Энтертайнмент
С.ТУЛГА САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН ГУРАВ ДАХЬ ГАВЬЯАТ ДАСГАЖУУЛАГЧ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сагсан бөмбөгийн дасгалжуулагч С.Тулгад өнөөдөр гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ. Ийнхүү тэрбээр сагсан бөмбөгийн спортын гурав дахь гавьяат дасгалжуулагч болж буйг Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ онцолсон юм.
С.Тулга нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тив, дэлхийн хэмжээний 27 уралдаан, тэмцээнээс эх орондоо медаль эх орондоо авчирчээ. Түүнчлэн тэрбээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийг хөгжүүлж, Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох эрхийг авсан билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Тулга дасгалжуулагчид гаргасан амжилтаа улам ахиулах, багийн спортоор улс орныхоо нэрийг өндөрт өргөхийг ерөөж, итгэл үзүүлэн энэ цолыг хүртээж байна. Олимпт амжилт гаргаарай” хэмээв.
“Сагсан бөмбөгийн спортыг дэмжин үздэг нийт монголчууддаа маш их баярлалаа”
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга “Төрүүлж өсгөсөн ээждээ, тэнгэрт байгаа аавдаа баярлалаа. Монголчууд багийн спортоор амжилт гаргахгүй гэдэг үг ард хоцорсон. Дэлхин 216 улсаас ердөө найман багт олимпын эрх олгосны нэгийг манай баг авсан. Энэ шагнал бол манай хамт олныг төлөөлж, надад олгосон шагнал гэж ойлгож байна. Бид бүгд өдийг хүртэл олон хүний тус дэмээр явж байгаа. Ялахад маань хамт баярлаж, ялагдахад хамт гуньдаг, сагсан бөмбөгийн спортыг дэмжин үздэг нийт монголчууддаа маш их баярлалаа” гэв.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад24 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна