Нийгэм
Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, хөдөлмөрийн аварга, тэргүүний сурагчид өнөөдөр тодорлоо. 2018 оны дүүргийн шилдгүүдийн шагналыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар гардууллаа.
2018 оны дүүргийн шилдэг Төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээр Цагдаагийн I хэлтэс, Голомт банкны Сансар бизнес төв, Амгалан амаржих газар, дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГ, Хоме плаза ХХК, Мед Монголиа ХХК, 62 дугаар цэцэрлэг, дүүргийн 27,11,4 дүгээр хороод шилдгээр шалгарлаа.
Мөн энэ үеэр 2018 оны дүүргийн Хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авсан юм. Тодруулбал, Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Манлайбаяр, 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, Баялаг салоны үсчин Б.Мөнгөнцэцэг, Серж интернэшнл ХХК-ийн менежер Э.Алтанбагана, Эрүүл мэндийн төвийн дотоод шүүрлийн эмч Д.Даваадулам, Дүүргийн хөгжлийн төвийн төсөвчин Г.Батхишиг, НҮГ-3 ОНӨААТҮГ-ын жолооч Д.Майдар болон Соёлын төвийн менежер Б.Цэцэгмаа нар салбар тус бүрийнхээ хөдөлмөрийн аваргаар шалгарсан юм.
Түүнчлэн Шавь цогцолбор сургуулийн О.Мөнхтогтох, Б.Анужин, 102 дугаар сургуулийн Б.Алтантулга, Б.Отгонжаргал, 87 дугаар сургуулийн Д.Энхбаяр, 14 дүгээр сургуулийн Б.Энхмаа, Төгсдэлгэрэх дунд сургуулийн Б.Батхүслэн, Баянзүрх цогцолбор сургуулийн О.Төгөлдөр, 111 дүгээр сургуулийн А.Нандин-Эрдэнэ, Пелхановын нэрэмжит Улаанбаатар лицей сургуулийн Э.Эрин нар оны шилдэг сурагчаар тус тус тодорч шагналаа гардан авлаа.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.