Бусад
ХАГАЦАЛ, НУЛИМС, ЦӨХРӨЛ БҮГДИЙГ ХАМТДАА ҮҮРЧ, ТУУЛЖ ГЭМЭЭНЭ ХАЙР…

-Хайрын түүх-
Гэгээн хайрын баярын энэ өдөр хамтдаа 13 дахь жилээ угтаж буй залуу хосын хайрын түүхийг хуваалцаж байна.
Б.Төрмандах, Б.Пүрэвдорж нарын амьдралаа холбон, алдаа оноог дэнслэн, ухаарал, итгэлийг нэгнээсээ үргэлж олж авдаг хайрын түүхийн нэгээхэн хэсгийг уншигч та бүхэнд хүргэе.
Нандин дурсамжийн хэлхээ болсон хайрын түүхийг бидэнд гэргий Б.Төрмандах бичиж илгээсэн юм.
ААВ МИНЬ “МИНИЙ ОХИН ХАЛАМЖТАЙ ХҮНТЭЙ Л СУУГААРАЙ. МӨНГӨ ХӨРӨНГӨ ОГТООС ХАРЖ БОЛОХГҮЙ. ТЭР ЗҮЙЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭДЭГ ЮМАА” ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН
…Бид учраад 13 жил болжээ. Нэг нутгийнх учир нэгнээ таньдаг, мэддэг тийм л хүүхдүүд байсан. Манай хүн анх удаа надаас “Чи найз залуутай юу” гэж асууж байсан. Би тэр үед “Найз залуу биш ээ бүр нөхөрт гарах гэж байгаа” гэж хариулахад “Тийм үү. Тэр хүн чинь буруу хүнээ л сонгож дээ. Өнөөдрөөс эхлээд хоёулаа үерхэж байгаа шүү. Чи миний найз охин болсон” гэж билээ. Би ч дотроо тэнэглэж байна даа л гэсэн юм бодоод өнгөрсөн.
Бидний амьдрал дандаа сайхан байгаагүй, нулимс, хагацал, хүлээлт, бүтэлгүйтэл, цөхрөл, уналт гээд л хүний туулах ёстой саад бэрхшээл бүгд л тохиолдож түүнийг хамтдаа туулсаар л явна.
Тэр цагаас хойш манай хүн над руу биш аав руу их ярьдаг, аавын минь машиныг засаж өгнө. Ээжид ирж мал ахуйг нь эргэж тойрч өгөөд явсан байдаг байсан. Гэхдээ надтай уулздаггүй байлаа. Нэг өдөр аав надад “Нөгөө өндөр залуу машинд их сүрхий юмаа. Аавынх нь том машиныг дор нь л янзлаад асаачихсан. Малд их дөртэй, хүнтэй мэнд устай л залуу байна” гэхэд нь гайхаж та яаж мэдэж байгаа юм гэсэн чинь “Манайхаар зөндөө ирээд явсан” гэж билээ.
Надтай уулзахгүй хэрнээ Мартын-8, цэргийн баяр бас аавын төрсөн өдрөөр манайд ирж бэлэг өгч, ээж аавтай маань уулзсан байсан.
Аав минь “Миний охин халамжтай хүнтэй л суугаарай. Мөнгө хөрөнгө огтоос харж болохгүй. Тэр зүйлийг хамтдаа бүтээдэг юм аа” гэж хэлдэг байсан. Яагаад гэвэл би гэж хүн жаахан өвддөг, сул биетэй. Магадгүй аавын минь инээмсэглэн хэлсэн үгнүүд нь сэтгэлд үлдсэн болохоор л нөхрөө өөрөөр харж эхэлсэн байх. Аав минь бурхан болсны дараа хамгийн ихээр түшиг тулгуур болсон хүн нь манай хүн. Бидний амьдрал дандаа сайхан байгаагүй, нулимс, хагацал, хүлээлт, бүтэлгүйтэл, цөхрөл, уналт гээд л хүний туулах ёстой саад бэрхшээл бүгд л тохиолдож түүнийг хамтдаа туулсаар л явна.
Бид бяцхан дүрэмтэй. Бямба гараг бүр нэг нь гэртээ үлдэж ирэх 7 хоногийг хоол хүнс, цэвэрлэгээ, гэрийн ажлаа амжуулж бэлддэг. Нөгөө нь тэр өдөр өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Найзуудтайгаа уулзах, сонирхсон зүйлээ хийх чөлөөт цаг гаргадаг.
Нэгэн удаа бид хоёр айхтар муудалцаж би “тэсэхгүй юм байна сална” гэж хэлж билээ. Гэтэл манай хүн “Чи надаас салбал насаараа ганц бие амьдарна. Тиймээс салахгүй” гэсэн. Би тухайн үедээ яахаараа ганцаараа амьдардаг юм эргэн тойрон өчнөөн залуус байхад гэ ж л бодосон… Гэтэл манай хүн намайг тэврээд “Хайраа над шиг чамайг хайрлах хүн энэ хорвоод байхгүй. Яагаад гэвэл чамайг хоёр ах чинь ямар их хайрлаж халамжилдгийг, аав ээж хоёр чамайг яаж алган дээрээ бөмбөрүүлж өсгөснийг, чамайг ямар дураараа өөрийнхөөрөө байх дуртайг, хэн хэнээс илүү би ганцхан мэднэ. Чамайг гэр бүлдээ дахин давтагдашгүйгээр хайрлагдаж байгааг би л ганцхан мэднэ. Тиймээс надаас өөр хүнийг чи бас сэтгэлдээ оруулж чадахгүй тиймээс дахиад энэ өдрөөс эхлэн сална гэдэг үгийг битгий хэлээрэй” гэж билээ. Нээрээ л намайг гэрийнхэн минь яаж хайрладгийг хажууд байсан хүнээс өөр хэн мэдэх билээ.
Тэр цаг мөчөөс эхлэн бид хоёр нэгнийхээ орон зайг хүндэлж сурч, юу ч тохиолдсон ярилцаж нэг нэгнээ сонсож ойлголцож ирсэн. Бид бяцхан дүрэмтэй. Бямба гараг бүр нэг нь гэртээ үлдэж ирэх 7 хоногийг хоол хүнс, цэвэрлэгээ, гэрийн ажлаа амжуулж бэлддэг. Нөгөө нь тэр өдөр өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Найзуудтайгаа уулзах, сонирхсон зүйлээ хийх чөлөөт цаг гаргадаг.
Хосууд ер нь нэг нэгнийхээ орон зайг хүндэлж ярилцаад, нэгэндээ итгэж сурчихвал тэгээд л амьдралд ямар ч саад бэрхшээл гарсан хамтдаа бүгдийг туулж чадна.
Ням гарагт харин хамтдаа ном уншиж, тоглож, ирээдүйгээ ярилцаж, хамтдаа хооллож, болзож кино үзэж… олон зүйлийг цугтаа хийж өнгөрүүлдэг.
Хосууд ер нь нэг нэгнийхээ орон зайг хүндэлж ярилцаад, нэгэндээ итгэж сурчихвал тэгээд л амьдралд ямар ч саад бэрхшээл гарсан хамтдаа бүгдийг туулж чадна. Бид хоёр анх ахынхаа хажуу өрөөнд амьдардаг байсан. Дараа нь хоёулаа айлын хашаа байшин түрээсэлж, сүүлд нь таван ханатай гэрээ барьж амьдарч байсан. Одоо харин БНСУ-д суралцан ажиллаж амьдарч байна. Хэн юунд амьдрах нь чухал биш яаж амьдарч байгаа нь л чухал.
Бид бие биенгүйгээрээ оршихгүй гэж боддог учраас бүхнийг хамтдаа хийсээр ирсэн. Нөхөр маань хэлэхдээ намайг анх хараад л үерхэж, дурлаж, шохоорхох хүн биш шууд л ХАЙРЛАХ эмэгтэй минь гэж бодоод хайрлачихсан. Хайрласаар л 13 жил болсон. Цаашид ч хайрласаар л байна гэсэн…

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад25 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна