Connect with us

Бусад

ЗОДОГ, ШУУДАГТАЙГАА ЦААЗЛУУЛСАН “ХАР” НҮҮРТ ГОНЧИГ

Нийтэлсэн

-

ЗОДОГ, ШУУДАГТАЙГАА БУУДУУЛСАН “ХАР” НҮҮРТ ГОНЧИГ

СОЁЛ УРЛАГ, СПОРТ

Завхан аймгийн Тэс суманд хар нүүрт Гончиг хэмээх алдарт бөх 1905-1945 оны хооронд амьдарч байжээ. Нутгийн хүмүүс сайн бөх гэвэл Гончигийг хэлж болно. Тэрээр бие бялдар тэгширсэн бяр ихтэй барилдааны мэдрэмж сайтай мэхээ даацтай хурдтай хийдэг байсан хүндээ гэж ярина. Гончиг Хөвсгөл, Завхан, Увс аймгуудыг дамжиж арслан цолтой барилдаж нэр алдар өсч байжээ. Гончигийн багын найз Санжийнд очиж цай ууж байхад Санж учир битүүлэг шалтгаанаар таалал төгссөнөөс болж уг хэрэгт сэжиглэгдэн Хөвсгөл аймгийн шоронд жил шахам суусан авч хэргийг эс хүлээжээ.

Энэ үед Санжийн эхнэр Чулуун мал сааж байсан болохоор талийгаачийн үхсэн шалтгааныг Гончигтой холбох үндэслэл бүрхэг байсан гэнэ. Тэр үед талийгаачийн цогцсонд нарийн дүн шинжилгээ хийх боломж бүрдээгүй байсан болохоор цогцосны гадна талаас нь харахад мэдэгдэх шарх сорви байгаагүй учир Гончигийг алсан гэх нотлох баримтгүй байсан хэдий ч алах ялыг тулган хүлээлгэжээ. Аймгийн арсланг шоронд байхад нь маршал Чойбалсан Хөвсгөл аймагт ажлаар ирэх үедээ шоронгийн ажилтай танилцах болжээ. Чойбалсанг шоронгийн хашааны хаалгаар орох үед хаалганы дэргэд хоёр зуугийн пошиктой элс байсныг харж сандарч тэвдсэн шоронгийн хуяг ойролцоо явсан Гончигг савтай элсийг зайлуулах үүрэг өгчээ.

Гончиг савтай элс өргөөд явж байхыг харсан маршал хэдийгээр шоронгийн хоригдол гэлээ ч тэр хүний бяр чадлыг бахархан энэ хүү боломжийн тэнхээтэй хүн юм. Энэ зуны наадмаар барилдуулах юм байгаа биз дээ гэхэд аймаг орны удирдлагууд барилдуулна гэж ам уралдан хариулж байсан гэдэг. Гончиг ялын дээд хэмжээ авсан хэдий ч барилдах хүсэл сонирхолдоо хөтлөгдөж сайн барилдвал ял минь хөнгөрч магадгүй гэж горьдож нэгэн сонин санал дэвшүүлжээ. Та бүхэн маршалд барилдуулна гэж амласан болохоор намайг барилдуулах юм байгаа биз дээ. Хэрэв барилдуулах бол надад нэг мэх зааж өг тэр мэхээр чинь барилдах бүх бөхөө унагаж түрүүлнэ. Намайг энэ амандаа хүрвэл миний ялнаас хөнгөлж өг гэжээ. Хуулийнхан нэгэнт маршалд амласан болохоор аргагүйн эрхэнд барилдахыг нь зөвшөөрч бүх хүнээ тонгорох мэхээр хая өөр мэхээр хаявал унасанд тооцхоор болжээ. Гончиг барилдсан бөхөө тонгорох мэхээр хаясаар дөрөвт үлджээ. Энэ үеэс шоронгийн хоригдол барилдуулж наадам бузарлууллаа гэсэн яриа гарлаа гэж Гончигийг барилдуулахаа больж хуулийнхан ирж Гончигийг шоронгийн байр руу яв гэхэд
– Намайг барилдахыг зөвшөөрсөн шүү дээ.

Наадам дуусгаж амиа авч гармаар байна гэхэд нь ногоон малгайтын хоёр хүн ирж Гончигийн гуяыг нэвт жадалжээ. Хуулийнхны шаардлагыг үл тоомсорлосон Гончиг сүүлийн хоёр хүнтэй барилдахдаа цусаа гоожуулан тонгорсоор түрүүлсэн хэдий ч хууль хяналтынхан олон түмний нэр барьж гаргасан шийдвэрээсээ буцахад хүргэжээ. Гончигийн Завханы хорих ангид шилжүүлж өгөөч гэсэн гуйлтыг нь ёсоор болгожээ. Гончиг цаазлуулах ялтай ч нутгаа гэж ирсэн болохоор хороох хоногийг нь хэдэн сараар хойшлуулж хаврыг үзэх болжээ. Тэр нэгэн хаврын нар шарж хүн малын зоо тэнийсэн сайхан өдөр байсан хэдий ч Гончигийн хувьд ухсан нүхний өмнө байгаль дэлхийгээ эцсийн удаа гунигтай харж цэнгэг агаарыг шуналтай сорж давчидсан цээжээ онгойлгож ядан зогсжээ. Дахтын давааны баруун хойд талын уулын зүүн хормойд буутай зургаан хүн Гончигийг авчраад өөрөөр нь нүх ухуулж нүхний өмнө зогсоогоод буудах гэхэд Гончиг эр хүн, эр хүндээ хайртай байдаг болохоор та нар намайг алах нь үнэнтэй боловч дотроо өрөвдөж хайрлаж байгаа байх. Тийм болохоор биелүүлж болох нэг зүйл хүсье. Өнөөдөр миний хувьд аминд минь хүрсэн аймшигт хар өдөр боловч нар ээсэн салхи шуургагүй намуухан, шинээр ургаж буй ногооны үнэр үнэртсэн сайхан өдөр байна. Иймд та бүхнээс орой нар жаргах тэр агшинд намайг жаргааж өгөхийг хүсье гэжээ. Тогтоол гүйцэтгэхээр очсон зургаан хүн дор бүрнээ зөвшөөрчээ.

Гончиг харин талархал илэрхийлж үнэнийг хэлэхэд энэ хэрэг надтай ямар ч холбоогүй гэдгээ дахин дахин хэлж нулимс унагаж байсан гэдэг. Санжийн эхнэр та хоёр холбоотой байсан гэдэг худал үг гаргаж ирээд тулгаж тасалсан юм. Хийгээгүй хэргээс болж амь насаараа хохирч буй хүн гомдолтой байлгүй яах билээ гээд уртаар санаа алдаж байжээ. Гончиг барилдаж явсан тухайгаа болон бөхчүүдийн талаар олон сонирхолтой яриа дэлгэж суух ялдамдаа цагаан соруултай гаанс, хаш хөөрөгтэй тамхиа нэрж суужээ. Цаг хугацаа хором хормоор өнгөрсөөр нар ар уулын оройд очиж аварга том гэрэлт ертөнц бага багаар бүдгэрсээр далд ороход Гончигийн сүрлэг том бие жижгэрсэн мэт харагдаж цог золбоо гал дөлгүй болж арай ядан босч хорвоо ертөнцийг эцсийн удаа шуналтайгаар харж, гүнзгий санаа алдангуут халхаг том монгол дээл бажгар дурдан бүсээ тайлж дээл өмдөө эвхэж бүсээрээ баглаж тавиад барилдах гэж байгаа бөх гэлтэй бөхийн өмсгөлөө өмсөж халин дэвсээр төв асрын үүдэнд биш үхлийн хар нүхний өмнө очоод сүр хүчээ гайхуулах мэт ташаа тулан эргэн зогсов.

Үүргээ гүйцэтгэж яваа зургаан хүний буун дуу зэрэг тас хийж бөхийн өмсгөлтэй монгол бөх маань дээшээ хараад үхлийн хар нүхрүү эргэн уналаа. Чин үнэнийг хэлэхэд тогтоол гүйцэтгэгч бид хэрэгтэн Гончигийг буудаагүй, арслан цолтой монгол бөхөө буудсан даа гэж энэ ажилд оролцож байсан нэгэн өвгөн хуучилж билээ. Гончиг Увс аймгийн наадамд барилдаад сүүлийн дөрвөн бөхөд үлдэхэд Увсынхан гадуурхаж ганцаардуулаад байхад нь аархуу зантай Гончиг миний хоёр хөлийг тушсан ч түрүүлнэ гэж хэлээд хөлөө тохой зайтай тушуулж барилдаад түрүүлж байж билээ гэж ахмад бөхчүүд хуучилдаг байж билээ

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм20 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад24 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент27 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим