Бусад
АЛДАРТ ЖҮ-ДОЧ ТАНИ РЁОКО БҮСГҮЙ

Дөрвөн насаар илүүтэй ахыгаа дагаж жүдо бөхөөр барилдаж эхэлжээ. Хичээллэж эхэлснээсээ хойш цөөхөн хэдхэн сарын дараа таван тэмцээнд оролцохдоо бүгдэд нь ялалт байгуулсан гэдэг. Тэдгээр таван хүүхдийн нэг нь эрэгтэй хүүхэд байсан ч бэртэл авч тэмцээнээ орхижээ.
Тани Рёоко тэр үед уран бичлэг, төгөлдөр хуур, морин спортоор хичээллэж байсан бөгөөд нэг өдөр төгөлдөр хуурын багш нь “Төгөлдөр хуурт олимп байхгүй шүү” гэж хэлснээр жүдодоо төвлөрсөн аж.
Тэрбээр 1975 оны есдүгээр сарын 6-нд Японы Фүкүока мужид төрсөн. Цусны бүлэг нь Б, 146 см өндөр, 48 кг-д барилддаг байсан. Барилдааны онцлог нь баруун талтай, жүдогийн зургаан дантай, дархан мэх нь сэой нагэ.
ДАШТ-д зургаан удаа завсаргүй түрүүлж (Тухайн үед ДАШТ хоёр жилд нэг удаа болдог байсан. Нийтдээ долоон алт, нэг хүрэл медаль хүртсэн), Бүх Японы УАШТ-д 11 удаа завсаргүй түрүүлж, Фүкүока ОУТ-д мөн л 11 удаа завсаргүй түрүүлж, олимпын наадмаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Оролцсон таван олимпоос бүгдээс нь медаль хүртсэнээс нь үзэхэд гайхамшигтай гэхээс өөрцгүй юм.
Мөн жүдо бөхийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
Жүдогоос зодог тайлснийхаа дараа буюу 2010 онд 22 дахь удаагийн сонгуульд Ардчилсан намаасаа нэр дэвшиж, Зөвлөлийн байнгийн хуралд (Парламентийн гишүүн) сонгогдсон ч төд удалгүй хэсэг улс төрчийн хамт Ардчилсан намаас гарчээ.
Мэргэжлийн бэйсбоулын тамирчин байсан Тани Ёшитомо гэрлэж Тамура Рёоко нь нөхрийнхөө овгийг авч Тани Рёоко болсон юм.
Жүдогийн хэв маяг
146 см өндөртэй тул сэио нагэ (үүрэх), коүчи гарэ (этэх), оүчи гарэ (хутгах) гэсэн мэхийг хийдэг байсан ч сэио нагэ нь судлагдаж эхлэх үед өөр мэхнүүдийг сурч, тэмцээн уралдаанд оролцдог болжээ.
Осото гари (тохох), үчимата (хөмрөх), тай отоши (хөл тавих), сүкүй нагэ (хонгодож цацах), косото гари (мордох, наах).
Энэ олон мэхний хувилбар нь түүний зэвсэг болж каррьерийнхаа дундаас хойш үед сэой нагэ-аас өөр мэхээр ялах нь их болсон. Мөн нэваза (хэвтээ барилдаан даралт, боолт, өчилт) барилдаанаар ялсан ялалт ч их болжээ.
Бүх Японы шигшээ багт Танигийн дасгалжуулагчийг хийж байсан Дэгүчи Тацүяа “Танигийн толгойд мэх гэсэн бодол байхгүй. Хурдан шаламгай хөдөлгөөн дунд нь мэх нь багтдаг байсанаас хэтрэхгүй. Өрсөлдөгчиддөө хариу үйлдэл үзүүлээд мэхээ хийж л байвал ямарч мэх байсан хамаагүй гэдэг байсан. Харилцан ярих чадвар сайн. Тэмцээнээ маш сайн төлөвлөдөг. Барьцны барилдаан маш сайн. Өрсөлдөгчдийнхөө дархан барьцанд орсон тохиолдолд цаг алдалгүй маш хурдан мэх хийнгээ барьцыг нь халдаг байсан бөгөөд хүнд байдлаас гарах ур чадвар нь маш өндөр хөгжсөн. Хантэйгаар ялагдсан удаа байгаагүй. Барьцны барилдаанд өрсөлдөгч нь заримдаа анхаарал сулраад өндийх, гэдийх мөчийг алдадгүй мэхэндээ ордог байсан. 1999 оны үеэс хамгийн зөв цаг үед нь мэхэндээ орж өрсөлдөгчөө савах барилдааны хэв маяг нь эцэстээ ирж байгааг мэдэрсэн. Тани үүнийгээ засахийн тулд хүч, хурд нэмэх бэлтгэлд шаргуу орсон. Ингэснээр бүх биеийн хариу үйлдлийн хурд, биеийн хүчээр гадаадын тамирчидтай өрсөлдөхөөр булчин бий болгосон” гэв.
Тэгвэл Афинын олимпын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Кога Тошихиго “Ийм тамирчин дахин төрөн гарахгүй” гэсэн хамгийн агуу магтаалыг хэлсэн байдаг.
Каррьертаа 10-аадхан ялагдал хүлээж байсан бөгөөд, залуучуудын ангилалд байхдаа Нэвазад гурван удаа цэвэр ялагдсан ч босоо барилдаанд ялагдаж үзээгүй юм. Түүний хамгийн том өрсөлдөгч нь байсан Нагай Ацүко “Тамүрагийн хамгийн сайн байсан үеийг 1995 он” гэж хэлдэг. Мөн ахлах сургуульд нь дасгалжуулж байсан Сонода Кёодай “1993-1995 оны ДАШТ-д түрүүлж байсан үе нь” гэдэг.
Атлантагийн олимпын дараа өгсөн ярилцлагадаа өөртэйгөө барилдсан, барилдах бүх тамирчдыг өрсөлдөгчөө гэж боддог болж байгаа гэж ярьж байсан ч зодог тайлсныхаа дараа өрсөлдөгч гэдэг оршин тогтнолын талаар “Миний жүдогийн амьдралд өрсөлдөгч байсангүй ээ. Дотоод гадаадын олон тамирчинтай барилдлаа. Тэд нэг мэдхэд л алга болдог байсан. Энэ өрсөлдөөнд надад өрсөлдөгч байгаагүй” гэсэн юм.
Олимп, ДАШТ-д нийт есөн удаа түрүүлсэн байдаг ч бүх барилдаанаа цэвэр ялж түрүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ энэ нь цэвэр ялалт цөөхөн байсан гэсэн үг биш бөгөөд Осака ДАШТ, Афины олимпоос бусдад нь цэвэр ялж түрүүлсэн байдаг. Нэг барилдаанаас өөр цэвэр ялалт авч чадаагүй Рио Дэ Жанеирогийн ДАШТ-д барилдаануудынхаа талд нь цэвэр ялдаг байсан.
21-р зуунд гадаад тамирчдын жүдогийн хувилбарт хонгодох суулих давхар хамах нь ихэсч Япон тамирчдын ялагдах шалтгааны нэг нь болж байсан. Тани өрсөлдөгчийнхөө давхар хамах хөл рүү довтлох мэхнүүдийг эвтэйхэн аргалж чаддаг байсан бөгөөд энэ чадвар нь олимпод хошой түрүү хүртэхэд нь маш их нөлөө үзүүлжээ.
Мөн дотооддоо 10 жил өрсөлдөгчгүй тасархай байсан боловч, тамирчныхаа замналын сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлж, нас ахиж байгаагийн нөлөөлөл хөдөлгөөнд нь илэрч 2007 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд Фүмики Томокод, 2008 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Ямагиши Эмид ялагдсан.
Иноүэ Косэй (Японы одоогийн шигшээ багийн HEAD COACH бага өсвөр наснаасаа олон нийтийн анхааралд хамтдаа хэвлэл мэдээллийн дарамт дунд байж ирсэн).
“Олон жил хүсэл тэмүүлэлээ алдалгүй үргэлж оргилд нь байж ирсэн энэ сэтгэл зүй үнэхээр агуу юм. Ямар сэтгэл зүйн бүтэцтэй байдаг бол тухтай сууж асууж ярилцмаар байна” гэж ярьсан удаатай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.