Энтертайнмент
НЭВТРҮҮЛЭГЧ С.ЧИМГЭЭ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШАГНУУЛЛАА
Монгол телевизийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор өнөөдөр шагнууллаа.
Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө Монгол телевизийн дэд захирлаар ажиллаж байна.
Нэвтрүүлэгч С.Чимгээ “Миний ажил амьдралын хамгийн дардан гэгээтэй замыг тавьж өгсөн МҮОНРТ-ийнхээ хамт олонд эрхэм нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлмээр байна.
Дэлхийн телевизийн салбартай хөл нийлүүлж алхаж чадаж байгаа, Монгол Улсынхаа телевизийн салбарын шинэчлэлийн хуудсыг нээсэн Монгол телевизийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт мянга мянган телевиз үзэгчдэдээ талархал илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.