Эдийн засаг
НД-ын лавлагааг дурын газраасаа, үнэ төлбөргүй хэвлэн авч ашиглах боломжтой болжээ
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг даатгуулагч болон ажил олгогч дурын газраас, үнэ төлбөргүй өөрөө хэвлэж авах боломж бүрджээ.
Өмнө нь лавлагааг Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас цаасан маягтаар авах боломжтой байсан.
Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой болжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, Элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах программ хангамжаар хангасан байна.
Тиймээс ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.
- Нийгмийн даатгал гар утасны аппликэшнд нэвтрэх код
- Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
- Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.