорсүрэн хэмээх бүсгүй 20 насандаа үүсгэн байгуулсан.
- 20 гаруй жил энэ салбарт байсан цөөн хэдэн компаниудын хувьд хүндхэн цохилт болж чадсан. Учир нь “Гоо брэнд”-ийн өнгө төрх, бүтээгдэхүүний санаа, сав баглаа боодол үнэхээр шинэлэг байв.
- Тэд юуг, яаж хийвэл хэрхэн удаан оршин тогтнох уу гэдгээ мэддэг бололтой. Бүтээгдэхүүний суурь нь бүгд уламжлалт анагаах ухаанд суурилсан. Гэхдээ уламжлалыг, орчин үетэй хослуулахаа мартаагүй.
4. Түүхий эдийн 80 гаруй хувийг дотоодоосоо авдаг. Үүнд чацаргана, халгай, нэрс, нохойн хошуу, хонины сүүл, жамц давс зэрэг үнэт ургамлууд багтдаг. 5. “Гоо брэнд” хамгийн олон нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний нэр төрлийн тоо 200 дөхөж явна.
6. Бүх бүтээгдэхүүний санаа, технологийг Гоо захирал өөрөө гаргадаг бөгөөд бүгд оюуны өмчөөр хамгаалагдсан.
7. Харин бүх бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь Монголд урьд өмнө нь хийгдэж байгаагүй “Монголын анхны” гэсэн тодотголтой.
8. Мөн дэлхийд өөр хаана ч байхгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жишээ нь, Гангатай үсний цацлага, хонины сүүл, хар цайн хандтай хүүхдийн ванны бөмбөлөг гээд монголчуудын эртний уламжлалт технологи дээр суурилсан бүтээгдэхүүнүүд хөвөрч өгнө. Гадныхан их сонирхож, үр дүнг нь гайхдаг гэсэн шүү.
9. Ихэнх газрууд өөрсдийн логогоо тавиулаад гадаадад захиалгаа өгдөг энэ үед “Гоо брэнд” бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлээд зогсохгүй дагалдах хэрэгсэл, сав баглаа боодлоо хүртэл үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч хийдэг.
10. Гоо брэнд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ‘Гоо Хүнс’ хэмээх охин компаниараа гар аргын цай, коллагентай бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг.
11. Үүнд нь, Гангатай “Архины дуршил” бууруулах цай хүртэл байх бөгөөд маш эрэлттэй байдаг гэнэ. Архидалтанд маш их эмзэглэж явдаг, тэр ч утгаараа өөрийнхөө чадах зүйлээр архидалтын эсрэг бага ч болов нэмэр болохыг хүссэн гэж Гоо захирал тодотгосон.
12. Тэд борлуулалтын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд урлагийг дэмжин ажилладаг.
13. Та хаа нэгтээ нэг их гоё өнгөлөг уран зургаар дүүрэн “Гоо брэнд”-ийн дэлгүүрт орж байсан л биз дээ. “Гоо брэнд” Монголын анхны органик гоо сайхны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Урьд өмнө зөвхөн гадны гоо сайхны брэндүүдийн сүлжээ дэлгүүр л байдаг байсан шүү дээ.
14. “Гоо брэнд”-ийн бүтээгдэхүүнийг Alibaba, Amazon сайтаар дамжуулан дэлхийн хаана ч хүргүүлэн авах боломжтой
15. “Гоо брэнд” хэр баргийн супермаркет, бусад дэлгүүрт бүтээгдэхүүнээ өгдөггүй. Зөвхөн өөрсдийн сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Учир нь гар аргаар үйлдвэрлэдэг болохоор эмзэг бөгөөд өрөлт, халамж их шаарддагтай холбоотой гэнэ.
16. Харин бүхий л дэлгүүр, супермаркетуудад байх нийтэд зориулсан гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөх зорилготой “Амитаба” хэмээн нохойн хошууны тостой охин брэндээ гаргасан.
17. “Гоо брэнд” ягаан өнгө “Гоо” гэдэг үгийг үнэхээр трэнд болгож чадсан. “Гоо брэнд”-ийн дараагаас маш олон Гоо гэсэн үг орсон брэнд, дэлгүүр, ижил төстэй үйлдвэрлэл ар араасаа бий болж, өөрсдийн дэлгүүрүүдээ нээх болов.
18. “Гоо брэнд” 2016 онд өөрсдийн Монголын анхны органик спа-г үүсгэн байгуулсан. Бүх үйлчилгээгээ “Гоо брэнд”-ийн бүтээгдэхүүнээр хийдэг.
19. Гоо Спа-д гангатай толгойн бариа, хонины сүүлтэй бүтэн бие, чацарганатай залуужуулах массаж гээд шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээдэг.
20. “Гоо брэнд” 2020 оны аюулт өвчинг, эдийн засгийн уналтыг үл ажран өөрсдийн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ үйлдвэрийн барилгаа ашиглалтанд оруулж чадсан.
21. Мөн энэ цаг үед Борлуулалтын хэв маягаа түргэн хугацаанд өөрчилж өөрсдийн дижитал дэлгүүрээ нээн, сар хүрэхгүй хугацаанд нийт 2000 гаруй хэрэглэгчид цахим дэлгүүрт нь захиалгаа өгсөн байна.
22. Мөн цар тахлын үед гар ариутгагч үйлдвэрлэн нэг ч зогсолт хийлгүй, эм эмнэлэг, тусгай нөхцөлд ажиллаж буй хүчнийхнийг гар ариутгагчаар хангаж, нийгмийн хариуцлагаа сайн биелүүлсээр яваа тун чиг сайхан хамт олон.23. “Гоо брэнд” ямар ч баяруудын гол дүр байж чаддаг. Учир нь бүхий л баярт зориулсан бэлгийн багцуудыг дор бүр нь гаргаж, амжилттай борлуулж чаддаг.
24. Эцэст нь 20 настай бүсгүйн үүсгэн байгуулсан “Гоо” брэнд Монголын гоо сайхны үйлдвэрлэлийн, хөгжлийг хэд хэдэн шатаар ахиулж чадсан нь гайхалтай.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.