Connect with us

Бусад

ДОМГООС АМИЛСАН УРАН САЙХНЫ КИНОНЫ НАЙРУУЛАГЧ БҮСГҮЙ

Нийтэлсэн

-

Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

“Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу өнөөдөр онлайнаар нээлтээ хийх гэж байна. Ингээд энэ киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-“Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм билээ. Та чухам аль талыг нь барьж ажилласан бэ?

-Миний хувьд зохиолоо эхэлж уншаад ерөнхий найруулагчаар ажиллах болсноо мэдэгдсэн. Зохиол маань эхлээд домгийн сэдвээр эхэлж байгаад өрнөл хэсэгтээ орчин цаг руу шилждэгээр бичигдсэн байв. Хэрвээ тийм байдлаар хийгдвэл үзэгчид үйл явдалд нь төөрөлдөх байх гэсэн үүднээс би зохиолч Б.Мөнхтуяадаа “Нэг бол домог талаасаа эсвэл орчин үеэрээ дагнасан нь дээр” гэсэн санал дэвшүүлж, домог талаа барьж ажилласан. Ингэж хийвэл ялангуяа бодит домгийг нь мэддэггүй үзэгчдэд илүү сонирхолтой санагдах байх. Үүнээс гадна Каннын кино фестивальд хүч үзэхээр зорьж байгаа.

Тодруулбал, Та яг аль домгийг нь гол чиг шугамаа болгосон бэ. Бид трейллерээс нь харахад дайн тулаантай үйл явдал их гарах нь гэж хараад байгаа …

-Дайны хөлд өнчирч хоцорсон таван нялх хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж, сайхан эрс болгож байгаа эмэгтэйн тухай өгүүлнэ. Үүнээс цаашихыг үзэгчид маань өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

Та хэдхэн жилийн өмнө “Ээж” нэртэй уран сайхны кино найруулсан. Сайхан ч бүтээл болсон байна билээ. Ер нь яагаад эхийн тухай сэдвээр дагнах болов …

-2016 онд сайхан хамт олонтой “Чононгоо фильм” продакшн байгуулагдаж, дээрх киноны ард гарцгаасан юм. Олон хүн энэ киног үзсэн байдаг юм билээ. Сэтгэл ханамж ч бүрэн нийцсэн гэж сошиал болон өөрсдийн үгээр хэлж байсан. Мөн Монголдоо төдийгүй олон улсын кино наадамд сайхан амжилт үзүүлсэн. Монголоос хамгийн олон шагнал хүртсэн кино болсон шүү. Тодруулбал, 17 фестивальд оролцохдоо есөн шагнал гардсан. Үүний тав нь гран при байсан. Тус киноны зохиолыг энэ удаагийн “Ээж хадны домог” киноны зохиолын эзэн, “Чононгоо фильм” продакшны продюсер Б.Мөнхтуяа бичсэн. Надад анх “Эх” гэдэг нэртэйгээр ирж байлаа.

Та л ээжийн тухай зохиол “захиалаад” байна уу эсвэл зохиолч нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ сэдвээр бичээд байна уу?

-Зохиолч маань өөрөө л энэ сэдвээр бичиж, надад таалагдсан учир хамтарч ажиллаж байгаа юм. Түүнээс биш би зохиол захиалаагүй ээ. Жишээ нь Б.Мөнхтуяа “Ээж” киноныхоо зохиолын санааг 2006 оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд олсон гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2016 онд кино болон мөнхөрсөн дөө. Бид хоёр ээж хүмүүс. Тэр утгаараа “Монголынхоо бүх сайхан ээжид зориулж дээрх бүтээлийг хийе” гэсэн сэтгэл нийлж, ажлаа эхлүүлсэн. Амжилттай ч өндөрлүүлж чадсан.

-“Ээж хадны домог” киног найруулах “тушаалыг” хэрхэн авав?

-2019 оны зургаадугаар сард Б.Мөнхтуяа манай гэрт ирээд “Та ирэх арваннэгдүгээр сар гэхэд хөл дээрээ босно биз дээ” гэв. Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон байсан болохоор босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа. Надад тэгж хэлэхээр нь “Өндийх байтугай хөдөлж ч чадахгүй байна. Юу болов” гэсэн чинь “Би Ээж хадны тухай кино хийх гэж байгаа юм. Та л гол дүрд нь тоглож чадна” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Ийм биетэй байгаа би тоглоно гэдэг худлаа даа” гээд учирлав. Тэгсэн намар нь буюу арваннэгдүгээр сард дахиж уулзалдаад “Ерөөсөө л та найруулагчаар ажиллаж чадна” гээд зохиолоо уншуулсан. Зохиол нь ч таалагдсан. Өмнө нь нэг кино бүтээцгээсэн болохоор хэн хэнтэйгээ ойлголцоход ч хялбар байлаа. Бие ч гайгүй болсон. Ингээд л бидний ажил эхэлсэн дээ.

Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Киноны 60 хувь нь бага насны хүүхэд учир хүүхдүүдээ эхэлж сонгосон. Тийнхүү насанд хүрсэн гол дүрийн хүмүүсээ хүүхдүүдтэйгээ ойролцоо төрхтэй жүжигчдээс эрэлхийлж олсон. Гэхдээ гол буюу ээжийн дүрээ сонгохдоо их хугацаа шаардсан. Учир нь сүүлийн үеийн жүжигчид давхраа хийлгэх эсвэл хөмсгөө шивүүлэх нь элбэг болж. Харин бид эртний сэдэвтэй кино хийж байгаа болохоор нүүрэндээ гадны нөлөө оруулаагүй жүжигчин олох ёстой болоод байдаг. Ингээд арай монголжуу царайтай юм уу гэж харснаараа загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг сонгосон. Гэхдээ дахиад нэг асуудал үүссэн.

-Ямар …?

-Гол дүрийн жүжигчнээ хөгшин настай дүрд хувиргаж болно гэж бодоод ажилласан чинь өнөөхийн маань дүр огт хувирдаггүй ээ.   Хүүхдээ болгож байгаа залуучуудаасаа ялгагдахгүй царайтай харагдаад байхаар нь дахиад нэг жүжигчин олох эрэлд гарсан. Гэтэл манайхан “Ерөөсөө л та тогло” гэдэг юм байна. Гэвч А.Баярцэцэг бид хоёрын дүр тэс өөр. Ядаж л нүд, мэнгэ зэрэг нь эрс зөрүүтэй учир энэ байдлаа хэлж больсон. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах эгчийг сонгосон.

Зураг авалтаа хаана хийсэн бэ?

-Төв аймгийн Баянчандмань суманд ихэнхи зураг авалт хийгдсэн. Мөн Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт үлдсэн зураг авалт болж өндөрлөсөн. Ашиглагдахаа болиод байсан ресторанд агуйгаа өөрсдөө барихаас эхлээд их хөдөлмөр шаардагдсан шүү. Үүнээс гадна би энэ бүтээлээ хүн байгалийн уялдаа холбоог илүү ойртуулахыг хичээсэн. Өнөөдөр манай улсад олон гол горхи, шанд булаг ширгэж, цөлжилт үүссээр байна. Техник технологи хөгжиж байгаа ч ард иргэд маань байгаль ахуйгаа хайрлахаа больжээ. Материаллаг тал руу их анхаардаг, шунадаг болсон байна. Саяхан газар хөдлөлөө, зун болохоор үер буудаг. Энэ бүхэнд байгаль дэлхий маань бидэнд үйлдлээрээ эсэргүйцлээ илэрхийлээд байгаа юм биш байгаа. Үүнийг би энэ удаагийн киногоороо дамжуулж илтгэхийг хичээсэн.

Та хэдэн удаа Ээж хаданд очиж золгосон бэ?

-Хоёр удаа. Сүүлд очихдоо би яг л ээжтэйгээ уулзаж байгаа мэтээр төсөөлсөн. Тэр агшинд өөрийн эрхгүй уйлсан. Б.Мөнхтуяа бид хоёр ээжийгээ алдаад олон жил болж байна. Яагаад ээжийн тухай кино хийгээд байна вэ гэхээр үүнтэй ч холбоотой.

Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол төрж байна уу?

-Мэдээж. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ шүүмжлэхээ урьтал болгодог. Ер нь ч шүүмжлэх нь зөв. Би шүүмжлээсэй гэж боддог. Гэхдээ заавал харлуулах гээд байдаг хэсэг бүлэг хүн бий. Ер нь бид хэдхэн секундийн “Яг боллоо” гэсэн дүрс авах гэж олон өдрийн хөдөлмөр, ур ухаан, авьяасаа шавхдаг. Үүнийг тэд ойлгох хэрэгтэй.

Киноны дууг нь хүмүүс их сайхан хүлээж авч байх шиг анзаарагдсан ...

-Тийм шүү. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан. Их сайхан дуу болсонд баяртай байгаа. Нэмж хэлэхэд манай киноны хамт олон үзэгчиддээ олон сайхан гарын бэлэг задалж байгаа.

Азын тоог билэгдэж 8888 төгрөгөөр онлайн тасалбар худалдаж авсан үзэгчиддээ саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас болон сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулаад эхэлсэн. Маргааш ч гэсэн энэ шагнал үргэлжилнэ. Харин нээлтийн үйл ажиллагааны орой буюу битүүний энэ өдөр супер азтан тодорч, “Toyoto aqua” маркийн автомашины түлхүүр гардана.

Таны дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Түүхэн сэдэвтэй бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн малчин охины дүрээр дамжуулж, Монгол ахуйгаа сурталчлах зорилготой кино бүтээхээс гадна 40-өөс дээш насныханд зориулсан эгч дүү хоёрын төөрөлдсөн хувь тавиланг харуулсан бүтээл хийхээр ажиллаж байна. Өнөөдөр дандаа залуучуудын хайр сэтгэлийн тухай кино хийгдэж байгаа ч миний үеийнхний тухай кино бараг гарахгүй юм. Эдгээрт би ерөнхий найруулагчаар ажиллана.

Та мэргэжлийн жүжигчин. Гэвч сүүлийн үед кино найруулаад мэргэжлээрээ ажиллахгүй нь гэсэн хармын сэтгэл төрж байна шүү …

-Өнгөрсөн зун надад гоё гоё дүрийн санал ирсэн. Гэвч кино найруулах ажилтай байгаад амжаагүй. Үнэндээ би ур чадвар шаардсан дүрд л тогломоор байна. Түүнээс биш хөнгөн дүрд тоглохыг хүсдэггүй. Миний жүжиглэх төрөл сэтгэхүй, ур чадвар гаргасан хүнд дүрийг шаарддаг.

Та нийт хэдэн дүр бүтээсэн байгаа вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?

-Тайзны 70 гаруй, дэлгэцийн 40 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Эдгээрээс би нэгдүгээр курст сурч байхдаа тоглосон Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” нэртэй кинондоо хайртай. 1991 онд Францад болсон олон улсын шилдэг долоон кино шалгаруулахад тэнцэж байлаа. Тайзны бүтээл гэвэл ОХУ-ын зохиолчийн бичсэн “Манайд амьдаръя” жүжиг. Үүнд ДОХ-оор нас барж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн “Харц хатан” жүжгийн Сэржмядагийн дүр байна. Энэ дүр бол надаас жүжигчин хүнээс гарах бүхий л чадварыг шаардсан. Жүжиглэхээс гадна дуурийн төрлөөр дуулах чадварыг гаргуулсан. Тэр жилийнхээ “Гэгээн муза” наадмаас би драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүр, дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр гэсэн хоёр шагналыг зэрэг хүртэж байлаа.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.

 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад19 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент21 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим