Энтертайнмент
Темпо эмээтэйгээ загварын ертөнц рүү…
Телевизийн шоунаас төрөн гарсан олон хамтлагуудын нэг нь “Mixx”. 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “Making the Band” шоунаас төрөн гарч, цөөн хэдэн уран бүтээл хийсэн ч тэгэсхийгээд хамтлаг тарсан байдаг. Хамтлагийн гишүүд бүгд тус тусын зам мөрөө хөөж явсаар Am-C, Tempo нар уран бүтээлээ туурвисаар. Кино урлагт ч хүч үзэж, хэн хэн нь жүжигчний карьераа эхлүүлээд амжсан.
Чамгүй мөнгөлөг айлын залуу Tempo жүжигчин Шүүдэрцэцэгтэй үерхэж, хайрандаа шатаж явсан ч харамсалтай нь тэдний харилцаа хол үргэлжлээгүй. Ганц бие болсон Tempo охид, бүсгүйчүүдийн нүд хужирласаар сууна. Өдгөө 30 нас шүргэж буй Tempo моделийн үүрэг гүйцэтгэж эхлэв ээ. Тэгээд болоогүй бүр эмээтэйгээ. Үеийн залуустаа үлгэр жишээ үзүүлдэг залуу ийн “эмээ, хүү” гэх шинэ челлэнж эхлүүлэв бололтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.